ВИТАМИНЫ ШИЛДЭГ БРЕНД: МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СОНГОЛТ

2023/03/20 Админ 3445 0 сэтгэгдэл

Шилдэг витамины брэндийг тодруулахад бид албан ёсны гэрчилгээ, найрлага, гуравдагч талын туршилт болон брэндийн нэр хүнд зэргийг бодолцож үзэх ёстой. Ингээд HEALTHLINE эрүүл мэндийн платформ хамгийн сайн витаминыг шалгаруулахад Thorne брэнд шалгарчээ. Ангилал бүрт хамгийн сайнаар шалгарсан брэндийн нэрийг доор худалдаалж буй линкийн хамтаар оруулсан тул та вебээр нь зочлон сонирхоорой.

Бүх үзүүлэлтээрээ хамгийн сайн:

Thorne

Харшил өгдөггүй:

Pure Encapsulations

Мульти-витамин:

Ritual

Боломжийн үнэтэй:

NOW

Хүүхдийн витаминтай:

Llama Naturals

Жирэмсний үеийн витаминтай:

FullWell

Хэрэглэгчдэд сайн үйлчилгээтэй:

HUM Nutrition

Өдөр тутмын витамины савлагаатай:

Care/of

Омега-3:

Nordic Naturals

Үс, хумс, арьс:

OLLY

Пробиотик:

Bio-Kult, Culturella

Коллагены нийлэмжтэй

Vital Proteins

  Шим тэжээл, эрдэс бодисын хэрэгцээгээ хоолноос хангалттай авч чадахгүй байгаа бол нэмэлтээр витамин, амин дэм уух боломжтой ба энэ нь ч мөн үр дүнтэй арга юм. Гэхдээ бүх витамин адилхан, “зөв” үйлдвэрлэгддэггүй. Зарим бүтээгдэхүүн filler буюу дүүргэгч, донтуулагч бодис, эрүүл бус найрлагатай байдаг бөгөөд эрүүл мэндэд асар их хор хөнөөл учруулах магадлалтай.

  Тиймээс нэр хүндтэй, олон шатлал бүхий гуравдагч этгээд буюу өөр лабораторид давхар туршигдсан, чанартай орц найрлагатай бүтээгдэхүүнтэй брэнд сонгох нь чухал. Ингэж л нэмэлт бүтээгдэхүүн шим тэжээлийг нөхөж, таны бие тухайн нэмэлт бүтээгдэхүүнээ “үр дүнтэй” хүлээн авах юм.

ШИЛДЭГ ХЭРХЭН БРЭНДИЙГ ТОДРУУЛСАН БЭ?

Витамин үйлдвэрлэдэг байгууллагуудад судалгаа хийхдээ бид дараах суурь шалгууруудыг тавив:

Гуравдагч этгээдийн туршилт: Аюулгүй байдал, үзүүлэх нөлөө, орц найрлагын цэвэр байдлыг хангах үүднээс хараат бус, бие даасан лабораторид шалгагдсан бүтээгдэхүүнтэй  байх ёстойг эрхэмлэсэн. NSF International, ConsumerLab, U.S. Pharmacopeia (USP) зэрэг гуравдагч талаас магадлагаа авсан лац, шошготой нэмэлт бүтээгдэхүүнийг чухалчилсан. (Та мөн худалдан авалт хийхдээ харгалзаж үзээрэй!)

Баталгаа/Гэрчилгээ: Бид NSF Certified Safe for Sport (Спортын тамирчдад аюулгүй), Non-GMO Verified (Генийн өөрчлөлтгүй), gluten-free буюу цавуулаггүй эсвэл веган гэхчлэн нэмэлт баталгаа, гэрчилгээтэй бүтээгдэхүүн санал болгодог брэндүүдийг сонгосон.

Найрлага: Бид чанартай орц найрлагатай, ходоод гэдсэнд амархан шингэдэг витамин, эрдэс бодисыг чухалчилсан брэндүүдийг түүвэрлэв. Дараах брэндүүд хиймэл амт, дүүргэгч, хадгалах бодис хэрэглэхээс зайлсхийдэг эсвэл бүр огт ашигладаггүйгээрээ онцлог.

Үнэ: Оруулсан брэндүүдийн үнэ өөр өөр байсан ч, үнэдээ таарсан чанар амладаг нэмэлт бүтээгдэхүүнтэй байх нь чухал.

Шинжилгээ: Жагсаалтад орсон витамины брэндүүд Healthline платформын чанарын судалгаа, бүрэн бүтэн байдлын стандарт, эрүүл зөв амьдралын хандлагад нийцэж байгаа зэрэгт тулгуурлажээ.

ЯАГААД ИТГЭХ ЁСТОЙ ВЭ?

Тус жагсаалтад орсон брэнд бүрийг Healthline-ий эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэсэн, тодорхой стандартад нийцсэн эсэхийг хоол тэжээлийн мэргэжилтнүүд хянаж, давхар шалгасан. Тиймээс энэ жагсаалтад багтсан брэнд бүр:

  • Хүнс, эмийн бүтээгдэхүүний тамгын газрын (FDA) тогтоосон хууль, дүрэм журмын дагуу гэрчилгээ, шошгоны шаардлагыг бүрэн дүүрэн хангасан.
  • FDA-ын гаргасан Бараа, бүтээгдэхүүн үйлдэрлэлтийн стандартыг дагаж мөрддөг үйлдвэрээс хангамжаа авдаг.
  • Хууль, ёс зүй, мөн тухайн салбарын бүхий л шаардлага, стандартыг мөрддөг найдвартай компани үйлдвэрлэдэг.
  • Нэмэлтээр итгэлцэл үүсгэхийн тулд гуравдагч талын этгээд буюу лабораториор туршилтанд орсон.

