All Topics
6 өдөр

Цалин хөлсийг ил тод байлгах чиглэлээр компаниудын хийж буй алхмууд

Ажлын орчинд цалин үргэлж нууц сэдэв байж ирсэн. Ажил олгогчид ажилтнуудынхаа цалингийн мэдээллийг ил тод болгох нь хэрүүл тэмцэл өдөөж, ажилтнуудтайгаа тохиролцох чадварыг нь сулруулж, өрсөлдөгчид авьяастай ажилтнуудыг нь хулгайлахад хүргэж гэж эмээдэг.

7 өдөр

Технологийн хөгжилтэй уялдаад ажлын байр илүү уян хатан нөхцөл рүү шилжиж байна.

Өнөө үед өөр тивд буй ажлын хамтрагчдаа мессэж илгээх, дэлгүүрт юм худалдаж аваад тооцоогоо хийх гэж дугаарлаж байхдаа ажлын холбогдолтой цахим шуудан илгээх, ажил дээр хийх толилуулгаа гэртээ цайгаа уучихаад хийх нь энүүхэнд болсон. Технологийн улмаас ажил гэдэг уламжлалт ажлын байр, ажлын цаг гэдэг ойлголтоос давсан ойлголт болсон. Ажилтнууд өөрсдийн хүссэн газраасаа, хүссэн цагтаа ажил эрхлэх боломж, уян хатан байдлыг хүсдэг болсон. Ингэснээр тэд ажил, амьдралын тэнцвэрээ хадгалахыг хүсдэг.

2019/09/10

Компаниудад шаардлагатай болох SOFT SKILL

Зөөлөн ур чадвар үргэлж чухал байсан бөгөөд өнөө үед илүү чухал болж байна. Автоматчлал, хиймэл оюун ухаан хөгжсөнөөр хүн амжилт гаргахад хатуу ур чадвар буюу мэргэжлийн ур чадвар хангалтгүй болж байна. Зөөлөн ур чадварын үнэ цэн нэмэгдэж байгаа ч компаниуд түүнийг хэмжих аргаа мэддэггүй. Компаниуд чадварлаг ажилтныг ажилд авах стратегиа өөрчлөхийг хүсч байвал зөөлөн ур чадварыг илрүүлж, авах аргаа өөрчлөх хэрэгтэй.

2019/09/07

Хиймэл оюун ухаан менежментийг дахин тодорхойлно

Хиймэл оюун ухааны техник технологиуд нь ажиллах хүчийг орлож, ихэнх ажил автоматчилагдах боломжтой тухай бид маш олон удаа сонссон. Иймд бүх түвшний менежер ухаалаг машинуудын ертөнцөд дасан зохицох ёстой болно. Бодит үнэн гэвэл тун удахгүй хиймэл оюун ухаан менежерүүдийн цагийг хэмнэж, бага зардлаар илүү ихийг бүтээж, удирдах түвшний ажил үүргүүдийг гүйцэтгэх боломжтой болно.

2019/09/04

“Мэдэхгүй” гэж хэлэхээсээ өмнө хэлэх 4 үг

Би мэдэхгүй гэж хэлэх буруутай мэт санагдаад байвал дараах хэлцийг хэлж заншаарай. Хэн нэгэнд хариултыг нь хэлж чадахгүй гацсан тохиолдол хэр их байдаг вэ?  Мэдээж хүн бүр бүгдийг мэдэж, бүгдэд хяналт тавих боломжгүй.

2019/09/02

Яагаад өөрийгөө БУСАДТАЙ ХАРЬЦУУЛАХ ёсгүй вэ?

Хэзээ ч битгий өөрийгөө бусадтай харьцуул. Учир нь чи бол цор ганц. Хүн бүр ямар нэгэн байдлаар өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулж байдаг. Бусадтай өөрийгөө харьцуулснаар үзэн ядалт, бухимдал дургүйцэл, атаархал үүсдэг учраас аз жаргалыг үгүй хийж атаархлыг төрүүлдэг.

