Хэрхэн дижитал эриний удирдагч болох вэ?

2023/02/15 Админ 2181 0 сэтгэгдэл

     Менежерүүдийн ажил үүргийн хүрээ цаг тутам өргөжин тэлж байдаг тул тодорхойгүй, өөрчлөлт ихтэй нөхцөлд ч нөлөөлөл сайтай байх хэрэгтэй. Дижитал хувьсал бизнесийн урсгалд нөлөөлөхийн сацуу удирдан, манлайллыг ч мөн өөрчилж байна. Өөрөөр хэлбэл менежерүүдийг нөлөөлөл сайтай удирдагч нар байхыг шаардаж эхэлжээ. Түүнчлэн амжилттай яваа дижитал бизнесүүд технологийн манлайлал, сэтгэлгээний шинэ арга, ирж буй сорилтуудыг давах загварын өөрчлөлт хийх хэрэгтэйг сануулж байна.

“Хурдацтай өөрчлөгдөн буй энэ цаг үед менежерүүд уян хатан мөн авхаалж самбаатай ажиллах ёстой. Ажлын явц тасалдаж, бизнесийн модель хувьсаж, үйл ажиллагаа болон мэдээлэл хүргэлтийн загварууд өөрчлөгдөх цагт менежерүүдийн үүрэг хариуцлага, үйл ажиллагаа мөн л үндсээрээ өөрчлөгддөг. Энэ бүхэн менежерүүдэд гүйцэтгэл болоод манлайллын ур чадварыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлдэг”

-Gartner консалтингийн ерөнхий шинжээч Апоора Чхабра

   Удирдлагууд өөрсдийн арга барилаа хэрхэн өөрчлөхөөс хамааран тухайн бизнес урагшлах аль эсвэл зорилгоосоо халих эсэх нь мэдэгддэг. Энэ цаг үеийн удирдагчид дижитал эриний шинэ боломж, түүнийг дагах эрсдэл, нийгмийн хурдацтай өөрчлөлттэй дасах зохицох технологийг эрж хайхын сацуу сүүлийн жилүүдийн (COVID-19) ажлын тасалдлаас үүссэн алдагдлыг нөхөж, үнэ цэнийг бий болгох шаардлага гарч байна. Мэдээлэл хариуцсан менежерүүд дижитал хувьслыг удирдан чиглүүлж, хэрэгжүүлэхийн тулд дараах таван шинжийг хэвшүүлэх хэрэгтэй.

№1: Neophilliac буюу шинийг эрэлхийлдэг ШИНЖЛЭГЧ бай

Шинэ зүйлд дурлаж, түүнийхээ араас хөөцөлдөх

   Аливаа шинэ бүхэнд дурлагч хүмүүсийг сониуч байх байгалийн өгөгдөлтэй гэж хэлж болох ба шинэ гэсэн бүхэнд татагддагаараа бусдаас ялгардаг. Мөн ямар нэгэн зүйлийг хайж олон, нээлт хийж, үнэ цэнэ бий болгох шинэ аргыг үргэлж эрэлхийлдэг. Ийм шинжийг хэвшүүлсэн менежерүүд өнгөрсөнд ашиглаж байсан технологийн хэлбэр дүрсийг өөрчлөхөөс эхлүүлээд дижитал хувьсгалд амжилт авчрах, шаардлагатай тулгуур гэхчлэн бүхий л зүйлд нээлттэй хандаж чаддаг.

   Тэд “Бид юунд хүрэхийг зорьж байгаа вэ?” гэхээс илүүтэй “Бидэнд байгаа нөөц бололцоо юу билээ?” гэж өөрсдөөсөө асуудаг. Тэдний эцсийн зорилго нь хамгийн ярвигтай, төвөгтэй асуудлын шийдлийг олоход бий. Түүнчлэн дижитал эриний удирдагчид инновацыг эрхэмлэдэг бөгөөд огт хамааралгүй санагдах зүйлсийг хооронд нь холбож чадахуйц бүтээлч сэтгэхүйтэй байдаг.

№2: Зохион бүтээхийн сацуу ХУУЛБАРЛАЖ, жишиг ав

   Дижитал эриний удирдагчид цаг үргэлж шинийг санаачилж бүтээдэг хүмүүс биш юм. Үнэн хэрэгтээ тэд бусдаас хэрхэн ялгарах, хаанаас хуулбарлан, санаа авч болох эсэх, мөн алийг нь дээрдүүлэхэд болох вэ гэдэгтээ түлхүү анхаардаг.