Үнийн хувьд

 

Монгол мөнгөөр /1USD=3527,57₮/

$ = 0.75$

2645₮

$$ = 0.75 – 1.50$

2645 – 5291₮

$$$ = 1.51 – 2.25$

5326 – 7937₮

$$$$ = <2.25$

<7937₮

 

Үнийн барагцааг долларын тэмдгээр ($–$$$$) харуулсныг монгол мөнгөн дэвсгэртэд хувиргав. Нэг долларын тэмдэг нь тухайн брэндийн бүтээгдэхүүн харьцангуй боломжийн үнэтэйг илтгэх бол дөрвөн долларын тэмдэг нь өндөр үнэтэйг байгааг харуулна.

ХАМГИЙН САЙН: Thorne

Сонгосон шалтгаан: Thorne нь олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүн, бэлдмэл санал болгодог бөгөөд баталгаат чанарыг илтгэсэн үйлдвэрлэлийн хатуу стандартыг баримталдаг.

Витамины төрлүүд: Мульти-витамин, пробиотик, омега-3, жирэмсний, эрдэс бодис, тамирчдын бэлдмэл

Үнэ: $–$$$$

Thorne нь байгаль орчин бохирдуулагч, дүүргэгч, хүнд металлгүй сайн чанартай орц найрлагыг ашигладаг нэмэлт бүтээгдэхүүн юм. Thorne-ийн бүх бүтээгдэхүүн NSF International болон Австралийн нэмэлт бүтээгдэхүүний аюулгүй байдлын үнэлгээний төв болох Therapeutic Goods Administration (TGA)-д магадлан итгэмжлэгдсэн. Түүнчлэн NSF-ийн Спортын гэрчилгээтэй 30 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Thorne нь уургийн нунтаг, олон төрлийн амин дэм, пробиотик, загасны тос зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнтэй. Тус компани эрүүл хөгшрөлт, яс, үе мөч, дархлааны үйл ажиллагаа, эрч хүч эрүүл мэндийг дэмжихэд зориулагдсан нэмэлт тэжээлүүдийг борлуулдаг.

Түүгээр ч үл барам, Thorne-н эмэгтэйчүүдэд зориулсан Women’s Multi 50+ нь Healthline-ийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд зориулсан хамгийн сайн олон төрлийн амин дэм гэж нэрлэгдсэн удаатай. Энэхүү бүтээгдэхүүн нь магнийн малат, хелат зэрэг хүний биед маш сайн шингэдэг шим бодис агуулдаг бөгөөд судлаачдын үзэж байгаагаар хелат магни нь магнийн бусад хэлбэрүүдтэй харьцуулахад бие махбодид амархан шингэн, сайн хүлээж авдаг гэжээ.

Thorne-ийн дийлэнх бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн бие махбодийн онцлогт тохирохуйц веган, цавуулаггүй, сүү эсвэл буурцагны орцгүй гэхчлэн олон сонголттой аж.

Давуу тал

  • Тус брэнд нь Спортод зориулсан NSF сертификаттай олон төрлийн нэмэлтүүдийг санал болгодог.
  • Бүх бүтээгдэхүүнийг гуравдагч этгээдийн гэрчилгээжсэн байгууламжид үйлдвэрлэдэг.
  • Олон сонголт бүхий нэмэлтүүдтэй.

Сул тал

  • Зарим бүтээгдэхүүн нь бага зэрэг үнэтэй.
  • Зарим нэмэлтүүд нь тусгай дэглэм барьж буй хүмүүст тохиромжгүй
  • Зарим бүтээгдэхүүнийг гуравдагч этгээдээр шалгаагүй.

ХАРШИЛ ӨГДӨГГҮЙ ШИЛДЭГ БРЭНД – Pure Encapsulations

Сонгосон шалтгаан: Бүх бүтээгдэхүүн нь цавууллаггүй, дүүргэлтгүй, донтуулах бодисгүй бөгөөд гуравдагч талаар туршилт хийлгэн баталгаажуулсан.

Витамины төрлүүд: Мульти-витамин, пробиотик, омега-3, жирэмсний, эрдэс бодис, тамирчдын бэлдмэл

Үнэ: $–$$$

Pure Encapsulations нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлын урт жагсаалтыг шийдвэрлэхийн тулд аюулгүй, тогтвортой, боловсруулалт сайтай нэмэлт тэжээл бүхий бүтээгдэхүүнийг нийгэмд ханган, нийлүүлэх зорилготой компани юм. Тус брэндийн бүтээгдэхүүнүүд хэрэгцээгүй дүүргэгч, донтуулагч бодис, харшил үүсгэгч агуулаагүйгээс гадна, мөн генетикийн өөрчлөлтгүй гэдгээрээ онцлог. Нэмж дурдахад, нэмэлт бүтээгдэхүүн бүр нь цавуулаггүй бөгөөд аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд бохирдуулагч бодис, хортой нэгдэл байгаа эсэхийг шалгуулахаар гуравдагч этгээдийн нарийн шинжилгээнд тогтмол хамрагддаг.

Pure Encapsulations нь нэг төрлийн нэмэлт тэжээлээс гадна хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эрүүл мэнд, дархлааг дэмжих, тархины үйл ажиллагаа, дааврын тэнцвэрт байдлыг зохицуулах гэх мэт бүтээгдэхүүнүүдийг мөн борлуулдаг.

