CV-г хэрхэн амжилттай бичих вэ?

2019/04/17 Админ 59412 5 сэтгэгдэл

 

CV гэж юу вэ?

CV (Curriculum Vitae) гэдэг нь тухайн хүний боловсролын болон мэргэжлийн түүхийн тойм ба үүнийг ажлын байрны анкет бөглөхөд ашигладаг юм.

CV нь ажил олгогчид өөрийнхөө авьяас, ур чадвар, боловсрол, туршлагаа борлуулах гэрчилгээ юм. Уг маягт тухайн ажил хайгчийн талаарх үндсэн мэдээлэл, хувийн шинж чанаруудыг гаргаж ирэхэд чиглэгдсэн байдаг ба тус мэдээллүүд үнэн зөв байх ёстойг анхаарах хэрэгтэй.

CV бичих “Ганц шилдэг арга, бүтэц” гэж байхгүй. Та Cv-г  өөрийн хүссэн бүтцэд оруулж бэлдэж болно.

Ажил олгогчид CV нд юу хамгийн чухал бэ? гэдгийг доорх байдлаар жагсаажээ

  • 45% өмнөх ажлын туршлага (хамгийн чухал хэсэг нь өмнө эрхэлж байсан ажлын туршлага байдаг юм)
  • 35% мэргэжил ба чадвар (Хаана ямар сургууль дүүргэсэн гэх мэт)
  • Уншихад хялбар байх нь 25%-ийг эзэлдэг (таны CV уншиж байгаа хүнд ойлгомжтой, товч, уншихад хялбар байх ёстойг санаарай)
  • Ажил олгогчид CV нд юу хамгийн чухал бэ?гэдгийг доорх байдлаар жагсаажээ.
  • 16% Ололт амжилт (таны бүтээсэн амжилт чухал ч нэн түрүүнд дурдагдах зүйл биш гэдгийг анхаараарай)
  • 14% Зөв бичгийн дүрэм ба хэлзүй (таны CV хэлзүй болон бичгийн алдаагүй байх хэрэгтэй. Энэ нь таны онолын мэдлэгийн түвшинг давхар агуулдаг юм)
  • 9% боловсрол
  • Хувийн онцлог шинж 9%
  • Зорилго 3% (таны орохыг хүсэж буй ажлын байр)
  • Түлхүүр үг ашиглах 2%
  • Холбоо барих шугам 1% (холбоо барих утас,э-мэйл хаяг гэх мэт )
  • Хувийн туршлага 1%
  • Компьютерийн мэдлэг 1% зэрэг юм

CV-нд ямар мэдээлэл оруулах вэ?

  • Хувийн мэдээлэл:
  • Овог нэр:
  • Төрсөн он сар:
  • Гэрийн хаяг:
  • Утас:
  • e-mail:
  • Боловсрол ба мэргэжил: таны боловсролын түвшин, төгссөн сургууль гэх мэт
  • Ажлын туршлага: өмнө нь эрхэлж байсан ажил, хуримтлуулсан бүх туршлагаа энд дурдана. Таны хийж байсан ажил болон олж авсан туршлага хоорондоо зохицих ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй.
  • Таны сонирхол ба зорилго: энэ хэсэг нь маш товч, оновчтой байх ёстой. Нэгэн хэвийн, уйтгартай зүйл бичхээс зайлсхий. Жишээ нь: ном унших, зурагт үзэх, сагсан бөмбөг тоглох зэрэг зүйлс оруулах хэрэггүй. Таны сонирхол зорилго таны хүсч буй ажлын байртай уялдах хэрэгтэйг мартаж болохгүй.
  • Чадвар: Хэлний мэдлэг, комьютерийн мэдлэг гэх мэт

CV бэлдэхдээ гаргадаг нийтлэг алдаануудыг ажил олгогчдын зүгээс дараах байдлаар тодорхойлжээ:

  • Зөв бичгийн дүрэм ба хэлзүйн дүрмийн алдаа 56%
  • Тухайн ажлын байрын шаардлага хангахгүй байгаа байдал 21%
  • Хэт нуршуу эсвэл хангалтгүй ажлын түүх
  • Тохиромжгүй бичгийн хэлбэр, түлхүүр үг ороогүй 11 %
  • Ололт амжилтаа тусгаагүй 9%
  • Эргээд холбоо тогтоох асуудал 8%
  • Тодорхойгүй зорилго 5%
  • Худлаа мэдээлэл:
  • Зураг хавсаргах явдал 5% (CV-нд ихэнх тохиодолд зураг хавсаргадаггүй)

CV ямар хэмжээтэй байх вэ?

Албан ёсны хэмжээ байдаггүй ч ерөнхийдөө шинээр төгсөгчдийн хувьд А4 хэмжээний 2 нүүрээс их биш байх, харин академик түвшинд 4-5 нүүр байхыг зөвшөөрдөг.

 

MLC training хамт олон

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (5)
dons [129.205.113.40] 2021/03/16
Та бүхэндээ энэ өдрийн мэнд, санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа хэвээр байгаа бөгөөд танд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. фортис эмнэлэг нь бөөрний хүнд донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй бөгөөд хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахын тулд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийг хүсч байгаа бол бөөр шилжүүлэн суулгахад тусална уу Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барь
Зочин [202.55.188.88] 2021/07/25
Zary
Зочин [202.126.89.94] 2021/02/27
Гараар бичиж болох уу
Зочин [66.181.160.11] 2021/01/30
CV загвар сонирхуулаач бас гараар бичдэг юмуу?
Зочин [139.5.219.60] 2019/04/17
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.