Java VS Python: Аль хэлийг түрүүлж сурах вэ?

2023/04/27 Админ 4287 0 сэтгэгдэл

  Бид бүгд хамгийн анх HTML ашиглан код бичиж сурч эхэлдэг ч, илүү боловсронгуй сайн програм, аппликейшн хөгжүүлэхэд илүү дэвшилтэт хэл шаардлагатай билээ. Яг одоогийн зах зээлд Java болон Python хэл нь олон талт байдал, хөрвөх чадвар, үр ашиг, автоматжуулалт зэргээрээ программын олон хэл дундаа хамгийн “халуухан” нь болоод байна. Гэхдээ аль хэлийг сурахаа шийдэж чадахгүй, аль эсвэл өөрийн тань сонирхол, ур чадварт аль хэл нийцэхийг сайн мэдэхгүй байна уу? MLC Business School энэ удаагийн технологийн булангаараа тус хоёр хэлийн давуу болон ялгаатай байдлыг тоймлон хүргэж байна.

  Нэн түрүүнд тус хоёр хэл объект голлосон дизайнтай, платформ хоорондын хувирал, дэмжлэг сайтай, аль аль нь хөгжлийн явц дундаа байгаа зэрэг төсөөтэй талууд бий. Түүнчлэн хоёул back-end буюу сервер талдаа илүү их ашиглагддаг.  Харин тэдний гол ялгарах зүйл Java нь статик бичилттэй, эмхэтгэсэн хэл бол Python нь динамик бичилттэй, тайлбарладаг хэл юм.

  Аль хэлийг сонгох нь таны хэрэгцээ, шаардлагатай уялдахын сацуу ямар бэрхшээл хүлээж авч чадахаас хамаарна. Харин ямар ямар үзүүлэлтэд тус хоёр хэлийн ялгаа хамгийн их гардаг вэ?

ГҮЙЦЭТГЭЛ

  Код бичиж буй зорилгоос тань хамаарч хэлээ сонгох нь илүү зохимжтой. Программ хангамжийн хувьд гүйцэтгэлийг төдийлөн чухалчилдаггүй ч орхигдуулахгүй байх хэрэгтэй. DevOps буюу продакшний үйл яжиллагаанд илүү ахиц дэвшил гарснаар Java нь рефакторын тууштай дэмжлэг авах болсон. Статик бичилттэй хэл учир рефакторыг автоматжуулахад илүү ойлгомжтой мөн найдвартай байсан юм. Тохируулга болон виртуал-машинын гүйцэтгэл сайн учир Java нь гүйцэтгэлийн хурдын хувьд илүү давуу талтай. 

  Мөн Java нь их код шаарддаг verbose кодчиллын хэв маягтай бөгөөд энгийнээр хэлбэл, тус хоёр хэлд нэг ижил үйлдлийн систем заасан ч Java түүнийг гүйцэлдүүлэхэд илүү их код шаардана гэсэн үг юм. Тиймээс Java хэлээр бичигдсэн платформ илүү том бас нарийн төвөгтэй байдаг.

  Харин Python өмнөх IT бүтэцтэй нягт уялдаатай байх бөгөөд хуучин системдээ дасан зохицоход мөн түүнийгээ интеграцичлахад илүү амар хялбар байдаг. Ерөнхийдөө Python нь хуучин системд дасан зохицоход илүү үр дүнтэй байдаг бөгөөд өөрчлөлт оруулахад илүү тохиромжтой байдлаар бүтээгдсэн хэл юм. Бичсэн кодоо дахин бичиж, бүхэлд нь шинэчилдэг Java-тай харьцуулахад Python аажмаар, бага сага шилжилт, өөрчлөлт хийж болдог.  

  Python хэлний динамик бичилт нь кодын товчлол, уян хатан байдал, туршилт дээр тулгуурладаг бөгөөд энэ нь Java-ийн хатуу хэв маягтай харьцуулахад илүү хөрвөх чадвар сайтай болгож байна. Python нь цаг үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн автомат туршилт хийж байгаа ч гэсэн нэгжийн туршилт бус интеграцийн орчинд илүү туршилт хийдэг аж.

УЯН ХАТАН БАЙДАЛ

  Python нь динамик бичилттэй тул Java-тай харьцуулахад илүү уян хатан байдаг тухай дээр дурьдсан. Java функцуудыг хэрхэн бүтээх талаар хатуу, тогтсон дүрэмтэй байдаг ч Python ижил асуудлыг шийдэх өөр өөр аргыг санал болгодог. Тодруулбал, Python код бичих, хөрвүүлэг хийх явцдаа өгөгдлөө шалгадаг бол, Java бүх процесс эхлэхээс өмнө өгөгдлөө шалгадаг аж. Тэгэхээр Python алдаатай зүйл байсан ч гэсэн үргэлжлүүлэн хөрвүүлдэг бол, Java алдаа илрүүлбэл засахаас нааш хөрвүүлэг хийдэггүй гэсэн үг юм.

