Манлайлагч та байгууллагынхаа хүн бүртэй нээлттэй шударга харилцдаг уу? Өөрөөсөө энэ асуултыг асууж хариулах гэж хичээгээрэй.
“Тиймээ би тэгдэг, Тиймээ би хичээдэг.” Ихэнх манлайлагч энэ хариултыг өгөх байх.
Гэвч ямар ч цаг үед шударга байхаас илүү сайн манлайлагч байх хэрэгтэй. Энэ нь нөхцөл байдалд тохируулж харилцааны ур чадварыг төгс эзэмших хэрэгтэй гэсэн үг юм.
Харилцахад хүндрэлтэй байна уу? Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Та бүхэнд харилцааны 3 үе шатыг танилцуулж байна.
Зайлсхийсэн харилцаа холбоо тийм ч муу биш. Зарим тохиолдолд зөв нөхцөл байдалд ашиглавал үр дүнтэй байж чадна.
Мэдээлэл өгөхгүй байх (бүх үнэнийг хэлэхгүй байх): Жишээлбэл: “Өнөөдрийг хэрхэн өнгөрөөвдөө” гэж асуувал хэдийгээр таны толгой өвдсөн, хүүхдийнхээ өглөө хэлсэн үгэнд сэтгэл дундуур байгаа, маргаашийн уулзалтандаа санаа зовж байсан ч “Гайхалтай байлаа, чиний хувьд” гэх мэтээр үнэнийг нуухыг хэлж байгаа юм.
Хамгаалсан маягтай худал ярих: Зарим хүмүүс аюултай санагдсан эсвэл алдаагаа далдлах гэж оролдохдоо худал ярьдаг. Эсвэл магадгүй худал ярих зуршилтай ч байж болно. Мэдээж манлайлагчид ашиглахгүй байсан дээр.
Чин сэтгэлээсээ ярилцаж буй хэдий ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй бол харилцаа бүрэн гүйцэт санагдахгүй. Хэд хэдэн хэлбэртэй байж болно:
Бодлого, журам, байр суурь, зорилгоо дэмжих: Жишээлбэл, Өдөр бүр ажилдаа хожигдож ирж байгаа ажилчидтай ярилцаж асуудлыг шийдвэрлэх.
Буруутгаж, гэм бурууг хайх: Таны үзэл бодолд үнэхээр санаа тавьж буй мэт дүр эсгэдэг хүмүүс байдаг. Тэд зөвхөн өөрийгөө батлах гэж оролдон бусад хүмүүсийг буруутгадаг.
Энэ үе шат мөн адил хэд хэдэн хэлбэртэй байж болно.
Бүх боломжит санааг цуглуулж сайтар бодож шийдвэр гаргах нь манлайлагчийн үүрэг юм.