20-иод насандаа хэвшүүлэх 20 ХАНДЛАГА

2023/03/07 Админ 2257 0 сэтгэгдэл

  Хорин нэгэн нас хүрэхэд л бид албан ёсоор насанд хүрэгсдийн эгнээнд жагсаж, "нас намбатай, ул суурьтай" нэгэн болох хариуцлага ирдэг. Англи хэлнээ "adulting" ч гэж хэлэх нь бий. Анх удаа том болж үзэж буй залуусын өмнө өчнөөн саад бэрхшээл тулгарч,  учир начрыг төдийлөн ойлголгүй төөрөлдөж явах нь олонтаа. Харин хүн алдаанаасаа суралцан хойшдынхоо ирээдүйд өөрийгөө бага багаар бэлтгэдэг. Гучин нас уншигч олны хувьд хол ч бай, ойрхон ч бай гэнэн томоогүй үеийн хандлагаа өөрчлөлгүй гучин нас хүрнэ гэдэг тийм ч "хариуцлагатай" үйлдэл биш юм. Доор дурдсан зөвлөгөөг хүлээн аван өөртөө хэвшүүлэн буурь сууртай, төлөвшсөн adult болоход тань тусална. 

1. Бусдад дургүйлхэж, жөтөөрхөхөө БОЛЬ

Хэн нэгэнд өсөрхөн, дургүйлхэх нь аз жаргалтай байх цагаасаа хумсалж байна гэсэн үг.

2. Гомдоллож, гонгинохоо БОЛЬ

Гомдоллох хугацаа, эрч хүчээ өөр хэрэгтэй зүйлд зарцуул.

 

3. Хэлээгүй байж бусдыг ойлго гэж шаардах ХЭРЭГГҮЙ

Хүмүүс чиний бодлыг уншиж чадахгүй. Тиймээс тогтмол, үр дүнтэй яриа өрнүүл. Юу хүсч байгаа ойлгомжтой илэрхийлж сур. Түүнчлэн ярилцлага бүр чинь гарц, шийдэл, үр дүнтэй байх хэрэгтэйг санагтун. 

4. Бүх зүйлийг өөртөө хамаатуулахаа БОЛЬ

Орчлон ертөнц өөрийг тань биш нарыг тойрч эргэдэг гэдгийг сана. Магад та өөрийн амьдралын гол дүр байж болох ч, ертөнцийн төв биш тул бусдын хэлсэн үг, үзэл бодол бүрийг өөртөө тусгаж авах хэрэггүй юм. Үе үехэн энэ тухай бодоход гэмгүй.

5. Худал хэлэхээ БОЛЬ

Үнэн хэзээд илэрдэг. Хийсэн үйлдэлдээ эзэн болохгүй бол үйлдэл тань хожим таныг залгиж мэднэ.  

6. Бүхнийг буруутгахаа БОЛЬ

Туулж буй бүхий л зүйлд бусдыг аль эсвэл нөхцөл байдлаа буруутгана гэдэг хүлээх ёстой хариуцлагаа үгүйсгэж байгаагаас ялгаагүй. Өөрөөр хэлбэл "хохирогч сэтгэхүй"-тэй хэвээр л байна. Хохирогч сэтгэхүйтэй "гэмгүй" хүмүүс бусдад ямар их гарз, хохирол учруулах бололцоотойгоо сайн мэддэггүй. Мөн бусдыг буруутгах нь өөрийн чинь зүгээс хийж чадах зүйл үгүй хэмээн хойш сууж, бууж өгж байгаатай л адил. Ингэх тусам та эргэн тойрны хүмүүсээ залхаах болно.

7. Бусдад эргэлзэхээ БОЛЬ

Өөртөө эргэлздэг шигээ бусдын хүсэл мөрөөдөлд эгдүүцэхээ боль. Дэмжиж чадахааргүй байвал дуугүй өнгөрсөн нь дээр.

8. Бусдын яриаг таслахаа БОЛЬ

Үнэхээр л буруу ярьж байгаа тохиолдолд яриаг нь таслан, засаж болно. Гэхдээ бусдын яриаг таслан, өөрийн үзэл бодлыг туйлын зөв, нэн чухал мэт тодотгон ярих нь бүдүүлэг үйлдэл юм. Дээр дурьдсан шиг та ертөнцийн төв биш шүү дээ. 

9. Амиа хичээхээ БОЛЬ

Харилцаандаа зориулсан зүйлээ л та эргээд хүртэнэ. Төмс тарьсан хүн төмсөө хураадаг шүү дээ. Тэгшитгэлээ зөв хийх нь чухал шүү. 

