Сургалтын зорилго: Өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх бүтээлч арга барилтай болох, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлнэ.
Сургалтын онцлог:
- Харилцааны сургалтыг 13 жил тасралтгүй явуулсан, мэргэшсэн хамт олон
- Оюуны өмчийн гэрчилгээтэй, өвсөр насныханд тохирсон агуулгатай
- Дадлага, тест, зөвлөгөө хосолсон аргаар явагдана
- Хөтөлбөр төгссөний дараа дараагийн шатны хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэнэ.
Сургалтын давуу тал:
- Суралцагч цаашид өөрийгөө тогтвортой хөгжүүлэх арга барилтай болно
- Суралцагчид өдөр бүр дадлага, хэлэлцүүлэгт оролцож харилцааны чадвараа хөгжүүлнэ
- Туршлагатай, чадварлаг сургагчид суралцагч бүрт тусгайлсан зөвлөгөө өгнө.
- Сургалт төгссөний дараа ч суралцагч өөр хэрэгтэй агуулга, мэдлэг тогтмол авах боломжтой болно
Төгсөгчийн хүртэх үр ашиг, үр дүн:
- Суралцагч бүр өөрийн давуу тал, онцлогоо нээн илрүүлнэ.
- Сандрал айдсаа даван туулж, дуу хоолой, биеийн хэлээ үр дүнтэй ашигладаг болно.
- Өгүүлэх эрхтний дасгалд тулгуурлан илүү тод ярьдаг болно.
- Хэлэх гэсэн санаагаа бүрэн илэрхийлж, зөв цэгцтэй ярих чадварыг эзэмших арга барилыг олж авна.
- Суралцагч өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.
- Суралцагч үгийн баялаг нэмэгдэж санаа бодлоо үр дүнтэй илэрхийлж сурна.
Хамрагдах оролцогч:
- Ахлах ангийн сурагчид буюу 12-18 насны хүүхдүүд
Цагийн хуваарь:
- Өглөөний анги: 10:00-13:00
- Өдрийн анги: 14:00-17:00
[Дэлгэрэнгүй]