  Мөн Java нь статик бичилттэй учраас хувьсагчдаа утга оноохоос өмнө ангилал нь тодорхой байхыг шаарддаг бол Python өгөгдлөө ашиглахаас өмнө ангиллаа тодорхойлох шаардлагагүй байдаг. Хэдий Python скрипт ажиллуулахад цаг болон орон зайны хэмнэлттэй гэлээ ч ажиллах үедээ асуудал үүсгэх буюу алдааг олж илрүүлэхэд төвөгтэй учир засвар оруулах процесст цаг их гарздах магадлалтай. Java харин уян хатан бус учир алдаа илэрсэн тохиолдолд тэр дор засахыг шаарддаг учир цаг хэмнэж, нэг мөр олон алдаатай нүүр тулах шаардлагагүй аж.

  Практик уян хатан байдлын тухайд Java нь илүү батлагдсан хувилбар бөгөөд Python нь туршилт хийхэд илүү уян хатан байдаг. Python хэт уян хатан тул гүйцэтгэлийн хурд сул бөгөөд хурдтай ажиллахыг хүсдэг хүмүүсийн хувьд Java нь илүү зөв сонголт болж таарч байна.

ЭХ СУРВАЛЖ, НЭГДЭЛ БҮЛГЭМ

  Java ганц том корпорацийн ивээн тэтгэлэг, хөгжүүлэлтийн сувагтай бол Python дэлхий дахинаа тархсан, хөгжүүлэлтийн олон сувагтай. Тодруулбал, Java-ийн хөгжүүлэлт, засвар үйлчилгээг технологийн томоохон корпораци болох “Oracle” дэмждэг. Харин Python-ийн хөгжил, өсөлт нь олон нийтийн оролцоотой, янз бүрийн хувь хүн, байгууллага, компаниуд эх сурвалж, сан бүрэлдэхэд томоохон хувь нэмэр оруулсан байдаг. Тэгэхээр тус хоёр хэлний хөгжүүлэлт, дэмжлэгийн загварууд нь корпорацийн ивээн тэтгэх түвшний хувьд ялгаатай юм. Мөн тус хоёр хэл нь хэрэглэгчдийн маш том бүлгэмүүдтэй бөгөөд хоёулаа нээлттэй эх сурвалжтайгаараа онцлог юм.

  Java программистууд Java хэрэглэгчийн бүлгэмүүдтэй (JUGs) бөгөөд тэдгээр нь дэлхийн хамгийн алдартай кодчиллын нэгдлийн нэг юм. Түүнчлэн, JavaOne гэх томоохон хурлын арга хэмжээ зохион байгууллагддаг бөгөөд 1999 оны хуралд 20,000 хүн ирж байсан удаатай.

  Python-ий хувьд 37 улсын 191 хотод 860,000 гаруй гишүүнтэй 1637 хэрэглэгчийн бүлгэмтэй. Мөн PyCon, PyLadies гэх эмэгтэй программистуудад зориулсан уулзаж, үзэл бодол, туршлага солилцох арга хэмжээнүүдтэй. GREENLETS, GEVENT зэрэг Python хэлний хэрэгслүүд асинхрон байдлаар I/O хийдэг уялдаат програмчлах хэв маягийг ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийнхээ тархийг гашилгахгүйгээр багц-солих кодод тулгуурлан уялдаат байдлаар код бичих боломжтой гэсэн үг юм.

  Мөн гар утасны програм бичихэд хялбар болгодог Kivy гэх Python хэрэгсэл бий. Python хэл нь уламжлалт вэб технологиос холдож, тусламжтайгаар та тусгай C өргөтгөлөөр дамжуулан telco gear-тэй харилцаж болно. Python-ийн сүүлийн үеийн шинэчлэлт нь алдаатай мессеж, Windows Installer дахь PATH-г өөрчлөх чадвар болон кодлогчдод хялбар болгох бусад функцуудыг засчээ.

JAVA БОЛ СУУРЬ ХЭЛ 

  Java программчлалыг хэлийг эхэлж сурснаар шинэхэн код бичигч нарт программист шиг сэтгэж, логик сэтгэлгээгээр асуудалд хандан, санаагаа турших боломжийг олгодог. Java хэл сурсан хойно C, C#, C++, Python гэх мэт бусад өргөн хэрэглэгддэг хэл сурахад харьцангуй хялбар байдаг.

