Тактик гэдэг стратегиас илүү чухал. Харин тэдгээрээс алсын хараа илүү чухал. Энэ бол өнөөгийн бизнесийн ертөнцийн шинэ дүрэм юм.
Бизнес эрхлэгчид томоохон өрсөлдөгчдийнхөө зам мөрөөр дагаж чадахгүй. Тэд бүгд өөрсдийн гэсэн замыг бий болгох ёстой.
1 жилд л маш их өөрчлөлтүүд гарч байна. Энгийн жишээнээс харахад л дэлхий дээрх хамгийн үнэ цэнэ бүхий 5 компани бүгдээрээ Apple, Alphabet, Microsoft, Amazon, Facebook гэх технологийн компаниуд байгаа юм. Технологи ямар их зүйлийг өөрчилж байна вэ?
Тэдгээрийн зах зээлийн үнэ цэнэ дэлхийн эдийн засгийн нэлээд том хэсгийг эзэлдэг. 2007 онд дэлхийн 10 шилдэг компани дунд цор ганц технологийн бизнес Майкрософт багтаж байв. 10 жилийн дараа буюу 2017 онд шилдэг 10 компаний тал хувийг нь технологийн компаниуд эзэгнэж байна. Бусад салбарын компаниуд хөгжихгүй байгаа биш харин технологийн салбарынханы хурдацтай өсөлтөөс шалтгаалж байгаа билээ.
Өрсөлдөгчдөөсөө илүү байхын тулд бизнес эрхлэгчид хурдацтай хөгжих хэрэгтэй юм. Технологийн компаниуд шинэчлэлт хийж, ажилчдаа чадавхижуулах, зардлаа хянах, зах зээлд томоохон байр суурь эзлэх нь бусад салбараас илүү хурдацтай байдаг.
Үүнээс гадна, инноваци маш хурдан батлагдаж, тун удахгүй хэм хэмжээ болж байна. Бүтээлч хүмүүсийн хувьд боломжийг баялаг болгон нээхэд цаг хугацаа их зарцуулдаг. Топ 5 компанийг бий болгохын тулд бүтэн зууныг хүлээх ямар ч шаардлага байхгүй. Та амьдралынхаа хугацаанд үүнийг бүтээж чадна. Эдгээр компаниуд дунджаар 28 настай байгаа юм байна. Мөн олон нийтийн томоохон компани хэдий ч энтрепренерүүд байгуулж, удирдаж байна. Ихэнх тохиолдолд тэдний саналын эрхтэй хувьцааны нэлээд хэсэгийг нь үүсгэн байгуулагчид нь эзэмшдэг ажээ.
Уг эрс өөрчлөлтөөс 10 жилийн өмнө бизнесийн ертөнцөд эрчим хүч, уул уурхайн компаниуд, хүнд сурталтан төрийн журмын банкууд, төрийн өмчит бегемотсууд, хэрэглэгчдэд чиглэсэн аж үйлдвэр эрхэлдэг гэр бүлийн компаниуд давамгайлж байсан. Тиймээс төрийн удирдлагатай, засгийн газрын дэлхийн томоохон компаниуд цөөн хэдэн энтрепренерүүдийн хувийн удирдлагад шилжсэн. Эд баялаг, засаглал, хариуцлагын бүхэл бүтэн бүтцийг дахин бүтээж байна.
Өөрчлөлтийн хурд цаашид улам нэмэгдэж дараагийн 10 жилд ямар өөрчлөлт гарахын урдчилан таамагдах хэцүү болж байна.
Эх сурвалж: weforum.org