Тухайлбал, Healthline-н anxiety буюу түгшил тайвшруулдаг хамгийн сайн эмийн жагсаалтыг Pure Encapsulations Magnesium Glycinate гэх бүтээгдэхүүн тэргүүлсэн.

Pure Encapsulations-ийн олон бүтээгдэхүүн бие махбод хүлээн авах, шингээлт нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдсэн байдаг. Жишээлбэл, тухайлбал Куркумин 500 дахь Биоперин гэх бодис нь хар перцэнд агуулагддаг пиперин бөгөөд куркумин шингээлтийг нэмэгдүүлдэг аж.  

Давуу тал

  • Бүх бүтээгдэхүүнийг тусдаа лабораторид туршиж үздэг.
  • Бүх бүтээгдэхүүн цавуулаг агуулаагүй.
  • Дийлэнх бүтээгдэхүүн нь харшил үүсгэгч бодисгүй байдаг.
  • Тус брэнд нь олон төрлийн нэмэлт тэжээлийг худалдаалдаг.

Сул тал

  • Зарим бүтээгдэхүүн нь өндөр үнэтэй.

ХАМГИЙН САЙН МУЛЬТИВИТАМИНТАЙ БРЭНД – Ritual

Сонгосон шалтгаан: Бүх насны эрэгтэй, эмэгтэй, хүүхдэд зориулсан олон төрлийн амин дэм, нэмэлт бүтээгдэхүүнтэй

Витамины төрлүүд: мульти-витамин, жирэмсний, уураг, синтибиотик

Үнэ: $$–$$$$

Ritual нь хиймэл өнгө, амт оруулагч, дүүргэгчгүйгээр өндөр чанартай олон төрлийн амин дэм бэлтгэдэг. Ил тод байдлыг хангах үүднээс тус компани бүтээгдэхүүн бүрт нь орсон бичил тэжээлийн тодорхой хэлбэр мөн тэдгээрийг нийлүүлэгч газар зэргийг багтаасан эх сурвалжаа дэлгэрэнгүй мэдээллэдэг.  

Ritual нь бүх насны хүмүүст зориулсан бүтээгдэхүүнтэй:

  • Жирэмсний үеийн болон төрсний дараах үеийн витамин
  • Прэ- болон пробиотикийн нэгдэл бүхий синтибиотик
  • Уураг
  • Эрэгтэйчүүдийн мульти-витамин
  • Эмэгтэйчүүдийн мульти-витамин
  • Бүх насны хүүхдэд зориулсан мульти-витамин

Жишээлбэл, Эрэгтэйчүүдэд зориулсан олон төрлийн амин дэм нь 18-аас дээш насны эрэгтэй хүнд хэрэгцээт амин дэм, шим бодисыг нөхөх үүрэгтэй бөгөөд веган, генетикийн өөрчлөлтгүй гэдгээрээ онцлог. Ritual-ийн мульти-витамин нь сүүн бүтээгдэхүүн, элсэн чихэр, самар, цавуулаггүй бөгөөд тэдгээр бүтээгдэхүүнийг давхар хүн метал, харшил үүсгэгч, микроб зэргийн шинжилгээ өгдөг.

Тус брэнд нь шингээлтийг сайжруулахын тулд ходоодонд биш нарийн гэдсэнд уусдаг капсулуудыг хэрэглэдэг. Нэмж дурдахад эмэгтэйчүүдэд зориулсан Ritual Essential Multivitamin нь USP-ийн гэрчилгээтэй бол, уургийн нунтаг нь мөн спортын NSF сертификаттай.

Давуу тал

  • Уургууд нь NSF сертификаттай.
  • Орц найрлаганд орсон бүх бодисын эх сурвалж, нийлүүлэгчдийг дурьддаг.
  • Гуравдагч этгээдийн хяналтаар орсон.

Сул тал

  • Бүтээгдэхүүний сонголт тааруу.
  • Бүтээгдэхүүнүүд нь бага зэрэг үнэтэй.

ХАМГИЙН БОЛОМЖИЙН ҮНЭТЭЙ ВИТАМИН – NOW

Сонгосон шалтгаан: Үнийн хувьд хамгийн боломжтой брэнд байсан бөгөөд гуравдагч этгээдийн магадлагаатай.

Витамины төрлүүд: Мульти-витамин, пробиотик, омега-3, жирэмсний, эрдэс бодис, тамирчдын бэлдмэл

Үнэ: $–$$

NOW бол хиймэл орц найрлагагүй, генетикийн өөрчлөлттэй бодисгүй, эдийн засагт хэмнэлттэй нэмэлт шим тэжээл үйлдвэрлэдэг гэр бүлийн бизнес юм. Бүтээгдэхүүн бүрийг компанийн дотоод лабораторид цэвэр орц, хүнд металл, пестицид болон бусад бохирдуулагч бодис байгаа эсэхийг сайтар шалгадаг. NOW-ын бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэлийн зөв практикт нийцэж байгаа эсэхийг шалгадаг гуравдагч этгээд бүхий UL Solutions компанийн гэрчилгээжсэн байгууламжид үйлдвэрлэгддэг. Олон төрлийн амин дэм, спортын нэмэлт уураг, пробиотик, эмийн ургамал, хоол боловсруулагч гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг та бүхэн компанийн вэбсайтаас авах боломжтой.

NOW нь спортын салбарынханы хэрэглэхийг хориглосон бодис байгаа эсэхийг шалгадаг  "Informed Sport"-ийн сертификаттай тул 50 гаруй спортын нэмэлт бүтээгдэхүүн, уураг үйлдвэрлэдэг.

