
Өөртөө тавьсан хүлээлт, үзүүлж буй шахалт, сэтгэл зүйн эрүүл мэнд, тусгаарлалт, уйтгар гунигийг бүрэн даван туулсандаа өөрийгөө урамшуулж шинэ ондоо өөртөө хүлээцтэй зөөлөн хандаж зорилгодоо 2021 онд хүрч эхлэхэд энэхүү подкастууд тус болно. Шинэ онд юуг ч зорьсон байсан танд тохирсон подкаст таны үнэнч хань болж чадна. Та хувь хүнээ сайжруулах, өөртөө анхаарал тавих, бие болон сэтгэл зүйн хувьд, эсвэл мэдлэгээ тэлэхэд зориулсан подкаст бий.
Дэлхий дээр хаа сайгүй зорилгоо тодорхойлж байна. Бид ажил мэргэжил, эрүүл мэнд, амьдралынхаа бүхий л хэсэгт зорилгоо тодорхойлдог. Мэргэжилтнүүд зорилго тодорхойлохыг хүрэхийг хүсч буй зорилт зорилгыг сонгох үйлдэл гэж тайлбарладаг. Энэ нь ч хангалттай үнэн. Энэхүү тайлбар нь тодорхой утга учиртай боловч танд илүү хэрэгцээтэй арга замыг санал болгож байна.
Зарим тохиолдолд хүмүүстэй харилцах, холбоо тогтоох хүндрэлтэй байдаг. Ийм асуудлыг хялбарчлах арга ухаанд суралцах нь ажлаа урагшлуулах, нэр хүндээ өсгөх боломж юм.
Linkedin компаниас дэлхий даяарх сургалт, хөгжлийн мэргэжилтнүүд, хүний нөөцийн менежер, суралцагсдаас тэргүүлэх зорилт, бэрхшээл, суралцахад өдөөж буй зүйлсийг нь асуусан ба " 2020 оны ажлын байрны суралцахуйн чиг хандлагууд" судалгааны үр дүнгийн тайлангаас тоймлон хүргэж байна.
Хүн бүр нөхцөл байдлаасаа шалтгаалж хэтрүүлж боддог бол зарим хүмүүс цаг үргэлж бүх зүйлийг хэтрүүлж бодсоноосоо болж өөрийгөө шаналгаж байдаг. Архаг хэтрүүлэн бодогчид өчигдрийн ярьсан яриагаа өөрөөр илэрхийлж, аль хэдийн гаргачихсан шийдвэрээ дахин дахин бодож, аюултай үр дүнг өдөр бүр төсөөлж байдаг. Бүх зуршлын адил сөрөг бодлуудаа өөрчилнө гэдэг бол томоохон сорилт болох боловч тууштай дадлага хийснээр өөрөөр сэтгэж сурна. Хэтрүүлэн бодох зуршлаас салах 6 аргыг танилцуулж байна.
Аз жаргалыг бий болгохын тулд бид бүгдээрээ тэмүүлдэг, тэмцдэг. Амьдрал маш богино, асуудал бэрхшээл тулгарахад үүнийг бид зовлон гэж итгэдэг. Зуршил бидний амьдралд маш чухал нөлөө үзүүлдэг гэдгийг хүн бүр мэддэг. Тодруулбал, зуршил аз жаргалд шууд нөлөөлдөг. Таны аз жаргалгүй, зовлонтой байгаа шалтгаан болдог 12 зуршлыг жагсааж байна. Тэднээс сэргийлээрэй.
Асуудал шийдвэрлэх төрлийн тархины тоглоомууд IQ-г хөгжүүлэх, тархины үйл ажиллагааг сайжруулахад хамгийн их тусалдаг байна. Мөн бясалгал, сэтгэхүйн төрлийн сургалтууд зөвхөн тархины үйл ажиллагаа, тархины бүтцийг өөрчлөхөөс гадна мөн бидний зан авирыг маш хурдан хугацаанд өөрчлөх боломжтой гэдгийг баталснаараа олныг гайхшруулж байна.
Та нэг удаа ч болов харилцуураа тасалж эсвэл уулзалтаа орхиж, дотроо “Энэ хүн юугаа яриад байваа” гэж бодон уурлах нь хэвийн аюулгүй үзэгдэл гэж хэлэх байна. Тодорхой бөгөөд үр дүнтэй бодит харилцаа нь ажлын байрны стрессийг бууруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, хамтран ажиллагсадтайгаа илүү сайн харилцаа холбоо тогтоох хамгийн хялбар аргуудын нэг юм.
Сүүлийн 5 жилийн турш Форбес сэтгүүл АНУ- ын стартапуудад судалгаа хийн 1 тэрбум доллараар үнэлэгдэхүйц хамгийн хурдацтай хөгжиж буй 25 гарааны бизнесийг нэрлэсээр байна. Үүнд хоол хүргэлтийн компани болох DoorDash, үл хөдлөх хөрөнгө худалдагч Opendoor, аялалын цүнхний брэнд Away, биологийн компани болох Ginkgo Bioworks зэрэг багтжээ.