   Сайн арга зүйтэй удирдагчид үнэ цэнэ болон давуу тал бий болгодог, хурд нэмж чаддаг зүйлүүддээ илүү анхаарал гэхчлэн сонголтоо арай өөрөөр хийдэг. Харин давуу тал үүсгэж чадахгүй байгаа талбарууддаа аль хэдийн ашиглаж хэвшсэн, уламжлалт арга барилуудаас хуулбарлан, илүү сайжруулахад төвлөрдөг. Нөгөөтээгүүр бизнест нь ашигтай арга барилыг олоогүй байгаа менежерүүд нарын анхаарал амархан сарнидаг бөгөөд шинийг санаачлах нэрийдлээр энд тэнд үсчих хандлагатай байдаг.

№3. Ганцхан салбараар хязгаарлагдах ХЭРЭГГҮЙ

  Тодорхой нэгэн салбарын үнэ цэнийг идэвхтэй эрэлхийлж, түүнийг дахин тодорхойлохын сацуу цоо шинэ салбар бий болгох чадвартай хүмүүсийг “Дижитал луу” гэж нэрийдэх нь бий. Зах зээлийн тасалдал бий болсны үр дүнд стратеги болон дижитал хөдөлгөөнд шилжих төлөвлөгөө бий болсон гэж үздэг.

  Нөлөөлөл сайтай дижитал эриний удирдагчид ТОДОРХОЙГҮЙ аюул, бэрхшээлтэй тулгарахдаа тухайн салбарыг хөдөлгөөнгүй, өөрчлөлтгүй гэж гэнэнээр сэтгэлгүй харин ч ирээдүйн тухай ТОДОРХОЙ төсөөлөл, хүлээлттэйгээр шийдвэр гаргадаг.

№4 Дижитал шилжилтийг ЗАРЛАГАД БҮҮ ТООЦ

   Нөлөөлөл сайтай удирдагчид “дижитал” гэх үгийн утга, хам сэдвийг илүү ойлгодог бөгөөд ямар нэг зүйлийг дижитал болгон хувиргалаа гээд үнэ цэнийг нь шууд өсгөхгүйг тэд сайтар мэднэ. Харин ч эсрэгээрээ үнэ цэнийг бууруулах тохиолдол бий.  Хүмүүсийн ажиллах хэв маяг, ажиллагаанд өөрчлөлт оруулах, аль эсвэл санал болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээг хялбаршуулах гэсэн зорилгоор л дижитал технологийн хэрэгслүүдийг ашигладаг (Аливаа бүтээгдэхүүний ашиглах хугацааг уртасгах, үйлчилгээнд дагалдах бүтээгдэхүүнд дижитал функц нэмэх гэхчлэн).

  Тиймээс дижитал хэрэгслийг хэрэглээндээ нэвтрүүлэхээс урьтан тухайн бүтээгдэхүүний санал болгож буй үнэ цэний цаадах логикийг бодож үзээрэй. Эхлээд дижитал хэрэгслүүд хэрэглэгчид төвлөрч, зах зээлд эзлэх хувь болон орлого нэмэгдүүлэх зэргээр бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг тодруулах шаардлагатай. Дараагаар нь эрэлттэй байгаа үйлчилгээ, хувийн тохиргоо, динамик үнэ болон цаг үеийн хэрэглээнд тааруулж дижитал болгон үнэ цэнийг өсгөх нь зүй.

№5 Технологид суурилан СУРАЛЦ

   Нөлөөлөл сайтай удирдагчид бизнест нь ашиглагдаж байгаа технологийн тухай бүрэн дүүрэн ойлголттой байдаг. Ямар үйлдэл хийдэг, яах зориулалттай зэргийг нь сайтар ойлгохгүйгээр тухайн технологийн үнэ цэнийг гаргана гэдэг тун бэрх.

  Тиймээс мэдээлэл хариуцсан менежерүүд суралцах бололцоотой, өөрсдөд нь тохируулсан, хамтын ажиллагаатай технологиор эргэн тойрноо тохижуулах хэрэгтэй. Технологиор дүүрэн орчин бий болгосноор ажилтнууд өрсөлдөөнтэй, хөдөлгөөнтэй бизнесийн ертөнцөд идэвх санаачилгаар дүүрэн, уялдаатай ажиллах боломж бүрдэнэ.

ТОВЧ ДҮГНЭЛТ

  • Мэдээлэл хариуцсан менежрүүд ажлын тасалдал болон бизнесийн үйл ажиллагаа, мэдээлэл хүргэх загварууддаа өөрчлөлт оруулахдаа дижитал удирдлагатай байх ёстойг санах нь зүй.
  • Тодорхойгүй нөхцөл, өөрчлөлттэй тулгарах үед тэд нөлөөлөл сайтай удирдагч болох ёстой.
  • Дижитал шилжилт технологийн менежрүүдээс бизнесийнх нь шаардлага хэрэгцээнд нь хариу үйлдэл үзүүлж, хариулахаас илүүтэй арга барилаа өөрчлөхийг шаарддаг.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.