Сүүлийн жилүүдэд тус компани нь шилдэг Д аминдэмийн нэмэлтүүдийн нэгээр шалгарсан бөгөөд одоо компаниа илүү өргөжин тэлж NOW Foods Зажилдаг D3 5,000 IU зэрэг олон төрлийн тэжээллэг бүтээгдэхүүнүүд борлуулдаг. Энэхүү бүтээгдэхүүн нь D3 витамин агуулдаг бөгөөд, D3 нь D2 витаминаас илүү цусан дахь Д аминдэмийн түвшинг нэмэгдүүлдгийг судалгаагаар харуулсан бий.

Түүнчлэн NOW нь тодорхой бүтээгдэхүүний биологийн хүртээмжийг үнэлэх судалгааг тогтмол явуулж, үр дүнг онлайнаар нийтэлдэг. Хэрэглэгчид эдгээрийг тус брэндийн вэбсайтаас үзэх боломжтой. Та мөн вэб сайтаас веган, цагаан хоол, органик, цавуулаггүй, тодорхой нэгэн харшил үүсгэгчгүй зэрэг олон сонголтоос өөртөө тохирсныг авах боломжтой юм.

Давуу тал

  • Үнийн хувьд боломжийн.
  • Бүтээгдэхүүний олон сонголттой.
  • "Informed Sport"-ийн сертификаттай
  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь UL Solutions-ий сертификаттай

Сул тал

  • Бүх бүтээгдэхүүн нь гуравдагч этгээдийн туршилтад ороогүй

ХАМГИЙН САЙН ХҮҮХДИЙН ВИТАМИН – Llama Naturals

Сонгосон шалтгаан: Llama Naturals нь органик, нэмэлт сахаргүй, гуравдагч этгээдээр баталгаажсан бөгөөд бүх насны хүүхдэд зориулсан төрөлтэй.

Витамины төрлүүд: Мульти-витамин, пробиотик, нэмэлт энгийн тэжээл

Үнэ: $–$$

Llama Naturals нь хүүхдэд зориулсан олон төрлийн амин дэм, пребиотик, пробиотик, Д аминдэм, самбук жимс зэрэг орц найрлагатай нэмэлт тэжээл бөгөөд олон төрлийн амттай резинэн витаминуудтай. Жишээлбэл, тус брэндийн “Ургамлын гаралтай олон төрлийн амин дэм” нь 13 төрлийн амин дэм, фитонутриентуудын холимог агуулсан бөгөөд байгалийн амт, жинхэнэ охь жимсээр хийгдсэн байдаг. Хүнсний мэргэжилтэн, эрүүл мэндийн coach Бренда Пералтагийн хэлснээр “Эм уухад асуудалтай байгаа бага насны хүүхдүүдэд бохьтой, резинэн нэмэлтүүд илүү тохиромжтой байдаг. Гол нь эмийн савыг тэдний гар хүрэхгүй газарт тавих ёстой” гэжээ.

Llama Naturals-ийн нэмэлт бүтээгдэхүүн нь органик төдийгүй, ургамлын гаралтай, нэмэлт сахаргүй, хиймэл орц найрлагагүй юм. Тус компанийн мэдээлснээр бохь, резинийг бага гал дээр удаанаар болгох нь амт болон фитонутриентыг хадгалж, ходоодонд шингээх чадварыг нэмэгдүүлдэг. Цаашлан, бүх бүтээгдэхүүн нь гуравдагч талын туршилттай бөгөөд, мөнгө буцааж олгох заалттай баталгаат хуудастай.

Цаашилбал, бүх бүтээгдэхүүн аюулгүй байдлын үүднээс гуравдагч талын туршилтанд хамрагдаж, мөнгө буцааж өгөх нөхцөл бүхий баталгааны хуудастай. Гэхдээ тус бүтээгдэхүүнийг зөвхөн зааврын дагуу хэрэглэхээ мартуузай, хэрэв санаа зовох зүйл байвал нэмэлт тэжээлийг уулгахаасаа өмнө хүүхдийн эмчтэйгээ ярилцаарай.

Давуу тал

  • Бүх бүтээгдэхүүн нь органик, ургамлын гаралтай, нэмэлт сахаргүй, хиймэл орц найрлагагүй.
  • Гуравдагч талын магадлагаатай.
  • Бохь, резинийг жинхэнэ жимсээр хийдэг бөгөөд байгалийн үнэр амттай.

Сул тал

  • Бүтээгдэхүүнүүд нь дандаа бохь, резин хэлбэртэй.
  • Бүтээгдэхүүний сонголт цөөхөн буюу дан хүүхдэд зориулсан.

ХАМГИЙН САЙН ЖИРЭМСНИЙ ВИТАМИН – FullWell

Сонгосон шалтгаан: FullWell нэмэлтүүд нь UL Solutions-ийн гэрчилгээтэй үйлдвэрт үйлдвэрлэгдэж, таны аюулгүй, эрүүл жирэмслэлтэнд шаардлагатай аминдэм, шим тэжээлийг агуулсан байдаг.

