Багаар ажиллах 3 зарчим

2019/03/14 Админ 18653 0 сэтгэгдэл

 

Том ажил бүрийн ард том баг байдаг. Тухайн багт тохиромжгүй буруу ганц л хүн танай багийн уур амьсгалыг бүрэн эвдэлж чадна.

Орчин үеийн бизнесийн эзэнт гүрэн Волмартыг үүсгэн байгуулагч Сэм Волтон намтар номондоо"Би ганцаараа агуу учраас энэ бүгдийг байгуулж чадсан юм бишээ. Харин би агуу хүмүүсээс бүрдсэн агуу багтай байсан учраас энэ бүгдийг бүтээсэн юм" гэж хэлсэн байдаг. Нэг хүнд ахдах ажил, нэг багт ахддаггүй. Нэг хүнд томдох мөрөөдөл, нэг багт томддоггүй. Бусад хүмүүстэй хэрхэн ажиллахаас таны амжилт шалтгаалдаг гээд хэлчихье. Тэгвэл багаараа яаж амжилттай ажиллах 3 зарчмыг та бүгдтэй хуваалцая!

1. Удирдагч, манлайлагчийг сонгох

Удирдагчгүй баг олон фракцад хуваагдаж баг доторх өрсөлдөөн бий болдог. Хамгийн чухал нь багийн ахлагч бүгдэд хүлээн зөвшөөрөгдөхүйц хүн байх ёстой. Үгүй бол дараагийн асуудлууд ундардаг. Байшин доторх юмс дээврээсээ давж гардаггүйтэй адил ахлагч гэдэг бол багийн дээвэр гэсэн үг. Түүний мэдлэг чадвараас бусад гишүүдийн мэдлэг чадварын хязгаар хамааралтай.

2. Багийн гишүүдийг сайтар шилж сонгох

Нэгэн зорилгын төлөө гар нийлж, санаа нэгдсэн ажиллах хүмүүсийн нэгдлийг баг гэнэ. Ганц муудсан алим хайрцаг алимыг өмхийрүүлж чаддагтай адил нэг л буруу хүн танай багийн уур амьсгалыг бүрэн эвдэлж чадна. Тиймээс галт тэрэг хөдлөхөөс өмнө ийм хүнийг буулгах нь зүйтэй. Түүнээс гадна нэгнийх нь давуу тал нөгөөгийнхөө сул талыг нөхсөн өөр өөр төрлийн хүмүүсээр багаа бүрдүүлээрэй.

3. Багаар асуудал хэлэлцэх үед үзэл бодлоо хамгаалж сөргөлдхөөс буцахгүй байх.

 Заримдаа бид бусдыг гомдоочихвий гэсэн айдсаасаа болоод бодсон санаснаа чөлөөтэй хэлж чаддаггүй. Багаар ажиллах үед үүн шиг багийг хорлодог зүйл байхгүй. Та багийнхаа төлөө л сэтгэлтэй бол зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө хэрэлдэж, маргахаас ч буцахгүй байх ёстой. Гэхдээ нэгэнт багаар шийдэлд хүрсний дараа чиний дэмжээгүй санал байсан ч түүнийг бүх талаар дэмждэг байх хэрэгтэй. Учир нь энэ чиний баг. Багийн шийдвэл чиний ч шийдэл байх ёстой.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.