  Java хэл нь өөр өөр үйлдлийн системд хөрвөн, нийцэх чадвараараа бусдаас ялгардаг. Тус хэлийг зохиолцсон Жеймс Гослинг WORA /Write Once Run Everywhere/  гэсэн ганцхан дүрэмтэй. Дэлгэрүүлбэл, “Нэг л удаа бичээд хаана ч ашигла” гэсэн утгатай бөгөөд эл зарчмын адил Java нь iOS, Windows, Mac болон Android системд ашиглаж болдог аж.

  Программистууд Java-г веб болон гар утасны аппликейшн, түүний хөгжүүлэлт, тоглоом, мэдээллийн санд суурилсан программ хангамж зэргийг бүтээхдээ ашигладаг.Орчин цагийн алдартай платформууд болох YouTube, Twitter, Amazon нарын back-end буюу сервер талын хөгжүүлэлтэд тус хэлийг ашиглажээ.

  Түүнчлэн "Хамгийн эрэлттэй, өсөлттэй 10 мэргэжил" хэмээх өмнөх нийтлэлд маань “Java хөгжүүлэгч” 9-р байранд жагсжээ. Мэдээлэл технологи, программ хангамжийн салбарын ажил мэргэжлүүд тус жагсаалтад багтсан ч Java хэлтэй хөгжүүлэгчид салбартаа тэргүүлэх байр суурь эзэлдгийг тус судалгаа харуулав.

ЯАГААД PYTHON ИНГЭЖ АЛДАРШИХ БОЛОВ?

  Машин-механизмын холбооноос (ACM) явуулсан судалгаагаар программ хангамжийн салбарт анхлан зааж сургахад тохиромжтой хэлээр Python шалгарчээ. Тус судалгаагаар АНУ-ын их, дээд сургуулиудийн IT-ын салбар бүхий 10 танхимын 8 нь код бичих хичээлдээ Python хэлийг зааж байна. Мөн топ үнэлгээтэй 39 сургуулийн 27 нь Python хэл зааж байна гэсэн сонирхолтой үр дүн гарчээ. 

  Ингэж өөрчлөгдөх болсон хэд хэдэн шалтгаан байна. Python бол хүн бүр ашиглаж болохуйц, бүхий л зүйлийг бүтээж хөгжүүлэх боломжтой ерөнхий зориулалттай хэл юм. Тус хэл нь back-end буюу сервер талдаа хөгжүүлэлт хийх, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, хиймэл оюун ухаан, шинжлэх ухааны тооцоолол хийх зэрэгт тохиромжтой. Түүнчлэн мэргэжлийн хэрэглээнээс гадна тоглоом, бүтээмжийн хэрэгсэл, desktop програм үүсгэхэд ашиглагдаж болно.

ТАНЫ СОНГОЛТ

  Java нь давуу тал ихтэй бөгөөд туршлагатай программчид илүү гайхалтай зүйл хийх бололцоо олгодог бол Python илүү уян хатан, илүү ойлгомжтой хэрэглэгчийн интерфэйстэй бөгөөд кодлож сурахад таатай нөхцөл бий болгодог тул анхлан суралцагчдад илүү тохиромжтой. Java нь нээлттэй эх сурвалжийн хувьд гүйцэтгэлийн асуудлыг маш хурдан шийддэг гэхчлэн давуу тал ихтэй.

  Нарийн төвөгтэй үгийн сангаас бүрддэг, гүйцэтгэлийн асуудлыг илүү хурдан шийддэг, ойлгомжтой, төгс төгөлдөр код бичихийг хүмүүст Java илүү олон зүйлд амлалт өгч чадна. Нөгөө талаар Python-ы синтакс ойлгомжтой хялбар, анхлан суралцагчдад сурахад тохиромжтой байдал үүсгэдэг бөгөөд нээлттэй эх сурвалж нь хөгжих процесст үргэлж хувь нэмрээ оруулж, шинэ хэрэгсэл бий болгодог.

  Бид танд аль нэг хэлийг сонго гэж хэлж чадахгүй ч тус хоёр хэл хоёул нь ойрын ирээдүйд хэдэн жилийн хугацаандаа ашиглагдсаар байж, илүү хөгжинө гэж хэлж л чадах нь. Та аль ч хэлийг нь сурсан компьютерийн шинжлэх ухаан, мэдээлэл технологийн чиглэлээр ажилд орох боломжтой.

  Гэхдээ ирээдүйд аль чиг хандлага цааш үргэлжлэхийг таамаглах боломжгүй. Учир нь өөр өөр сонголттой кодлогчид хэзээд байх болно шүү дээ. Тиймээс маш товчоор энэ нийтлэлийг дүгнэвэл: Хурдацтай, бодит үр дүнг хүсдэг хүнд бол Java нь тохиромжтой бол машин-сургалт, дата шинжлэл болон уян хатан нөхцлийг илүүд үздэг хүмүүст Python илүү тохиромжтой.

Бэлтгэсэн: Б.Оюунханд 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.