Банкны дээрэмчин Уильям Саттоны карьерийн замналаас

2019/04/30 Админ 4091 0 сэтгэгдэл

 

Би 20 хэдэн жил банкны ажилтан байсан ба энэ хугацаандаа зөвхөн банк санхүү төдийгүй маркетинг, менежмент, банкны аюулгүй байдлын талаар уншиж судалсан юм. Энэхүү судалгаануудын нэг хэсэг нь Уильям «Вилли» Саттон /Willie Sutton, American bank robber/ хэмээх нэрний тухай байлаа.

1920-1952 онуудад Willie Sutton нь 100-аад банк дээрэмдэж, ийнхүү тэрээр хамгийн алдартай банк дээрэмдэгч гэх нэрээр танигджээ.

Тэрээр мэргэжилээ сонгохдоо гэмт хэрэгтэн болохыг хүсээгүй харин энэ нь түүний карьерийн замнал гэж хэлж болох юм.

Би үүнийг хэлэх дургүй ч зорилгоо төлөвлөх талаар Уильям Саттонаас суралцах зүйлс бий. Түүнийхээр зорилгоо төлөвлөх үйл явц нь 3 үе шаттай юм. Та Америкийн Ерөнхийлөгч эсвэл дэлхийд алдартай банкны дээрэмчин болохыг хүсдэг үү? Тэд бүгд адилхан дараах үе шатуудыг давдаг юм.

1. Амьдралд хэн болохыг хүсдэг вэ? Үүнийг тодорхойл

Теодор Сьюз Гейзель /Theodor Seuss Geisel, American writer/ нэгэнт ийнхүү өгүүлжээ “дээшээ нисгэх салхийг хүлээ, тогоо буцлахыг хүлээ, баасан  гарагын оройг хүлээ, болох бүх зүйлийг хүлээ, бүх хүн хүлээлтэнд байдаг”. Ихэнх хүмүүс гэнэтийн аз тохиохыг, гэнэтийн сугалаа хожихыг эсвэл зүгээр суугаад бүх зүйл сайн болохыг хүлээж  цагаа өнгөрөөдөг. Үүний дүнд бид зовлон бэрхшээлтэй амьдралтай нүүр туулдаг. Учир нь аз, сугалаа эсвэл чиний хүссэн сайн сайхан бүхэн ийм замаар хэзээ ч ирэхгүй.

Хүн мөрөөдөлтэй амьдрахын тулд эхлээд амьдралд яг юунд хүрэхийг хүсэж байгаагаа олж харах хэрэгтэй. Уильям Саттоны хувьд нэг зүйлийг олж мэдсэн ба тэр нь банкны дээрэмчин болох явдал байлаа. Мэдээж хүний зорилго гэр бүл, санхүүгийн байдал, карьер, боловсрол, эрүүл мэнд гээд их зүйлээс хамааралтай байдаг юм.

2. Ганц хазаад битгий ид:

Шөнө унтаад өглөө сэрэхэд ерөнхийлөгч болчихсон хүн байдаггүй. A-Z хүртэлх бүх зүйл өөрийн гэсэн үйл явц, дэс дараалалтай байдаг. Ерөнхийлөгч болохыг хүссэн хүний хувьд ийм байж болох юм. Үүнд:

  1. Ахлах сургуульд ангийн дарга
  2. Их сургуульд оюутны холбоо, нийгэмлэгүүдийн тэргүүн
  3. Хуулийн сургуульд хуулийн сэтгүүлүүдийг хянан засагч
  4. Сенатын гишүүний нарийн бичиг
  5. Хотын засаг дарга, их хурлын гишүүнд зүтгэх
  6. Дахин зүтгэ, ерөнхийлөгч бол.

Уильям Саттон хамгийн том банкыг дээрэмдэхийг бодоогүй. Мөн сэйфндээ хамгийн их мөнгөтэй банк дээрэмдэхийг хүсээгүй. Эцэст нь түүний буруу  ташаа зорилго нь түүнийг бүх насаар нь шоронд хоригдоход хүргэсэн. Гэтэл нэг банк түүнийг бүх цаг мөчид банкны дэрэмчин болгосон билээ. Энэ нь хичнээн хууль бус ч гэсэн үүнийг ярьсаар байх болно.

3. Үүнийг хий: “хэрэгжүүлэх” гэдэг бол хамгийн чухал нь.

Үүнгүйгээр бүх зүйл зүгээр мөрөөдөл болж хувирна. Дуудлага хүлээж авах, зурвас илгээх, уулзалтанд оролцох, шат ахих энэ бүхэн хэрэгжилт буюу гүйцэтгэл мөн.

Саттоны банк дээрэмдэх карьер нь 30 жилийн турш үргэлжилжээ. Тэр өглөө босоод банкаа сонгоод, дээрэмдээд, дараагийнх луу шилждэг. Энэ бол төгс гүйцэтгэлийн нэг жишээ мөн.

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.