Асуудал = Та VS Таны хамтрагч

Та + Таны хамтрагч VS Асуудал

10. Бусдыг шүүхээ БОЛЬ

Хүн бүр өөрийн тулалдах ёстой “дайндаа” мордсон буй. Та бусдын юу даван туулж байгааг мэдэхгүй, яг л бусад хүмүүс таны юу даван туулж байгааг мэдэхгүйтэй адил.

11. Хов жив хөөцөлдөхөө БОЛЬ

Доорх зураг таньд танил санагдаж байна уу? Бусдын явдлыг хов болгон ярина гэдэг хэзээд “алдагдалтай” байдаг. Та нэр хүндээ ч алдаж, бусдыг гомдоож мэднэ.  

12. Биелүүлэх боломжгүй амлалт өгөхөө БОЛЬ

Хэт их амлалт өгөх хэрэггүй. Яриагаараа биш үйлдлээрээ аливааг даван биелүүл. 

13. Зөв гэж бүрэн итгэх ХЭРЭГГҮЙ

Таны хардгаас өөрөөр хардаг байлаа гээд хэн нэгний чинь буруу гэсэн үг биш. Үзэл бодлоо нээлттэй байлгаарай. Үгүй бол шинэ зүйл мэдэж авч авахгүй шүү.

14. Хүмүүсийг хооронд нь харьцуулах ХЭРЭГГҮЙ

Олон жил өөр газар өсч торниж, хүмүүжсэн хүмүүс хоорондоо ялгаатай байх нь ойлгомжтой шүү дээ. Яг адилхан хүмүүс гэж байхгүй тул тэднийг хооронд нь харьцуулна гэдэг хамгийн утгагүй зүйл юм. Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой. Бид өөрөө өөрсөдтэйгээ л тэмцдэг. 

15. Бусдыг төгс нэгэн гэсэн хүлээлт бүү ТАВЬ

Төгс төгөлдөр бол сайн сайхны дайсан юм. Харин утга төгөлдөр сайн зүйлийг хайж олоход бэрх. Үл тоомсорлож болохгүй. 

16. Хүн бүрийн таалалд нийцэх гэж хичээхээ БОЛЬ

Энэ бол боломжгүй зүйл. Та өөрийгөө ч алдах эрсдэлтэй. Гэхдээ хэн нэгний нүүрэнд инээмсэглэл тодруулна гэдэг тэдний ертөнцийг өөрчлөхтэй адил. Тиймээс төвлөрөх ёстой зүйлээ л төлөвлө.

17. Зүгээр өнгөрч болдог гээд улам даврах ХЭРЭГГҮЙ

Хүмүүс чамайг өршөөж, уучилчихдаг гээд дахиж тийм үйлдэх гаргах шаардлагагүй. Томоор харж, зөв гэж бодсон зүйлээ л хий.

18. Жижиг зүйлд хэтрүүлэн авирлах ХЭРЭГГҮЙ

Хүмүүс алдаа гаргаж л байдаг. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийн араас өөрийгөө ч тэр бусдыг ч стрессдүүлэх шаардлага байхгүй. “Нэг жилийн дараа гэхэд энэ бидэнд хамаатай байсаар л байх уу?” гэж өөрөөсөө асуу. Үгүй бол зүгээр өнгөрөөж сураарай.

19. Сүржигнүүлэхээ БОЛЬ

Бусдын амьдралд орооцолдохоо болихын сацуу өөртөө ч савангийн дуурь үүсгэх хэрэггүй.

20. Зөвлөгөө өгөхийн оронд зүгээр л СОНС

Зөвлөгөө өгөхгүй байх нь хамгийн сайн зөвлөгөө гэж сонсож байсан уу? Хүмүүс зөвлөгөө эрсэндээ бусдад ханддаггүй. Тэдэнд өөрийг нь сонсоод сэтгэлийн дэмжлэг өгөх хүн л хэрэгтэй байдаг. Мэдэхийг хүссэн, хэрэгтэй гэсэн зүйлээ тэд аль хэдийн дотроо бодсон байх нь бий. Зүгээр л эргэцүүлэх хугацаа, эр зориг л дутсаных.

Нас намбатай, буурь суурьтай хариуцлагатай хүн болох "аялал" тань хүнд, хэцүү санагдаж байж болох ч урт амьсгаа аваад, ханцуй шамлан, уйгагүй хичээхийн цагт та бүхнийг хяналтандаа байлгах бүрэн боломжтой


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.