Санаагаа 15 үгэнд багтааж гайхалтай танилцуулга хий

2019/02/13 Админ 45227 1 сэтгэгдэл

 

Олны өмнө өөртөө итгэлтэйгээр илтгэл тавих гэдэг бол сандарлаа дарахаас ч хүнд ажил. Ярианы техник, урлаг, олон нийтийн ярианы тухай мэдлэгийг сайтар эзэмшихийг хэлдэг. Сайн жүжигчид, илтгэгчид тайзан дээр гарахдаа техниктээ л найддаг. Гэхдээ тэд зүгээр л зохиолдоо эсвэл хамтрагчтайгаа холбогдоно гэж найддаггүй. Энэ нь олны өмнө яриа хийдэг хүн болгонд хамааралтай. Хэдийгээр та үргэлж сэтгэл догдлуулам яриа хийдэггүй байсан ч техник эзэмшсэнээр өөртөө итгэлтэй илтгэгч болох боломжтой. Гэхдээ ганцхан сандарлаа дарах нь сайн илтгэгч болно гэсэн үг биш юм. Тиймээс та дараах чадваруудыг эзэмших хэрэгтэй.

Санаагаа хэрхэн таниулах талаар мэдэх: 

Хэдий чинээ тайзан дээр гарч яриа хийнэ төдий чинээ сандрал чинь дарагдаж өөртөө итгэлтэй болох болно. Яагаад тайзан дээр гарч, яагаад энэ санааг хүргэх ёстой вэ гэдгээ эхлээд бод. Хүргэх санаа чинь том байсан ч үүнийгээ та 15 юм уу түүнээс цөөн үгээр илэрхийлэх ёстой. Хүмүүс урт текст уншдаггүй. Үзэгчид таны ярианаас авч явахуйц санааг хуваалцдаг бай. Хүмүүс ойлгохоосоо ч өмнө уншихаа зогсоож “үгүй” гэсэн хэсэгтээ таныг буулгадаг тул ярианыхаа хамгийн чухал хэсгийг төгсгөлд нь бүү хадгал. Яриан дундаа ном ч юм уу бизнесээ зарахыг бүү оролд. Хэрэв тайзан дээрээс зармаар байгаа бол илтгэлийнхээ араас залгуулан тийм яриа үүсгэж болно.

Үзэгчдээ мэдэх:

Эхлэхээсээ өмнө үзэгчдээ судалбал үзэгчдийнхээ ярьдаг өнгө аясаар ярих боломж танд олдоно. Жишээ нь, хэрэв та хэлэлцүүлэгт ярьж байгаа бол сонсогчидтой илүү ойр дотно ярих боломжтой. Хэрэв та илүү эрч хүчтэй үйл ажиллагаан дээр байгаа бол яриагаа бага зэрэг зугаатай болгож болно. Харин мэргэжлийн хурал зөвлөгөөн дээр ярьж байгаа бол илүү техниктэй, албан ёсны ярих хэрэгтэй. Сонсогчдын уур амьсгалд нийцүүлэн ярих нь тэд таныг сонсож, таньж мэдэн, танаар өдөөгдөх боломжийг нэмэгдүүлдэг. Та тэдэнтэй сэтгэл хөдлөлөөр холбогдох магадлалтай. Хэрэв та сонсогчдоо мэдэхгүйгээр ярьж байгаа бол тэд утсаараа оролдож та тэдний толгойн оройг харсаар байгаад яриагаа дуусгах болно.

Зорилгоо мэдэх:

Үнэмшилтэй байхын тулд жүжигчид өөрсдийнхөө хамтрагчаас юу хүсэж байгаагаа мэддэг байх ёстой бөгөөд түүнийгээ авах гэж байгаа гэдэгтээ итгэлтэй байдаг. Таныг тайзан дээр ярьж байх үед  сонсогчид тантай ярьдаггүй хэдий ч тэд тантай хамт байдаг. Юуг хэрхэн яаж илэрхийлэхийг хүсэж байгаа зорилго чинь тодорхой байх үед та илүү итгэл үнэмшилтэй, илүү зоригтой илтгэгч байх болно. Иймээс яриандаа орох зорилгын талаар бод. Хэрэв тэгж чадвал таны хэлэх гэсэн санааг сонсогчид ойлгож таны үгээр хүлээж авах болно. Хэрэв та сонсогчдод өөрийн санаагаа хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж байгаа бол эсвэл санаа бодлыг нь өөртөө нийцүүлэн өөрчлөхийг хүсэж байгаа бол тэдний бодол санааг өдөөн сэдэлжүүлэх эсвэл айдаст автуулж болно.  Гэхдээ эцсийн үр дүн нь ямар байхыг мэдэх хүртлээ эдгээрийг хийж болохгүй.

Сайн болон муу танилцуулгын ялгааг мэдэх:

Сайн яриа гэдэг бол сайн боловсруулагдсан, эерэг агуулгатай эргэцүүлэмж сайтай байдаг. Сайтар бэлтгэгдсэн, бичиг бага агуулагдах бөгөөд агуулгаа чөлөөтэй хуваалцах боломжтой. Ярианы тань төгсгөлд сонсогчид таны илэрхийлсэн санааг авч ашиглахыг хүсэж байгаа бол энэ нь мөн л сайн яриа гэсэн үг. Харин олон зүйлрүү үсчсэн, холболт муутай, нэгээс илүү төгсгөлтэй, уучлалт гуйсан яриа нь муу яриа юм. Мөн муу яриа нь бичиг ихтэй, робот шиг сонсогддог, сонсогчдынхоо анхаарлыг дахин дахин алддаг.

Өөрийгөө мэдэх:

Олны өмнө ярих нь амаргүй ажил. Ялангуяа та дотогшоо буюу бүрэг төрлийн хүн бол бие болоод сэтгэл санаагаа бэлдэхэд цаг их шаардана. Үйл ажиллагаануудад оролцон дадлага хийгээд үз. Хэрэв та өөрөө илтгэл тавихаар  болсон бол тухайн өдрөө чимээгүй орчинд суугаад бясалгал хийн өөрийгөө цэнэглэхэд нэмэлт цаг зарцуулаарай. Харин та гадагшаа буюу нээлттэй төрлийн хүн бол тайзан дээр гарахаасаа өмнө хоолойгоо гамнахаа мартуузай.

Өөртөө итгэлтэй ярина гэдэг бол олон зүйлийн нэгдэл байдаг билээ. Энэ нь дан ганц гэдсэн дэх эрвээхийнүүдийг үргээгээд болох ажил биш. Бизнесийн санаагаа олон нийтэд танилцуулахдаа яавал илүү сайжруулахыг ойлгох, хэр их давтах зэргээс хамаарч итгэл үнэмшил тань нэмэгдэх болно. 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочинgga [66.181.161.43] 2021/11/01
bol
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.