Витамины төрлүүд: жирэмсний, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүй, омега-3, ургамлын гаралтай холимог

Үнэ: $$$

Хоол тэжээлийн болон нөхөн үржихүйн мэргэжилтэн Айла Барммерын үүсгэн байгуулсан FullWell нь жирэмсний өмнө, жирэмсний үед болон төрсний дараа зэрэг жирэмсний үеийн  витамин үйлдвэрлэдгээрээ онцлог. Тус брэнд саяханаас эрчүүдийн нөхөн үржихүнй системийг дэмжих нэмэлт бүтээгдэхүүн, загасны тосны, алжаал тайлах ургамлын гаралтай аминдэмүүдийг санал болгож эхэлсэн ч Prenatal Vitamin нь түүний хамгийн алдартай бүтээгдэхүүн хэвээр байна.

Энэхүү нэмэлт тэжээл нь фолат, витамин D, витамин В12 зэрэг эрүүл жирэмслэлтийг дэмжихэд шаардлагатай олон шим тэжээлээр баялаг.Түүнчлэн холин агуулдаг бөгөөд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хоол тэжээлийн мэргэжилтэн Корал Эделсоны хэлснээр тусмикроэлемент нь хүүхдийн тархины хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд жирэмсний үеийн бүх нэмэлт тэжээлд болгонд байдаггүй аж. Бусад эрдэс бодис болон магни, кальци зэрэг хелат, амин хүчлүүдтэй холбогддог. Тиймээс ходоодонд шингээх явцыг хурдасгадаг аж.

FullWell-ийн бүтээгдэхүүнүүд UL Solutions-ийн магадлагаатай газарт үйлдвэрлэгдэж, аюулгүй байдлыг хангах бүхий л туршилтуудад бүрэн хамрагдсан. Мөн дүн шинжилгээнд хамрагдсан гэсэн гэрчилгээг (COA) хүсэлт илгээн авах боломжтой.

Жирэмсэн болон хөхүүл бол шинэ нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө мэргэжлийн эмч нартай эхлээд зөвлөлдөөрэй.

Давуу тал

  • Бүх бүтээгдэхүүний COA-г харах боломжтой.
  • Бүтээгдэхүүнүүд гуравдагч талын магадлагаатай.
  • Хоол тэжээлийн болон нөхөн үржихүйн чиглэлээр мэргэшсэн хүний гаргаж буй бүтээгдэхүүн.

Сул тал

  • Бүтээгдэхүүнүүд өндөр үнэтэй
  • Сонголт цөөтэй
  • Тус брэндийн жирэмсний үеийн нэмэлтийг 8 шахмалаар уудаг.

ХЭРЭГЛЭГЧДЭД ХАМГИЙН САЙН ҮЙЛЧИЛДЭГ: HUM Nutrition

Сонгосон шалтгаан: HUM-ийн бүх бүтээгдэхүүн цавуулаггүй, генетикийн өөрчлөлтгүй, гуравдагч этгээдийн магадлагаатай бөгөөд хувь хүнд таарсан бүтээгдэхүүнийг санал болгохдоо сайн.

Витамины төрлүүд: Мульти-витамин, пробиотик, омега-3, жирэмсний, эрдэс бодис, тамирчдын бэлдмэл

Үнэ: $–$$$

HUM Nutrition-ийн нэмэлтүүд нь эмнэлзүйн судалгаагаар батлагдсан шим тэжээлт бодисоор бүтээгдсэн бөгөөд үс, арьсны эрүүл мэнд, сэтгэл санааны байдал, хоол боловсруулалт, дархлааны үйл ажиллагаа зэрэг тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд зориулагдсан. Жишээлбэл, Сибирийн зулзаган, пробиотик болон бусад ургамлын гаралтай орц найрлага бүхий “HUM Nutrition Fan Club” гэх нэмэлт тэжээл нь цэвэршилтийн үеийн шилдэг амин дэмийн нэгээр шалгарчээ.

Бусад HUM бүтээгдэхүүнүүд нь мөн биологийн хүртээмжийг оновчтой болгох зорилгоор боловсруулсан байдаг. Тухайлбал, кальцийн шингэх чанарыг сайжруулахын тулд Д витамин хэрэгтэй бөгөөд Got Calcium гэх нэмэлт нь яг адил орцтой.

Энгийн онлайн асуулгыг ашиглан, тус компани таны хэрэгцээнд тулгуурлан хэрэгцээт бүтээгдэхүүний зөвлөмжийг өгч, мэргэжилтэнтэй үнэгүй холбогдох боломжийг олгодог.

Бүтээгдэхүүний цэвэр орц, чанарыг баталгаажуулахын тулд гуравдагч этгээдийн магадлангаар шалгуулсан бөгөөд бүх бүтээгдэхүүн нь генийн өөрчлөлтгүй, цавуулаггүй, хиймэл өнгө, будгийн орцгүй байдгаараа онцлог.  

Давуу тал

  • Цахимаар асуумж аван түүнд тулгуурлан зөвхөн хэрэглэгчид тохирсон хариулт өгдөг
  • Бүх бүтээгдэхүүнийг гуравдагч этгээдээр шалгуулсан
  • Олон нэр төрлийн сонголттой.

Сул тал

  • Зарим бүтээгдэхүүн нь үнэтэй

ӨДӨР ТУТМЫН ХАМГИЙН САЙН ВИТАМИН – Care/of

Сонгосон шалтгаан: Care/of нь гуравдагч этгээдийн туршсан нэмэлт тэжээлүүдийг өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой савлагаатай.

Витамины төрлүүд: Мульти-витамин, пробиотик, омега-3, жирэмсний, эрдэс бодис, тусгай хольц, уураг

Үнэ: $–$$$

Care/of бол өдөр тутмын нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ, дадлыг бий болгохын тулд онлайн үнэлгээний систем ашигладаг, хувьд хүмүүст зориулсан нэмэлт бүтээгдэхүүний компани юм. Бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн явцад олон удаа, дотооддоо болон гуравдагч талын лабораториудад туршсан, чанартай нэмэлт тэжээлийг авах боломжтой.

