2 сая төгрөгөөр хэрэгжүүлж болох 9 бизнес санаа

2018/09/14 Админ 23429 1 сэтгэгдэл

 

Шинэ бизнес эхлүүлэх гэж хичээсэн ч ажилдаа уягдаад  байна уу?

Гэрээсээ тав тухтай орчинд, компаниа байгуулж ажиллахад ердөө 2 сая төгрөг хангалттай гэвэл та итгэх үү?

Энэ бол технологи. Технологийн эрин үед онлайнаар дэлхийн хаанаас ч бизнесээ эрхлэхэд хамгийн бага хөрөнгө шаардагдах 9 бизнес санааг сорчлон хүргэж байна.

1. Вэбсайт дизайнер

Уг бизнесийг эхлүүлэхэд зөөврийн компьютер, хатуу диск, интернет байхад л хангалттай.

 “Вэбсайт гэдэг бол анхны сэтгэгдэл, нүүр царай болдог,” хэмээн White Media эзэмшигч, ерөнхийлөгч Майкл Вайт (Michael White) хэлсэн байдаг.

Код бичих ур чадвартай байхад л хангалттай гэж андуурах хэрэггүй. Бүтээлч сэтгэлгээ хамгийн чухал хэмээн Вайт захижээ. Код бичих талаар огт мэдлэггүй бол курс дамжаанд суралцах, хэн нэгнээр заалгах, өөрөө бие даан сурах боломжтой. Тиймээс урлагийн ур чадвар, дизайнерийн сэтгэлгээ бизнесээ урагшлуулах хамгийн чухал чадвар юм.

“Уг салбар бүтээлч сэтгэлгээний хэрээр хэмжигддэг” – Майкл Вайт

Вэб дизайны компаниудын эхлэх хөрөнгө бага байдаг. Вэб хөгжүүлэх бизнесийг үүсгэн байгуулагч Лоунж Лизард (Lounge Lizard), Кэн Браун (Ken Braun) нар бусад сайтуудад үйлчилгээнийхээ талаар сурталчилах, линк худалдаж авахад сард ердөө 50 доллар зарцуулдаг ажээ.

Тэд сард 50 долларын хөрөнгө оруулалтаар дэлхий даяар хэрэглэгчидтэй болж, цэвэр ашиг унаган 10 сарын дотор ижил үйл ажиллагаа явуулдаг 7 компанийг байгуулсан байна.

Лоунж Лизард, Вайт Медиа хоёулаа тухайн компаний үйлчилгээ давуу талыг дөвийлгөж бусдаас ялгарах цор ганц загварыг бүтээхэд голчлон анхаардаг.

 “Ажлын чанарт анхаарлаа хандуул. Энэ нь бүхэлдээ хэрэглэгчдийн үйлчилгээ, хүссэн загвар болно”

2. Санхүү, нягтлан бодох бүртгэл

Өдөржин оффист суух, уулзалт зөвлөгөөн гэж тухайн өдрийнхөө ихэнх цагаа өнгөрүүлэхийг хүсдэггүй цор ганц хүн та биш. Хэрэв та өглөө бүр хослол өмсөхийг хүсдэггүй, мөн математикт хайртай бол онлайн нягтлан бодогч болохыг зөвлөе. Танд зөөврийн компьютер, нягтлан бодох бүртгэлийн сертификат, утас байхад л хангалттай.

 “Бизнес эрхлэгчид цаашид бизнесээ үргэлжлүүлэн амжилттай явуулахад жирийн үйл хэрэгт удаан хугацаанд анхаарал хандуулаад байхыг тэр бүрчлэн хүсдэггүй” хэмээн Bench компаний СЕО, үүсгэн байгуулагч Кросби (Crosby) хэлсэн байдаг.

Мөн түүнийхээр амжилттай онлайн компаний нууц нь хэрэглэгчидтэйгээ харилцах харилцаа хэмээсэн байдаг. Иймээс жижиг ажлуудаа хөлслөн гүйцэлдүүлдэг байна.