Ихэнх хүмүүс ямар салбарт амжилт гаргаж, ямар бизнес эрхлэхийг хүсч байгаагаа мэдэж байж бизнес эрхлэх ажилд гар бие оролцдог. Гэсэн хэдий ч мөн олон бизнес эрхлэгчдийн хувьд бизнесээ хэрхэн эхлүүлэх болон ямар төрлийн бизнес сонгож ажиллах нь шийдэхэд амаргүй, хэцүү асуудлын нэг хэвээр байдаг.
Ихэнх эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцах нь тэднийг хөгжүүлэхэд тустай гэдгийг мэддэг. Гэхдээ зүгээр нэг ярилцах нь чухал биш бөгөөд хэрхэн ярилцахаас хамаарч хүүхдүүдийн тархины хөгжилд нөлөөлдөг болохыг харуулсан шинэхэн судалгаа гарчээ. Хүүхдүүдийнхээ үгийн санг нэмэгдүүлэхдээ анхаарч харилцан яриаг эхлүүлэх хэрэгтэй.
Бид бүгд л хамтын хүчээр илүү сайн ажиллахыг эрмэлздэг. Технологи нь энэхүү зорилтын зарим нэг ажлыг илүү хялбар болгож өгсөөр байна. Гэхдээ дижитал тоног төхөөрөмж гэдэг ердөө л шийдлийн нэгхэн хэсэг бөгөөд энэ бол үнэхээр өөрчлөлтийг хийж чадах хүнтэй холбоотой асуудал юм.
Ирээдүйн ажлын байр гэж юу вэ? Ихэнх хүмүүс робот бидний ажлыг орлох эсэх гэх мэтээр хиймэл оюун ухаанд анхаарч байгаа ч танин мэдэхүйн технологи асар их шилжилтийг хийж байгаа ганц зүйл нь юм. Юу болоод байгааг, бид юу хийж чадах талаар ойлгохын тулд олон янзын чиг хандлагыг, эдгээр нь ажлын байрыг хэрхэн өөрчилж байгааг тооцож үзэх нь чухал юм.
2300 жилийн тэртээ Аристотель бусдыг яриандаа автуулан итгүүлэх гайхалтай нууцыг бичиж үлдээсэн бөгөөд тэр нууц нь өдийг хүртэл олон нийтийн яриа, илтгэх урлагийн талаар бичигдсэн, зохиогдсон бараг бүх номны үндэс суурийг бүрдүүлсэн байна.
Зөвлөхүүд CEO Genome Project хэмээх 10 жилийн хугацаатай судалгааны төсөл хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн зорилго нь өндөр гүйцэтгэлтэй (өндөр гүйцэтгэлтэй гэдэг нь тухайн албан тушаалдаа хүлээлтэд хүрэх буюу давж ажилласан болох нь захирлуудын зөвлөлийн гишүүдийн үгээр батлагдаж байхыг ойлгоно) гүйцэтгэх захирлууд бусдаас ямар онцлог, чадваруудаараа ялгаатай байдгийг тодорхойлох байв.
Борлуулалтын дараагийн томоохон чиг хандлага юу болохыг олж мэдэн, өрсөлдөгчийнхөө дээр гарахын тулд цаг хугацааг буцаах эсвэл ирээдүй рүү аялах боломжгүй. Гэсэн хэдий ч дараагийн хамгийн шилдэг трэнд юу болохыг бид таамаглан тооцоолж чадна: өнөөдөр ямар чиг хандлага борлуулалтад томоохон нөлөөлөл үзүүлж болохыг ажиглаж, түүнийгээ өөрийн давуу тал болгон ашиглаарай.
Саяхныг хүртэл хүний нөөцийн менежерүүд сургуулийн хичээлийн эрхлэгч шиг, дүнтэй ажиллаж, сахилгагүй нөхдийг сахилгажуулдаг хүмүүс шиг байсан. Өдгөө тэд чадварлаг багш нар шиг болж, бичиг цааснаас илүүгээр хүмүүстэй ажиллахдаа төвлөрч, онц, муу бүх хүнд тусалдаг болсон.
Тооцооллоор бол Cloud-ын аюулгүй байдлын ур чадвартай кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд 2021 онд өөрсдийн ур чадварын зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрснээр нийтдээ 15.025 долларын цалин хөлс авах боломжтой.
Хурдтай хөгжин өөрчлөгдөж байгаа технологийн эрин үе биднийг маш олон гайхалтай зүйлс рүү хөтөлсөөр байна. Гэвч аливаа зүйл 2 талтай байдгийн адил саар зүйлсийг ч бас мартсангүй.
Ихэнх энтрепренерүүдийн мэддэг боловч тэр бүр өөрсдийн хэрэгцээнд ашиглаж чаддаггүй ур чадвар бол “суралцах чадвар” юм. Ихэнх хүмүүс суралцах арга барилын тухай ярьж, тодорхойлдог боловч цөөн хэдэн хүн л яг үнэн бодитой байдлыг ойлгож, саадыг давж жинхэнэ гарцыг нээн сэтгэлээсээ суралцдаг.