Care/of нь нойр, хоол боловсруулах, стресс зэрэг эрүүл мэндийн тодорхой асуудлуудад зориулагдсан олон төрлийн амин дэм, уураг, пробиотик, нэмэлт тэжээлийн холимог зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг санал болгодог.

Бүтээгдэхүүн бүрд агуулагдах орц найрлага, харшил үүсгэгч бодис байгаа эсэх, эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын тухайн судалгаа зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл бүгд багтсан. Түүнчлэн Care/of нь найрлагадаа оруулсан шим бодисын тодорхой хэлбэрүүд болон тэдгээр нь хоол шингээлтэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл өгдөг. Жишээлбэл, тус брэндийн В-комплекстэй нэмэлт нь метилфолатыг агуулдаг бөгөөд энэ нь фолийн хүчилтэй төстэй бөгөөд илүү хурдан шингээх чадвартай фолийн идэвхтэй хэлбэр юм.

Давуу тал

  • Таны хэрэгцээнд тохируулсан нэмэлт бүтээгдэхүүн.
  • Өдөр тутмын витамины багц нь хэрэглээнд тохиромжтой.
  • Маш олон төрлийн бүтээгдэхүүний сонголттй.
  • Бүх бүтээгдэхүүнийг гуравдагч этгээдээр шалгасан.
  • Албан ёсны веб хуудас нь эрүүл мэндийн ашиг тусын тухай судалгааны холбоосыг өгдөг.

Сул тал

  • Зарим бүтээгдэхүүн нь үнэтэй
  • Мэргэжлийн хүнээс асууж тодруулах үйлчилгээ байхгүй
  • Хэд хэдэн бүтээгдэхүүн хэрэглэхийг санал болгодог ч, энэ нь эрүүл хэвшил биш юм.

ХАМГИЙН САЙН ОМЕГА-3 БРЭНД: Nordic Naturals

Сонгосон шалтгаан: Nordic Naturals нь чанар болон ил тод байдлыг эрхэмлэдэг. Тус компани нь гуравдагч лабораториор дамжуулан бүх бүтээгдэхүүнээ давтан туршилтанд оруулахаас гадна, бүтээгдэхүүн бүрт COA буюу эмнэлзүйн үр дүнгийн үнэлгээний хуудас дагалдаж ирдэг. 

Витамины төрлүүд: Омега-3, пробиотик, мульти-витамин, эрдэс бодис

Үнэ: $–$$$

Nordic Naturals нь олон төрлийн амин дэм, эрдэс бодис үйлдвэрлэдэг ч тус компанийн брэнд болсон бүтээгдэхүүн нь омега-3 бөгөөд Healthline-ийн хамгийн сайн загасны тосны нэмэлт бүтээгдэхүүнээр шалгарч байсан удаатай. Омега-3 нь эрүүлээр нас нэмэхэд тусалдаг бөгөөд аливаа өвчний үрэвслийг намдаахад хамгийн сайн.

Ургамлын гаралтай омега-3 үйлдвэрлэхээс гадна хүүхэд, өсвөр насныхан, жирэмсэн хүмүүс, тамирчдад (тэр байтугай тэжээвэр амьтдад) зориулсан гэх мэтчилэн олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүнтэй.

Nordic Naturals-ийн бүх загасны тос нь триглицерид хэлбэрээр хэрэглэгчдэд хүрдэг бөгөөд энэ нь загасны тосны анхдагч, байгалийн хэлбэр нь юм. Боловсруулах явцад этилийн эфир хэлбэрт шилждэг ч гэсэн триглицерид биед илүү сайн шингэдэг, аюулгүй байдгаараа онцлог. Түүнчлэн бүтээгдэхүүнүүд нь генетикийн өөрчлөлтгүй, гуравдагч талын магадлагаатай, албан ёстны веб хуудаст нь эмнэлзүйн үнэлгээний хуудас бэлэн бий.

Давуу тал

  • Бүтээгдэхүүнүүд нь гуравдагч талын магадлагаатай
  • Эмнэлзүйн үнэлгээний хуудастай
  • NSF-ийн сертификаттай (тамирчдад зориулсан бэлдмэл нь)
  • Хоолны дэглэм, хориглосон хүнстэй хүмүүст ч зориулсан хувилбар бий.

Сул тал

  • Зарим бүтээгдэхүүн нь өндөр үнэтэй

ҮС, ХУМС, АРЬСНЫ ШИЛДЭГ БРЭНД – OLLY

Сонгосон шалтгаан: OLLY брэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүд химийн аргаар гаргаж авсан орц найрлагагүй бөгөөд, гуравдагч талын магадлагаатай байгууллагаас хангамжаа авдаг

Витамины төрлүүд: Мульти-витамин, пробиотик, омега-3, жирэмсний, тамирчдад зориулсан бэлдмэл болон бусад эрдэс бодисууд

Үнэ: $–$$

OLLY нь генетикийн өөрчлөлтгүй, хиймэл орц найрлагагүй өндөр чанартай, амттай нэмэлт амин дэмээр эрүүл амьдралыг хэвшүүлэх зорилготой компани юм. Үс, хумсны ургалт болон арьсныг нөхөн төлжилтийг дэмждэг резинэн чихэр болон зөөлөн гелүүд бий. Тус бүтээгдэхүүн коллаген, гиалуроны хүчил, биотин зэрэг найрлага агуулдаг. Жишээлбэл, OLLY Undeniable Beauty нь витамин С, витамин Е, кератинаар хийгдсэн бөгөөд үс, хумс, арьсанд зориулсан шилдэг витаминуудын нэг юм.