2019/08/30

Өдрийн тэмдэглэл хөтлөх нь сэтгэх чадварыг нэмэгдүүлдэг шалтгааныг эрдэмтэд тайлбарлалаа

Зарим хүмүүс өдрийн тэмдэглэл хөтлөх нь зөвхөн өдөр тутмын үйл явдлаа хүүрнэн өгүүлэх гэж ойлгодог. Гэвч үнэн хэрэг дээрээ маш олон төрлийн ашиг тустай байдаг гэнэ.

2019/08/27

Харилцааны ур чадвараа хөгжүүлэх нь

Харилцааны ур чадвараа хөгжүүлэх нь амжилтын үндэс болдог. Маш олон ажил мэргэжил нэн тэргүүнд харилцааны ур чадварыг шаарддаг. Бусадтай харилцана гэдэг 2 талын үйл явц. Тийм ч учраас уг чадварыг сайжруулахын тулд хүссэн санаагаа хүргэх, хүлээж авах гэсэн 2 үйл явцыг анхаарах хэрэгтэй.

2019/08/26

Борлуулагчдын 37% нь л үр дүнтэй борлуулагчид байдаг

Харвардын Бизнесийн Тойм-д нийтэлсэн нийтлэлийн дагуу борлуулагчдыг 8 төрөлд ангилдаг ба тэдгээрийн 3 төрөл нь үр дүнтэй борлуулагчид байдаг аж. Энэ нь борлуулагчдын 37% нь өндөр гүйцэтгэлтэй ажилладаг гэсэн үг.

2019/08/22

Бат бөх харилцаа холбоо тогтоох 8 ухаалаг хэлц

Харилцаа холбоо тогтоох нь хувийн болоод албаны харилцаанд томоохон боломж болдог. Ямар нэгэн арга хэмжээнд хэн нэгэнтэй танилцах боломж гардаг. Тэр бүрд онцгой сэтгэгдэл төрүүлэхийн тулд тухайн байдалд тохирсон оновчтой зөв асуулт асуух хэрэгтэй.

2019/08/20

Амжилтын нууц юу вэ?

Стэнфордын их сургуулийн судлаач Эмма Сеппала (Emma Seppälä) амжилтад хүрэх цор ганц арга зам бол аз жаргал гэдгийг нотолжээ.

2019/08/19

Ухаалаг хүмүүсийн ажлын ярилцлагадаа гаргадаг санаанд оромгүй 6 алдаа

Та ажилдаа мэргэшсэн, ярилцлагадаа супер бэлтгэгдсэн. Та уулзах хүний нөөцийн менежер, компаны талаар судалж, гэрийн даалгавраа хийсэн. Та албан тушаалдаа гайхалтай тохирохоо баталж өнгөрсөн хугацааны ололт амжилтынхаа талаарх сайхан жишээ зэргээр ухаалаг хариулт бэлтгэсэн.

2019/07/30

Таны ур чадварыг нэмэгдүүлэхэд туслах 6 вэбсайт

Та яг одоо байгаа нөхцөл байдлаа жаахан сайжруулж, арай өөрөөр амьдрахыг хүсч байна уу? тэгвэл таны энэ хүслийг биелүүлэх нэг арга зам бол шинэ ур чадварт суралцаж, өөрийгөө хөгжүүлэх явдал юм. Амжилттай ажиллаж байгаа эсвэл тийм ч их амжилттай явахгүй байгаа хүмүүсийг заагладаг ялгаа нь тэдний хэрхэн өөрсдийгөө хөгжүүлсэнд оршиж байдаг.