3. Зуучлалын үйлчилгээ

Tinder, eHarmony зэрэг компаниудын талаар өгүүлэгүй. Зуучлалын үйлчилгээ гэдэг нь хувь хүн, бизнесийн салбарынхны шаардлагыг хангах олон төрлийн хэлбэрээр явагдана. Бүх ажлыг онлайнаар гүйцэтгэж болох учир хаанаас ч хийх боломжтой.

Зуучлалын бизнесийг амжилттай эрхлэх нэг арга нь Zintro шиг байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хурдан хугацаанд мэддэг байх шаардлагатай. Zintro нь төсөл, төлөвлөгөөнд шинжилгээ хийлгэх, утсаар зөвлөгөө авах, ажлын байрны санал хүргэх гэх мэтчилэн үйл ажиллагаа явуулдаг.  

Хамгийн гайхалтай нь: Zintro бүх үйл ажиллагаагаа онлайнаар явуулдаг. Левин хэрэглэгчидтэйгээ ихэвчлэн утас, мэйлээр холбоо тогтоодог хэмээжээ.

4. Техникийн тусламж

Хүн бүрт тэр бүрчлэн техникийн мэдлэг байдаггүй. Иймээс техникийн тусламж үзүүлдэг компани байгуулах нь шинэлэг санаа болоод байна. Тухайн салбартаа удаан хугацаанд оршин тогтносон, салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай байх шаардлагатай ч уг компаний үйл ажиллагааг хаанаас ч эрхлэх боломжтой юм.

Нью-Йорк хотноо мэдээллийн технолгийн туслалцаа үзүүлдэг TekHattan Holdings компанийг үүсгэн байгуулсан Даниэл Гагнон (Daniel Gagnon) 3 жилийн дотор хөрөнгөжиж чаджээ.

 “Америк мөрөөдөл биелүүлэх итгэл маань ажлаа орхих шийдвэр гаргах хүч болсон. Тиймдээ ч түүнийгээ би төлсөн” хэмээн Гагнон хэлсэн байдаг.

Харилцаа холбоо, хэрэглэгчдийн үйлчилгээ нь онлайн компаний хамгийн чухал 2 тал юм.

 “Бид хэрэглэгчиддээ үйлчлэхээр 365 хоногийн 24 цаг холбоотой ажилладаг. Амралтын өдрүүдийн өглөө нь өөрсдийн туслалцаа дэмжлэгээ үзүүлэхэд бэлэн байдаг.”

5. Редакторын үйлчилгээ

Хэвлэлийн алдаа олж харахад бухимдал төрдөг үү? Үг үсгийн алдаатай э-мэйл, захиа албан бус санагддаг уу?

Хэрэв та дүрмийн мэдлэгтэй, уншиж, бичих дуртай бол онлайн редакторын үйлчилгээ шилдэг сонголт байх болно.

Тухайн бизнесийг эхлүүлэх хэд хэдэн арга зам бий. Автоматаар контентийг засварладаг програм бүтээх, өөрөө бие даан контентийн алдааг засварлах, редакторуудыг ажилд авч захиалга авч үйлчилгээ явуулах.

Материалын хэмжээ, хүнд хөнгөнөөс шалтгаалан үнэлнэ. Гэхдээ Wordy компанийг үүсгэн байгуулагч, СЕО Андерс Свепелер (Anders Schepelerr) үнэ хөлсөнд анхаарах нь тийм чухал зүйл биш. “Хянан унших, засварлахад итгэл хамгаас чухал. Тиймээс урт удаан харилцаа тогтоох итгэлцэл шаардлагатай байдаг” хэмээн хэлсэн байдаг.

6. Дижитал маркетинг, PR 

Маркетинг, зар сурталчилгааны суурь мэдлэгтэй бол онлайнаар ашиглаж болох юм.

Сиатлд төв нь байрладаг TreDigital компаний СЕО Дикстра (Dykstra) ОХУ-с гараагаа эхэлжээ. Тэрээр өдгөө АНУ-с гадна дэлхий даяар олон гишүүд салбартаа болжээ.