Мульти-витамин, омега-3, пробиотик, ургамлын гаралтай амин дэм зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнтэй бөгөөд тэдгээрийн биед шингэх чадвар өндөр. Жишээлбэл, OLLY Ultra Strength Immunity Softgels нь цайрын цитратаар бүтээгдсэн бөгөөд 2014 оны нэгэн судалгаагаар цитрат нь цайрын бусад хэлбэрээс илүү био-хүртээмжтэйг тогтоожээ.

OLLY-ийн бүтээгдэхүүн бүрт ЭҮДХ (эмнэлзүйн үр дүнгийн хуудас) дагалддаг бөгөөд International-аас магадлан итгэмжлэгдсэн бөгөөд FDA болон бусад гуравдагч талын баталгаат сертификаттайг дурдах нь зүй.

Давуу тал

  • Эмнэлзүйн үнэлгээний хуудастай
  • NSF International-ийн магадлагаатай
  • Бүх бүгээгдэхүүн нь гуравдагч талын туршилтад орсон.

Сул тал

  • Зарим бүтээгдэхүүн нь онцгой хооллолттой хүмүүст тохиромжгүй (веган г.м)
  • Зарим бүтээгдэхүүн нь нэмэлт сахарын орцтой

ШИЛДЭГ ПРОБИОТИКТОЙ КОМПАНИ – BIO-KULT

Сонгосон шалтгаан: Bio-Kult нь тусгай хооллолттой хүмүүст зориулсан бүтээгдэхүүнтэй. (Цавуулаг, самар, өндөгний харшилтай хүмүүст гэхчлэн)

Витамины төрлүүд: Пробиотик

Үнэ: $$

Bio-Kult бол маш чанартай пробиотик үйлдвэрлэдгээрээ онцлог юм. Пробиотик нь гэдсэнд агуулагддаг бактерийн нэг төрөл бөгөөд дархлааг дэмжиж, хоол боловсруулалтыг сайжруулан, холестерины түвшинг бууруулдаг гэхчлэн сайн талыг тоочоод баршгүй.  

Тус компани нь хүний бие махбодид хэрэгцээт, шаардлагатай бэлдмэл (сармис, бэрсүүт жүрж, цангис гэх мэт) охь, хандыг мөн бэлтгэдэг. Тухайлбал, тархины үйл ажиллагаа, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах пробиотик, цайр, усан үзэм, нэрсний хандыг дангаар нь борлуулдаг.

Bio-Kult-ын бүх бүтээгдэхүүн нь хадгалалтанд тэсвэртэй, генетикийн өөрчлөлтгүй, мөн цавуулаг, самар, өндөг зэрэг харшил үүсгэгчийн орцгүй. Ихэнх бүтээгдэхүүн нь тусгай хооллолттой хүмүүст ээлтэй бөгөөд “Vegetarian” нийгэмлэгээс хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

Нэмж дурдахад, Bio-Kult бүтээгдэхүүндээ ашигладаг бүх пробиотик нь үйлдвэрлэлийн явцад крио хамгаалалттай байдаг аж. Энэ нь ходоодны хүчиллэг орчноос хамгаалагдсан бөгөөд ашигтай бактерийг таны гэдсэнд үлдэх боломжийг олгодог гэсэн үг юм.

Давуу тал

  • Ихэнх бүтээгдэхүүн нь онцгой хооллолттой хүмүүст ээлтэй, элдэв харшил үүсгэгч найрлага байхгүй.
  • Бүх пробиотик нь хадгалалтын нөхцөл сайтай.
  • Дийлэнх бүтээгдэхүүн нь хүний биед ашигтай тусдаа, нэмэлт бүтээгдэхүүний орцтой байдаг.

Сул тал

  • Зөвхөн пробиотик л борлуулдаг
  • Гуравдагч талын магадлагаа байхгүй

CULTURELLE

Сонгосон шалтгаан: Culturelle нь ходоод, гэдэсний эрүүл мэндийг дэмжих зориулалттай пробиотик үйлдвэрлэдэг NSF International-аас хүлээн зөвшөөрөгдсөн брэнд юм.

Витамины төрлүүд: Пробиотик, мульти-витамин, бусад эрдэс бодисын хольцтой

Үнэ: $–$$

Пробиотик үйлдвэрлэлийн зах зээлийн тэргүүлэгчийн нэг Culturelle бол хэрэглэгчид болон эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн итгэлийг хүлээсэн шилдэг брэнд юм. Тус компани нь нярай, хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан пробиотик, эслэг, витамин D, омега-3 тосны хүчлүүд зэрэг бусад амин дэмийг пробиотиктой хослуулсан нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэхүү брэндийн хамгийн сайн борлуулалттай бүтээгдэхүүний нэг болох “Culturelle Digestive Daily Probiotic” нь ердийн горимд хадгалж болдог бөгөөд нэг удаагийн савлагаандаа 10 тэрбум эзлэхүүн-үүсгэгч нэгжийг (CFU) агуулдаг.

Culturelle бүтээгдэхүүнийг NSF International-ийн баталгаатай газар үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүний багц бүрийг савлахын өмнө сайтар шалгаж үздэг. Ихэнх бүтээгдэхүүн нь сүүн бүтээгдэхүүн, шар буурцаг, цавуулаг зэрэг харшил үүсгэгчгүй тул хэрэглэгчдэд ээлтэй.

