Номын тэмдэглэл: “Data-driven HR”

2023/04/06 Админ 2262 0 сэтгэгдэл

  Дата суурьтай буюу мэдээлэлд үндэслэн стратеги боловсруулах, шийдвэр гаргах, төлөвлөх чиг хандлага, шаардлага хэрэгцээ бүхий л салбарт үүсэх болов. Харин хүний нөөцийн менежментийн салбарт гарсан шинэчлэлт, авах ёстой вэ?

  Номын тэмдэглэл булангаараа HR Management Lab-ын ONE IDEA аудио номын подкастын нэгэн дугаар болох “Data-driven HR” номын тухай товч тэмдэглэлийг хүргэж байна. Тус ном нь 2018 онд анх хэвлэгдсэн бөгөөд сүүлийн үеийн жишээ, ойрын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон уншууртай бүтээл юм. Подкаст хэлбэрээр сонсох бол энд дарна уу!

Зохиогч: Бернард Марр

Хэл: Англи

Хэвлэгдсэн огноо: 2018.04.18

Хуудас: 264

Номын сэтгэгдэл:

- Дата-төвтэй, мэдээлэлд суурилсан байгууллага болохоор зорьж буй аль ч салбарын хүний нөөцийн мэргэжилтэнд өгөөжтэй, хэрэгтэй мэдээллээр дүүрэн ном болжээ.

- Олон улсын бестселлер номын зохиолч, дата мэргэжилтэн Бернард Марр ХН-ийн мэргэжилтнүүдэд зориулсан дата суурьтай сонгон шалгаруулалт, оролцоо, сургалтын менежмент гэхчлэн үйл ажиллагааны өргөн хүрээг хамарсан үнэ цэнэтэй мэдээлэл, жишээгээр баялаг аргачлалыг заажээ.

  Уламжлалт  хүний нөөцийн системээс датанд суурилсан систем рүү шилжих тухай тодорхой жишээтэй өгүүлсэн энэхүү ном нь бидний захиргааны ажил үүрэг автоматжуулагдах боломжтой бөгөөд үүний ачаар бид стратегийн түнш хамтрагч байж, удирдлагуудыг мэдээллээр хангах боломжийг илүү олгох юм. Ойрын 5 жилд 720 ажлын байр автоматжуулагдана гэсэн Оксфордын судалгаа байгаа бөгөөд хүний нөөцийн ажлын 90% нь ч автоматжуулагдана гэсэн таамаг мөн дэвшүүлсэн буй.

  Хүний нөөцийн алба нь хамгийн их дата, мэдээлэлтэй хэлтэс бөгөөд бид дата мэдээлэлд суурилсан шийдвэр гаргаснаараа дараах 4 чиглэлд үр дүн гаргах боломжтой.

  1. Богино хугацаанд шийдвэр гаргах: Ажилтантай холбоотой шийдвэр гаргахад дата анализ хийж хамгийн зөв шийдвэр гаргах боломж бий болно.
  2. Үйл ажиллагааг сайжруулах: Ажлын процесс болон ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал болон сайн сайхан байдал хэрхэн хангагдаж байгааг датаны тусламжтай мэдэж сайжруулах боломж бүрдэнэ.
  3. Харилцагчаа ойлгох: Хүний нөөцүүдийн хувьд харилцагч гэдэг нь ажилтан байдаг. Нийт ажилтнуудын нийтлэг зан үйл, түүнд хэрхэн нөлөөлөх, гүйцэтгэл, ур чадварын хувьд ямар түвшний хүмүүс ажиллаж байгаа талаар мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд үлэмж нөлөөтэй.
  4. Мэдээллээ зөв боловсруулах: Хөндлөнгийн дата мэдээлэл гаргагч байгууллагуудтай хамтрах, эсвэл харьцуулалт хийх замаар өөрсдийн мэдээ мэдээллээ чанаржуулах боломжтой.

  Бид сүүлийн 2 жилийн хугацаанд өмнөх 18 жилтэй тэнцэхүйц мэдээ мэдээлэл, датаг цуглуулсан байна. Тиймээс нийт цугласан мэдээ мэдээллээ ангилан салгаж, хэрэгтэй датагаа тогтмол бий болгох өөрсдийн аргатай байх ёстой. Нийт компаниудын 85% нь  Big Data гэсэн ухагдахуун руу шилжиж байгаа бөгөөд энэ нь зөвхөн хүний нөөцийн систем биш бусад бүх функцуудыг хамарсан автоматжуулалтын томоохон систем юм.