Аялах үедээ илүү бүтээлч болдог хүмүүсд илүү тохиромжтой. Жишээ нь миний хувьд албан уулзалтаар бүтээлч сэтгэлгээ бага байдаг ба завсарлах үед бизнесээ өргөжүүлэх гайхалтай санаа гардаг.

Онлайн үйлчилгээний хамгийн чухал анхаарах зүйл нь хэрэглэгчидтэйгээ бат бөх харилцаагаа хадгалах явдал юм- гэж DialedPR компаний үүсгэн байгуулагч Андрэ Холланд (Andrea Holland) хэлсэн байдаг.

7. Аяллын шинжээч

Хэрэв та хүссэн газар луугаа аялах нууцыг мэддэг бол яагаад ижил хүсэлтэй хүмүүсд тусалж болохгүй гэж.

Маттев Кэпн (Matthew Kepnes) өөрийн санаагаа багтаасан Nomadic Matt аяллын вэбсайтыг байгуулжээ. Үүндээ ганцаараа болон олуулаа аялах сонирхолтой хүмүүсд мэдээлэл хүргэх, өөрийн гаргасан аяллын зааварчилгаа ном, хамгийн хямд зардлаар аялах боломжийг хангасан өргөн хүрээтэй аяллын мэдээллийг нарийвчлан тусгасан байдаг.

Кэпн өөрийн аяллын блогтоо бусдад туслах мэдээлэл нийтлэдэг ба захиа илгээн тусламж хүсэх, номоо хямдруулан борлуудаг байна. Тэрээр блогтоо онлайн анги ажилуулдаг ба үүгээрээ дамжуулан аяллын компаниудтай бизнесийн түншлэл байгуулдаг байна.

Маттев аль хэдийн 80 оронд түншилсэн 16 сая хүнийг аялалын төлөвлөгөөг биелүүлэхэд тусалсан байна.

8. Сэтгэл судлаач, зөвлөх

Хэрэв та бусдад туслах дуртай, бизнесийн харилцаа холбоог байгуулах харилцааны мэргэжилтэн бол сэтгэл судлаач, зөвлөх танд гайхалтай сайхан зохино.

Хүмүүсийг мөрөөдлөө биелүүлэх урам зоригийг бэлэглэх, зөв замыг зааж өгдөг зөвлөх Эрика МсКарди (Erica McCurdy) амьдралынхаа турш McCurdy Life Coach онлайн компанийг үүсгэн байгуулжээ.

 “Би хэрэглэгчидийнхээ зурвасд хариулчихаад газар дундын тэнгис явна” гэж Эрика хэлжээ.

Хаанаас ч үйл ажиллагаагаа эрхлэх боломжтой онлайн технологи нь миний амьдралын хамгийн том давуу тал болдог.

9. Контент менежер 

Бүх байгууллагад сонины нийтлэл, э-мэйлний ноорог, вэбсайтны контент, подкаст хэрэгтэй. Энэ бүх шаардлагыг онлайнаар гүйцэтгэх боломжтой.

Pod Parrott үүсгэн байгуулагч СЕО Вэрнон Постер (Vernon Foster) подкастын бизнес эрхэлдэг. 2 сарын турш уг ур чадварыг олж авахын тулд тууштай тэмцэсний эцэст компаниа байгуулжээ.

Pod Parrott-ийн үйлчилгээнд зөвлөгөө өгөх, тоног төхөөрөмжийн бүтэц, сургалт багтсан байдаг ба дэлхийн өнцөг булан бүрээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг байна.

Тэрээр зарим хүндхэн сорилтоосоо дурдлаа. Энэ нь интернетийн сүлжээ бол амин чухал хоол хүнс юм Мөн түнүчлэн цагийн зөрөө ялгаатай бүсэд хэрэглэгчидтэй харилцах хүндрэлтэй байдаг хэмээжээ.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
jerry [115.186.190.119] 2022/11/11
Accountants for self-employed Accountants for Self-Employed can make or break your business. Not only must they keep the books, but accountants for self-employed also provides you with all the tools and resources needed to become successful in this competitive world. In order to decide which accountant to choose, you need to think about the type of accountant you’re looking for. https://www.naseems.co.uk/self-employed-accountants/
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.