2019/06/28

Өөртөө итгэлгүй хүний байнга хэлдэг 10 үг

Мэдээж ямар ч хүн бүх зүйлд өөртөө 100% итгэлтэй байж чадахгүй. Мөн үүний адилаар өөртөө үргэлж эргэлзээд яваад байх ч боломжгүй. Судалгаанаас харахад хүмүүс  өртөө итгэх итгэлээ алдаад эхлэхээр дараах 10 үгийг илүүтэй ашиглаж эхэлдэг нь нотлогдсон байна. Та ч гэсэн эдгээр үгнүүдийг байнга хэлээд байгаа юм биш биз?

2019/06/27

Шинэ санааг хэрхэн танилцуулах вэ

жил дээр өдөр бүр, алхам тутамд танаас шинэ санааг гаргахыг шаарддаг хэрнээ яг гайхалтай санаа олсноо хэлэх үед бүгд тан руу үхсэн хүн гэнэт амилсан мэт харах тохиолдол танд тулгарч байсан уу?   Таныг дарга чинь үл ойшоож, бүгд л шоолонгуй харц шидэлж, танд сонсогдохгүй ч амандаа юм үглээд эхэлбэл мэдээж ямар л олиг байх билээ?  

2019/06/26

Хүмүүсийг хэрхэн хариуцлагатай байлгах вэ?

Хариуцлагатай байлгана гэдэг бусдыг буруу хийснийх нь төлөө буруутгаж, загнана гэсэн үг огтхон ч биш. Хариуцлагатай байна гэдэг аливаа өгсөн үүрэг даалгаврыг сайтар биелүүлж, тодорхой стратегитай, ухаалаг ажиллахыг хэлнэ. Тиймээс та ч гэсэн хүмүүсийг хариуцлагатай байлгахыг хүсч байгаа бол тэднийг ингэж ажиллах нөхцлийг бүрдүүлж өгч чадсан байх ёстой.

2019/06/25

Хуралдаж дууссаны дараа хийвэл зохих хоёр зүйл

Стив Жобсын нэг зарчим бол тухайн хурлын хөтөлбөрт багтсан ажлуудыг хэн хариуцаж байгааг заавал бичсэн байх шаардлага тавьдаг байсан бөгөөд тэр хүнийг “Шууд хариуцах ажилтан” гэж нэрлэдэг байсан байна. Түүнийхээр аливаа ажлыг нийт дунд нь орхих нь тухайн ажлыг дутуу хийж байгаатай агаар нэг бөгөөд тодорхой, нарийн зааварчилгаа өгөхийг эрмэлздэг байв.    

2019/06/24

Амжилттай хүн бүрт байдаг сэтгэл зүйн 10 шинж чанар

500 гаруй бизнес эрхлэгч нараас авсан хамгийн сүүлийн үеийн олон улсын судалгаагаар яагаад зарим хүмүүс ажил дээрээ бусдаас илүү амжилтай ажиллаж чадаад байгаагийн нууцыг тодруулсан бөгөөд хариулт нь маш энгийн буюу амжилттай ажиллахад нөлөөлдөг чухал хүчин зүйл бо “хувь хүний шинж чанар” байдаг байна.  

2019/06/21

Таны бүтээлч байдлыг нэмэгдүүлэх өглөөний 8 дадал

Ихэнх ажил хэрэгч хүмүүс өглөөг сайхан эхлүүлснээр тухайн өдрийг амжилттай өнгөрүүлж чаддаг гэдгийг сайн мэдэж байдаг. Тиймээс та бүхэнд өдрийг бүтээлчээр өнгөрүүлэхэд нөлөөлөх дараах өглөөний зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

2019/06/20

Ухаалаг удирдагчийн ажилчиддаа хэлдэггүй 5 үг

Ажилчдаас санал асуулга авч, таагүй хариулт хүлээж авах нь хэзээд хүнд байдаг. Тиймээм таагүй, муу хариу сонсохоос айж байгууллагууд ажилчдын сэтгэл ханамжийн судалгаа авахаас зүрхшээх нь бий.

цааш үзэх