  Бизнесийн сайжруулалттай холбоотой автоматжуулалтад тэгэхээр хүссэн хүсээгүй шилжиж таарч байна. Хүний нөөцийнхний хувьд ур чадварын GAP, хэрхэн ажилчдаа тогтвортой ажиллуулах вэ? Яаж ажлаас гарах гэж байгааг нь урьдчилан мэдэх вэ зэргийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдэх таамаглах боломжтой болж байгаа юм.

  Google компанийн жишээ дурдахад, Google-н хувьцаа эзэмшигчдийн хурлаар дунд шатны менежерүүд хамгийн хэрэггүй ажлын байр байна хэмээн шийдэн орон тоог нь цөөрүүлж байсан удаатай. Гэтэл төдөлгүй ажилчдын гүйцэтгэл, сэтгэл ханамж, идэвхи санаачилга мэдэгдэхүйц хэмжээгээр буурч ирсэн ба ажилчдын дунд санал асуулга явуулахад хамгийн их дэмжлэг үзүүлдэг ажилтан нь дунд шатны менежерүүд байжээ гэдгийг мэдэж авсан юм. Үүнээс улбаалаад менежерүүд хэрэггүй гэдэг ойлголт нь жилдээ хоёр удаа шилдэг менежер шалгаруулах уралдаан болж хувирав. Эндээс бид дан ганц өөрсдийн бодлоор шийдвэр гаргах нь ямар хор уршигтай вэ гэдгийг харж болно.

Датанд суурилсан хүний нөөцийн дараах 5 функцийн талаар товч дурдахад,

  • Дата суурьтай сонгон шалгаруулалт

   Нийт гадаад харилцаа болон ажилтнууддаа бренд болж байрших, үүнээс гадна ажилтнуудыг хаанаас бүрдүүлбэл хамгийн тохиромжтой вэ, мөн тухайн хүн сонгож буй ажлын байранд нь яг тэнцэх хүн мөн эсэхийг хиймэл оюун ухаан ашиглан ажилтныг үнэлж дүгнэх боломжтой болсон. Ажлын байранд  250 хүнээс 1 ажилтан сонгож авдаг гэсэн судалгаа байдаг ба хэрвээ энэ процесс автоматжуулагдаж чадвал бид илүү оновчтой хүнээ сонгон шалгаруулахад цагаа зарцуулах боломж үүсэх билээ. Тэгэхээр энэ чиглэл рүү бид хүссэн хүсээгүй шилжих шаардлагатай болж байна. Мөн дижитал сонгон шалгаруулалтын аппликейшн бий болж байгаа бөгөөд ярилцлагын үеийн нүүрний мимикийг таньж таны хайж буй хүн мөн эсэхийг тодорхойлж өгдөг сонирхолтой үйлчилгээтэй.

  • Дата суурьтай оролцоо

  Варвикийн сургуулийн судалгаагаар сэтгэл ханамжтай ажилтан ханамжгүй ажилтнаас 12%-аар илүү өндөр бүтээмжтэй байгаа нь харагдсан. Мөн бүтээмжтэй ажилтан бүтээмжгүй ажилтнаас 30%-аар илүү цагтаа ирсэн үзүүлэлт бий. Энэ хүрээнд бид ажилтны дата сангаас тэдний сэтгэл ханамжийг мэдэх, мэдрэх, хэрхэн сайжруулах тухай бүрэн ойлголт авч, тодорхой арга хэмжээ авах бүрэн боломж байна. Мөн ажилчдын үнэнч байдлыг харж сайшааж байх нь нэн чухал юм.

  • Хөнгөлөлт, хангамж болон нэмэгдлүүдийг байнга шалгаж сайжруулах шаардлагатай

   Нийт дэлхий дээрх компаниудын 80% нь бүтэн жилийн төлөвлөгөөгөө сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэн гаргадаг. Гэвч энэ нь хэтэрхий хуучинсаг бөгөөд дэндүү урт хугацааны сэтгэл ханамжийн судалгаа юм. Харин өдөр тутмын ажилтны сэтгэл ханамжийг үнэлэх аппликейшн бүтээсний тусламжтайгаар бодитой, урт хугацаанд хэрэг болохуйц мэдээллийг бий болгох боломж бүрэлджээ. Хэрэв ажилтан 7-14 хоногийн хугацаанд сөрөг шинжтэй фидбак өгвөл HR түүнд суурилан ажиллаж болно шүү дээ.

