
Анхаарал нь сарнисан, ядарч туйлдсан, стрессдэж байгаа ажилтнуудтайгаа удирдлагууд тодорхой хэмжээгээр хянаж, анхаарах нь зүй. Ийм байдалд орсон хүмүүс ажилдаа идэвхгүй, үр бүтээмжгүй, санаачлагагүй болдог бөгөөд ажлаасаа гарах магадлал ихэсдэг аж.
Маркетингийн салбар гэрлийн хурдаар өөрчлөгддөг. Хурдацтай хөгжиж буй маркетингийн ертөнцөд амжилт гаргаж, хүлээн авч буй хүмүүстэйгээ ойрхон байх гол түлхүүр бол тэднээс ТҮРҮҮЛЖ АЛХАХ явдал юм.
Менежрүүдийн ажил үүргийн хүрээ цаг тутам өргөжин тэлж байдаг тул тодорхойгүй, өөрчлөлт ихтэй нөхцөлд ч нөлөөлөл сайтай байх хэрэгтэй. Дижитал хувсал бизнесийн урсгалд нөлөөлөхийн сацуу удирдан, манлайллыг ч мөн өөрчилж байна.
Айдас хүний бүтээлч байдлыг хязгаарлаж, багийн ажиллагаанд нөлөөлж буйг ажигласан тэрээр ухаалаг, биелэгдэхүйц зөвлөгөө боловсруулж, айдсаас ангид ажлын байрыг бий болгохыг зорьжээ. Удирдан манлайлах хүсэлтэй хэн бүхэн унших ёстой ном гэж дүгнэж байна.
Орчин үеийн бизнесийн эзэнт гүрэн Волмартыг үүсгэн байгуулагч Сэм Волтон намтар номондоо" Би ганцаараа агуу учраас энэ бүгдийг байгуулж чадсан юм бишээ. Харин би агуу хүмүүсээс бүрдсэн агуу багтай байсан учраас энэ бүгдийг бүтээсэн юм" гэж хэлсэн байдаг. Нэг хүнд ахдах ажил, нэг багт ахддаггүй. Нэг хүнд томдох мөрөөдөл, нэг багт томддоггүй. Бусад хүмүүстэй хэрхэн ажиллахаас таны амжилт шалтгаалдаг гээд хэлчихье. Тэгвэл багаараа яаж амжилттай ажиллах 3 зарчмыг та бүгдтэй хуваалцая!