АНУ-н зохиолч, хошин шогч, бизнес эрхлэгч, нийтлэгч, лектор Марк Твэйн /Mark Twain/ “Өглөө хамгийн түрүүнд нэг амьд мэлхий идчихвэл өнөөдөр танд ямар ч муухай зүйл тохиолдохгүй” гэж хэлсэн байдаг.
Дэлхийн хамгийн шилдэг бизнес эрхлэгч, манлайлагчдын хувьд өглөөг үр бүтээлтэй өнгөрүүлэх нь хамгийн чухал байдаг. Тиймээс тэдний өглөөг хэрхэн эхлүүлдэг талаарх амжилтын бяцхан нууцаас хуваалцаж байна.
Английн бизнесийн магнат, хөрөнгө оруулагч, филантропист Ричард Брэнсон өглөө бүрийг 5 цагт эхлүүлдэг ажээ. Тэрбээр 2014 оны блог нийтлэлдээ “Бизнесийнхээ үйл хэрэгт ханцуй шамлан орохоос өмнө дасгал хөдөлгөөн хийж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх боломжийг олгодог” хэмээжээ.
АНУ-н программист, интернет энтрепренер бидний сайн мэдэх Твиттер, Скуэр компаниудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жек Дорси бясалгал хийх цаг гаргахын тулд өглөөг 5 цагт эхлүүлдэг ажээ. 30 минутын бясалгалын дараа өөрөө кофегоо буцалгаж уудаг гэнэ.
АНУ-н загвар зохион бүтээгч, бизнес хатагтай, филантропист, өөрийн нэрийн загварын компаний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Тори Берч өглөө бүр 5 цаг 45 минутанд сэрээд хамгийн эхэнд и-мэйлээ шалгадаг гэнэ. Дараа нь 3 хүүгээ сэрээгээд, 45 минутын дасгал хийдэг ажээ. Тэрбээр ихэнхдээ нойтон үстэй гэрээсээ гардаг бөгөөд үсээ өөрөөр нь хатаахыг илүүд үздэг хэмээсэн байдаг.
Грек Америкийн зохиолч, синдикат тоймч, хэд хэдэн кинонд дүр бүтээсэн жүжигчин, Хаффингтон Постын үүсгэн байгуулагч бизнес хатагтай Арианна Хаффингтон нойр хамгаас үнэ цэнэтэй гэдэгт бат итгэдэг нэгэн ажээ. Тэрбээр давстай халуун баннд орсны дараа шөнө бүр 8 цаг унтах ёстой. Мөн өглөө бүрийг 30 минут бясалгалаар эхлүүлдэг ажээ.
АНУ-н энтрепренер, бизнес эрхлэгч, инвентор, бид бүгдийн сайн мэдэх Apple-н үүсгэн байгуулагч Стив Жобс “өнөөдөр миний амьдралын хамгийн сүүлийн өдөр байсан бол юу хийхийг хүсэх вэ?” гэж өглөө бүр өөрөөсөө асуудаг гэнэ. Түүний хариулт “ямар нэгэн зүйлийг өөрчлөх”.
АНУ-н эцэг гэгдэх Бенжамин Франклин зохиолч, нийтлэлч, улс төрийн онолч, улс төрч, зохион бүтээгч, иргэний нийгмийн идэвхитэн, төрийн зүтгэлтэн, дипломатч билээ. Тэрбээр 1791 онд өөрийн намтартаа өглөө бүр “ургаж, угааж, бурханд залбирах” ёстой гэж бичсэн байдаг. Мөн “Эрт босох нь байгаль, нийгэм, шашны өмнө хүлээсэн үүрэг” гэж тэмдэглэсэн байдаг байна.
Интернет ертөнцийн од, Ipsy компаний үүсгэн байгуулагч, Youtube сувгаар алдарт хүрсэн Мишель Фан хэрэглэгчдийнхээ сэтгэгдэлд ихэвчлэн 5 цаг 30 минутад сэрдэг хэмээн хариулсан байна.
Өмнөд Африкд төрсөн АНУ-Канадын бизнесийн магнат, хөрөнгө оруулагч, инженер, инвентор, бид бүгдийн сайн мэдэх Teslo, SpaceX зэрэг компаниудыг үүсгэн байгуулагч Элон Маскийн өглөөний эхний утасны дуудлага 10 цагт ирдэг ажээ.
АНУ-н энтрепренер, 4 удаагийн Нью-Йорк Таймсын бестселлэр зохиолч, илтгэгч, Вайнер Медиагийн үүсгэн байгуулагч Гари Вайнерчук өглөө бүр 6 цагт босдог бөгөөд утсаа аваад угаалгын өрөөнд оронгоо мэдээ уншдаг гэнэ. Гэрээсээ гархаасаа өмнө 5 минут хүүхдүүдээ тэвэрдэг бөгөөд ажилдаа очих замдаа гэрийнхэнтэйгээ ярьдаг аж.
Бид бүгдийн сайн мэдэх Amazon-ий үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жефф Безос шөнө бүр 8 цагийн нойр авдаг ба уулзалт хийхээс зайлсхийж эхнэртэйгээ өглөөний цай уухыг илүүд үздэг нэгэн гэнэ.