  Мөн ажилтнуудын олуулаа цугладаг газар болох цайны өрөө, амралтын өрөө  зэрэгт киоск машинаар компаний хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой янз бүрийн асуултууд асууж, эможигоор хариулдаг процесстэй технологи нэвтрүүлжээ. Ингэж компани ажилтны оролцоотойгоор богино хугацаанд үйл ажиллагааны төлөвлөгөөндөө фидбак авах боломжтой болсон юм.

  • Дата суурьтай сургалт

  Нийт ажилтнууд дунд онлайн сургалт хөгжлийг бий болгож уян хатан нөхцөл байдлаар хангаж сургах нь дараагийн сургалтын том алхам буюу үндэс суурийг бий болгож байдаг. Үүнтэй холбоотой Мичиганы сургуулийн профессор онлайн сургалтын явцад ойлгохгүй тохиолдолд багштайгаа шууд холбогдож тодруулга хийж болдог аппликейшн бүтээсэн. Мөн ажилтнуудын суралцах зан үйлийн судалгаа хийж, тодорхойлох хэрэгцээ байсан бөгөөд ингэснээр сургалтыг илүү үр дүнтэй болгох бололцоо бүрдэв. Үүн дээрээ тулгуурлан ажлын байран дээрээ сургалт хөгжлийг өгөөжтэй болгох, ажилтныг сургалтанд суулгах эрх үүсгэх гэх мэт давуу талууд бий болж байгаа юм.

  • Ажилчдын сайн сайхан байдлыг AI тусламжтайгаар бий болгох

  Их Британид жил бүр хагас сая ажилтан ажлын байран дээр гэмтдэг, мөн ажлын байртай холбоотой өвчлөл гардаг бөгөөд энэ нь 14 тэрбум паундын зардалтай байдаг. Үүнтэй холбоотой  хөдөлмөрийн аюулгүй байдалд түлхүү анхаарлаа хандуулах хэрэгцээ үүсэв. Wearable буюу зүүдэг технологи буюу ажлын байранд ажилтнуудын эрүүл мэндийн мэдээллүүдийг бий болгох ухаалаг зүүлт, малгай, бүс гэх мэтийг ашиглаж эхэлсэн. Корнеги дээд сургуулийн гаргасан Ontime ХАБ нь дэлхий дээр хамгийн том ХАБ датаг бий болгож чадсан бөгөөд эрсдлийн үнэлгээ хийлгэсэн дэлхийн маш олон компаниуд бүртгүүлсэн байдаг. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрт гарч байгаа ослыг бүртгэж урьдчилан сэргийлэх аргыг байршуулдаг ба энэ нь бусад компанид хэрэгжүүлэхэд 80%-ийн нарийвчлалтай хэрэглэх боломжтой байдгаараа онцлог юм.

  • Дата суурьтай гүйцэтгэлийн менежмент

  Гүйцэтгэлийн үнэлгээг технологид суурилсан ажлын орчин бий болгож ажилчид дунд ямар нэгэн ялгаварлал үүсгэхгүйгээр зөв үнэлэх системийг бий болгох тал дээр компаниуд анхаарах шаардлагатай. Гүйцэтгэлийн үнэлгээг илүү деталь  үнэлж ажилтнуудын сэтгэл ханамж, шударга үнэлгээ, ёс зүйн өндөр зарчимтай цаашлаад өсөх эрэмбийг бий болгон зөв системийг цогцлоох нь байгууллагын цаашид хөгжих гол түлхүүр болж өгөх юм.

Товчхон дүгнэвэл: Бид алхам тутамдаа технологийн эрин үе рүү шилжиж байгаа энэ цаг үед аливаа мэдээ мэдээлэлд шинэ соргог сэтгэлгээгээр хандаж, өөрийн компанид хэрэгжүүлж болохуйц технологийн шилжилт рүү бага багаар нэвтэрч орох нь бидэнд үүсч буй зайлшгүй шаардлага гэдгийг ойлгуулсан заавал унших номын нэг аж.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.