БИДНИЙ ТУХАЙ
Товч танилцуулга

ЭмЭлСи Трейнинг ХХК

"Mongolian Learning Corporation" буюу "ЭмЭлСи Трейнинг" ХХК анх "Монголын Лектор төв" нэртэйгээр 2004 онд байгуулагдаж 2013 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн хязгаарлагдмал хариуцлагатай компани болон шинэчлэгдсэн. Өдгөө мэдлэг, ур чадвар, туршлага бүхий багшлах бүрэлдэхүүнтэйгээр байгууллага, танхимын сургалтаар хөгжил, өөрчлөлтөд чиглэсэн менежментийн цогц сургалтуудыг 11 дэх жилдээ тогтмол зохион байгуулж байна.

 

Бидний Алсын хараа / Vision

Албан байгууллага, хувь хүмүүсийн мэдлэг, чадвар, хандлагын өөрчлөлтийг чиглүүлэгч, сургалтын тэргүүлэгч байгууллага байна.

 

Бидний Эрхэм зорилго / Mission

Монгол хүний оюун санааны манлайллыг төгөлдөршүүлнэ.

Өөдрөг үзэл, өрсөлдөх чадвар, өөрчлөлтийг бэлэглэнэ.

Нийгмийн хариуцлага, мэдлэгийн үнэ цэнийг дээшлүүлнэ.

 

Бидний үнэт зүйлс / Value

  • -Хамтын ажиллагааг эрхэмлэнэ;
  • -Харилцагчдаа ямагт хүндлэнэ;
  • -Аливаад хариуцлагатай байна;
  • -Өрсөлдөх чадвараа үргэлж нэмэгдүүлнэ;
  • -Шинийг санаачилж, шилдэгт суралцана;
  • -Ажилдаа чин сэтгэлээсээ хандана;
  • Чанарыг хангаж, бүтээмжээ дээшлүүлнэ.

Бидний түүх, ололт амжилт

2004 он

"Монголын Лектор төв" ТББ-ыг үүсгэн байгуулав.
Хувь хүний хөгжил сургалт.
Хөх цэрэг аялалыг тус тус эхлэв.

2005 он

Залуу манлайлал хөтөлбөр.
Риторик сургалтыг тус тус эхлүүлэв.

2008 он

Спикер сургалтыг эхлүүлэв.

2009 он

Оюуны Олимп тэмцээн.
СЕО Коллеж.
С.А.R.E.S сургалт.
Мастер борлуулагч сургалтыг тус тус эхлүүлэв.

2010 он

Менежер Коллеж сургалтыг эхлүүлэв.

2011 он

Sales Update сургалтыг эхлүүлэв.

2012 он

Монголын Маркетингийн менежрүүдийн форум.
Мастер Маркетер сургалтийг тус тус эхлүүлэв.

2013 он

"Mongolian Learning Corporation" ХХК болон шинэчлэгдэв.
СОО Коллеж сургалтыг эхлүүлэв.

2014 он

CLO коллеж сургалтыг эхлүүлэв.