Vibe coding гэж юу вэ?

6 цаг Админ 0 сэтгэгдэл

"Vibe coding" гэдэг нь програм хангамж хөгжүүлэлтэд гарч ирж буй шинэ арга барил ба гараар код бичихийн оронд хиймэл оюуны хэрэгслээр код бүтээх практикийг хэлдэг.

 

Програм хангамжийн инженерчлэлд хөгжүүлэлт нь чанд, гараар код бичихээс өөрчлөгдөж, илүү уян хатан, хиймэл оюунаар ажилладаг болж байгаа ба vibe coding нь энэхүү өөрчлөлтийн тэргүүн эгнээнд явж байна. "Vibe coding"-ийг 2025 оны 2-р сард нэрт компьютер судлаач Андрей Карпати (OpenAI-г хамтран үүсгэн байгуулагч) нэвтрүүлсэн ба тэрээр програм хангамж хөгжүүлэхэд хиймэл оюуны хэрэгслүүдийн ач холбогдлыг онцолсон.

 

Vibe coding нь ChatGPT, Claude, OpenAI-ийн Codex зэрэг том хэлний загваруудын (LLM) хөгжилтэй нийцэж байгаа ба хөгжүүлэгчдэд бүтээлч байх, кодчиллын ажлаа автоматжуулахад тусалдаг.

 

Vibe coding нь хэрэглэгчид энгийн үг хэллэгээр санаа бодлоо илэрхийлж, хиймэл оюун тэрхүү бодлыг нь код болгон хувиргадаг кодчиллын шинэ арга барил юм. Vibe coding-ийн зорилго нь AI агентууд тухайн цагийн горимоор код бичих, засах санал гаргах, уйтгартай процессуудыг автоматжуулах, тэр ч байтугай стандарт кодын бүтцийг бий болгоход туслах код бичигчийн үүрэг гүйцэтгэдэг хиймэл оюуны хөгжүүлэлтийн орчинг бий болгоход оршино.

 

Кодын бүтэц болон гүйцэтгэлийг нь сайжруулахаасаа өмнө туршихыг урьтал болгодог учир vibe coding нь "эхлээд кодоо бич, дараа нь боловсронгуй болго" гэсэн зарчмаар ажилладаг. Энэ нь хөгжүүлэгчдэд эхлээд бүтээх, дараа нь оновчтой болгох боломжийг өгдөг.

 

Vibe coding нь зүгээр нэг шуугиан тарьсан зүйл/buzz төдий биш бөгөөд код бичдэг олон хүн, түүнчлэн код бичих ур чадваргүй хэрэглэгчид ч тодорхой програмуудыг хөгжүүлэхдээ энэхүү арга барилыг ашиглаж байна. Олон стартап, ялангуяа Y Combinator-д багтсан стартапууд, залуус vibe coding-ийг их ашиглаж байна. Replit, Cursor болон Microsoft GitHub Copilot зэрэг нь хэрэглэгчдэд хиймэл оюуны тусламжтайгаар код бичих боломжийг олгодог түгээмэл хэрэгслүүд юм.

 

Vibe coding нь програмчлалд парадигмын шилжилт авчирч байна.


  1. Загвар бүтээгдэхүүн шуурхай хөгжүүлэлт: Vibe coding нь програмчлалын талбарт хүчээ авсаар байгаа тул санааг хэлбэржүүлэх аргад өөрчлөлт авчирж байна. Загвар бүтээгдэхүүн шуурхай хөгжүүлэлт/rapid prototyping нь багуудад санаагаа концепт төдий зүйлээс ажиллагаатай загвар бүтээгдэхүүн болгож хувиргах боломж олгодог. Загвар бүтээгдэхүүн шуурхай хөгжүүлэх чадвар нь санаагаа зах зээлд туршиж үзэх, уг санаа асуудлыг шийдэж чадах эсэх, эсвэл стратегиа бүхэлд нь өөрчлөх шаардлагатай эсэхийг олж мэдэхэд тусалж байна.

 

  1. Асуудал нэгдүгээрт гэх арга барил: Мөр мөрөөр шалгаж код бичих замаар код бүтээхийн оронд уян хатан байдлаар кодоо бичдэг болох нь инновац хурдан хийх, асуудлыг хурдан шийдэх боломж олгож байна.

 

  1. Эрсдэлийг бууруулж, үр нөлөөг дээд зэргээр нэмэгдүүлэх: Vibe coding нь бизнесүүдэд наад заахын шаардлага хангасан бүтээгдэхүүн (MVP)-ээ хурдан бүтээж ахиц дэвшил гаргах, санаагаа бага зардлаар турших, санаа оноог авч хэрэгжүүлэх, дасан зохицох боломжийг олгож байна. Энэ нь зардлыг бууруулах, эрсдлийг тархааж бага байлгах, нөөц сурвалжаа зөвхөн батлагдсан концептэд зориулах боломжийг олгож байна.

 

  1. Олон өөр горим ашиглах: Vibe coding нь бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд дуу хоолой, дүрс, текстэд суурилсан кодчилол бүхий олон горимт програмчлал болж хөгжиж байна. Хамгийн сонирхолтой чиг хандлагууд гэвэл дуу хоолойгоор код бичих, хиймэл оюунаар код үүсгэх, визуал програмчлалын интерфейс, хайбрид хөгжүүлэлтийн орчин ашиглах зэрэг нь юм. Эдгээр чиг хандлага код бичихийг илүү хэрэглээтэй, уян хатан, мэдрэмж шаардсан ажил болгож, програм хангамж хөгжүүлэлтийн дүр төрхийг өөрчилж байна.

 

Дүгнэж хэлэхэд vibe coding одоохондоо эхэн үедээ байна. Generative AI-ны загваруудыг код бичих смарт туслахуудтай хослуулснаар програм хангамж хөгжүүлэлт илүү уян хатан, байдаг л зүйл мэт болж байна. Код бичдэг агентуудыг програмчлалын хэлний (Python) код засварлагчийн нэгдсэн хөгжүүлэлтийн орчинд (IDE) нэгтгэснээр вэб програмын кодын мөр бүрийг гараар бичих шаардлагагүй болгож байна. Энэ нь кодчилолд анхлан суралцагчид, програмист болон програмист бус хүмүүсд тухайн цагийн горимоор код бичих, ажлын урсгалынхаа үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг олгож байна. Гэхдээ VibeOps нь хүссэн үр дүндээ хүрэхийн тулд хүн оролцохыг үргэлж шаардана.

 

Эх сурвалж: IBM.com

Бэлтгэсэн: М.Анужин


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.