Тус компани савлагаандаа давхар хөнгөн цагаан картон ашиглан, тус бүрийг нь тус тусад нь битүүмжилдэг тул агаар, чийг, гэрэл нэвтрэхгүй, үр нөлөөг бууруулах боломжгүй гэсэн үг.  

Давуу тал

  • Гуравдагч талын магадлагаатай
  • Хадгалалтын нөхцөл сайтай, харшил үүсгэгчгүй
  • Нэмэлт үйлчилгээтэй

Сул тал

  • Бүтээгдэхүүний сонголт хязгаарлагдмал

ХАМГИЙН САЙН КОЛЛАГЕНЫ НИЙЛЭМЖТЭЙ: VITAL PROTEINS

Сонгосон шалтгаан: Vital Proteins нь сайн чанарын коллагены бэлдмэл үйлдвэрлэдэг бөгөөд бүгд давхар туршилтад орсон, олон янзын хэлбэртэй сонголт сайтай брэнд юм.

Витамины төрлүүд: Мульти-витамин, коллагентнй нунтаг, шахмал, резин юм.

Үнэ: $–$$$

Vital Proteins нь коллагены бэлдмэлээрээ алдартай брэнд бөгөөд ваниль, матча, хар шоколадтай хар жимс зэрэг янз бүрийн хэлбэр, амттай байдгаараа онцлог. Түүнчлэн арьсны эрүүл мэндэд хамгийн тохиромжтой коллагены нэмэлтүүдийн нэг юм. Коллаген нь хүний биед байдаг хамгийн элбэг уураг бөгөөд арьс, яс, үе мөчний эрүүл мэндэд гол үүрэг гүйцэтгэдэг. Нэн ялангуяа арьсны хөгшрөлтийн шинж тэмдгүүдийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсны чийгшил, уян хатан чанарыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Түүнчлэн тус бүтээгдэхүүн нь гидролиз буюу жижиг пептидүүд болон задардаг бөгөөд биед илүү хурдан шингэдэг.

Vital Proteins-ийн дийлэнх бүтээгдэхүүн нь органик бөгөөд генетикийн өөрчлөлттэй, filler зэрэг хиймэл орц найрлага агуулаагүй. Брэндийн ихэнх коллагены нэмэлтүүд нь бохирдуулагч болон хүнд металл байгаа эсэхийг шалган гуравдагч магадлагаанд ордог.

Давуу тал

  • Гурав дагч талуудын магадлагаатай
  • Ямар ч хэлбэрээр худалдан авах боломжтой.
  • Дийлэнх нь генетикийн өөрчлөлтгүй, дүүргэгчгүй, хиймэл орц найрлагагүй.

Сул тал

  • Зарим бүтээгдэхүүн бага зэрэг үнэтэй.
  • Хатуу дэглэмтэй хүмүүст тохиромжгүй.

Тохирох витамины брэндийг олохдоо дараах хүчин зүйлсийг харгалзах хэрэгтэй. Үүнд:

Хувийн хэрэгцээ: Эрүүл мэндийн хувьд ямар зорилготой байгаа, хэрэгцээнд тань нийцэж байгаа эсэхийг нягтлах нь чухал. Жишээлбэл, зарим брэндүүд тамирчдад тусгайлан зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол зарим нь хүүхэд, өсвөр насныхан, жирэмсэн хүмүүст л зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Брэндийн нэр хүнд: FDA-аас тогтоосон стандарт, дүрэмд нийцсэн, сайн батлагдсан, нэр хүндтэй брэндээс бүтээгдэхүүнээ сонгоорой.

Туршилт: Цэвэр орц найрлага, үйлчилгээний аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд гуравдагч талын байгууллагаас шалгасан бүтээгдэхүүнийг хайж олоорой.

Найрлага: Их хэмжээний дүүргэгч, нэмэлт, хадгалалтын хортой бодис агуулсан нэмэлт тэжээл эсэхийг сайтар шалгаж үзэхээ мартуузай. Мөн үйлдвэрлэл, хангамжийн тухай мэдээлэл ил тод байдаг бол давуу тал болно.

Тусгай хооллолт: Веган хүмүүст тохиромжтой, цавуулаггүй эсвэл кошерийн гэрчилгээтэй эсэхийг шалгаарай.

Үнэ: Зарим брэндүүд бусдаасаа илүү үнэтэй байдаг тул өөрийн төлөвлөсөн төсөвт тань таарах бүтээгдэхүүнтэй газрыг хайж олоорой.

Чанар: Бие махбодид сайн шингэдэг, эрүүл мэндийн хувьд нэмэлт үйлчилгээтэй эсэхийг харгалзаж байгаарай.

Жич: Мөн зарим брэндүүд шинжилгээнд суурилан эмчийн бичигтэй зөв,тохирсон бүтээгдэхүүн санал болгох үйлчилгээ явуулдаг тул гаднын хүний тусламж хэрэгтэй бол тус үйлчилгээ аваарай.

ДҮГНЭЛТ

Зах зээлд олон тооны витамин, эрдэс бодис үйлдвэрлэгч байдаг тул яг аль брэнд, аль компани үнэдээ тохирсон бүтээгдэхүүн санал болгох боломжтойг олоход бага зэрэг хүндрэлтэй. Нэр хүнд сайтай байгууллагуудаас сайн чанартай, баталгаатай орц найрлагаар хийсэн витаминыг хайж олсноор хамгийн сайн нэмэлт бүтээгдэ


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.