Дараагийн сургалт
2024-06-03Сургалтын төлбөр
549,000₮Зорилго:
Тус хөтөлбөр нь оролцогчид дижитал эрин дэх хувьсал, ирээдүйн ажлын байрны өөрчлөлтийг ойлгох, хүний нөөцийн бодлого, функцүүдийн талаар хэрхэн зөв бодлого, менежменттэйгээр ажиллах мэдлэг, ур чадвар олгож, дата анализ хийх, дижитал ур чадвараа сайжруулах үр дүнтэй аргачлалуудыг эзэмшүүлэхэд чиглэнэ.
Хамрах хүрээ: Хүний нөөцийн менежерээр илүү өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй хүн бүхэнд зориулав.
Хүрэх үр дүн: Сургалтын эцэст та дижитал шилжилтэд компанийнхаа хүний нөөцийг удирдах аргазүйг суралцаж, орчин үед хүний нөөцийн менежментэд ашиглагдаж буй стратегийн арга хэрэгслүүдийн талаарх мэдлэгтэй болж, компанийн хүний нөөцийн функцийг үр дүнтэй удирдах арга барилыг эзэмшинэ.