Сэтгэх чадварыг хөгжүүлэх дасгалууд

2019/04/03 Админ 20679 0 сэтгэгдэл

 

Бид өөрсдийгөө илүү ухаалаг болгож чадах уу? Энэ асуултны хариулт нь оньсого, үгийн сүлжээ байсаар л байна. Ухаалаг хүнийг таних хамгийн нийтлэг хэмжүүр нь сэтгэх чадварын сорилууд байдаг.

Таны тархи үргэлж анхаарал шаарддаг. Яг бие махбодь дасгал хөдөлгөөн шаарддаг шиг. Сэтгэх чадвараа хөгжүүлэх хялбархан 8 дасгалыг танилцуулъя:

1. Бясалгал, төсөөлөл, амьсгалаа төвлөрүүлэх

Бясалгал нь бүх анхаалыг амьсгалдаа төвлөрүүлэх юм. Гэвч төсөөлөл, бясалгалыг нэмснээр сэтгэх чадварыг нэмэгдүүлэхэд тусална. Шинэ боломж, үйлдлийг төсөөлөх гэж оролдох үед таны бүх мэдрэмж ажиллагаанд ордог.

Юуны түрүүнд би өдөр тутмын бяцхан бясалгал хийж байна. Амьсгалдаа төвлөрье. Дараа нь тод улаан алим төсөөлөөрэй. Гартаа бариад би мэдэрч байна. Өөртөө ойртуулаад зөөлөн алимны мөн чанарыг мэдэрч байна. Үргэлжлүүлээд нэг хазчихъя. Бүх мэдрэмжээ идэвхижүүлсэн байна. Би алимыг, алимны амтйг мэдэрч байна.

Энэ нь таны бүх мэдрэмжийг нэгэн зэрэг сэргээдэг төсөөллийн энгийн жишээ юм. Бясалгал оюун санаа, сүсэг бишрэлийн хүчин чармайлт биш. Харин бясалгал танин мэдэхүйн тархийг сэргээдэг бөгөөд өдөр тутам бясалгал хийснээр таны биеийн булчингууд ажиллах болно. Төсөөлөн бодох нь удаан хугацаанд таны сэтгэх чадварыг сайжруулах боломжийг олгож, тархины бүх гадаргыг идэвхижүүлдэг хүчирхэг хэрэгсэл юм.

2. Dual n-back ашиглан ой санамжаа сайжруулах

Dual n-back нь санах ойг сайжруулах шинжлэх ухаанаар батлагдсан арга юм. Санах ой нь сэтгэх чадварын чухал хэсгийг бүрдүүлдэг. Dual n-back-ийг 1985 онд Wayne Kirchner зохион бүтээсэн байдаг. Энэ тест нь танин мэдэхүйн неврологийн нэг хэсэг болох санах ойг үнэлэх арга юм. Аудио болон хараа гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагддаг. Энэ тоглоом нь 3х3 гэсэн дөрвөлжин талбаруудаас бүрдэнэ. Доорх линкээр ороод туршаад үзээрэй.

http://brainscale.net/dual-n-back/training

3. Үгийн сүлжээ, Судоку тоглоом

Үгийн сүлжээ, судоку зэрэг нь сэтгэх чадварыг нэмэгдүүлэх цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг олгодог гайхалтай тоглоом юм. Тоглоомын үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд үгийн сүлжээгээ нийгмийн харилцааны хүчин зүйлтэй холбож үгийн наадам болгоорой. Онлайнаар найзуудтайгаа ийм төрлийн тоглоом тоглох нь тархийг сэргээж,  сэтгэх чадварын түвшинг сайржуулахад тусална. Гар нүд зэрэг ажилснаар илүү анхаарал төвлөрүүлдэг. Мөн түүнчлэн логик сэтгэлгээ, танин мэдэхүйн чадварыг хөгжүүлнэ.

4. Сүүлийн даалгавар, үйл ажиллагааг дурсан санах

Өмнө дурдсанчлан санах ой бол хүний оюун санааны хамгийн чухал хэсгийг бүрдүүлдэг билээ. Хүмүүс ихэвчлэн өдөр тутамдаа олон газар очдаг ба олон очих тумаа ойшоохоо байдаг. Дахин давтаж, хэн нэгнийг олон удаа харж, өдөр бүр аялдаг. Бидний дэд ухамсар хэвийн тавтагдсан үйлдлүүдийг хийх үед ажилладаг бөгөөд энэ нь мэдлэг, танин мэдэхүйн чадварыг бууруулах шалтгаан болж байна. Эдгээр чадварыг эргүүлэн олж авахын тулд зочилсон газар болгоныхоо газрын зургийг үүсгээрэй. Аль болох олон газрын зургийг гаргаснаар хамгийн сүүлд зочилсон газраа санах болно.

Дөнгөж сая гаднаас авч орж ирсэн хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг санах гээд оролдоод үзэж болох юм. Дараа нь биллээсээ хэр ихийг санасан, зөв зүйл санасан эсэхээ шалгаарай.

5. Цээжээр бодох

Бүх төрлийн машинаар хялбархан хариуг нь гаргачихдаг учир илүү зүйлийн талаар боддоггүй. Энгийн математикийн бодлогыг тооны машинаар бодож занших нь сэтгэх чадварыг бууруулна. Математикийн бодлого цээжээр бодох нь логик сэтгэлгээг сайжрулж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх дасгал юм.

Кино үзэхийн оронд сард юмуу долоо хоногт нэг уран зохиолын ном унших хэрэгтэй. Унших нь таны мэдрэхүй болон харааны зураглалыг идэвхижүүлж, үгийн баялагийг нэмэгдүүлнэ.

Харилцааны ур чадвар нь сэтгэх чадварын томоохон хэсгүүдийг бүрдүүлдэг. Уран зохиол унших нь хүмүүс хоорондын харилцах харилцааг сайжруулах, үгсийн сан үгийн баялагийг нэмэгдүүлэх чадваруудыг сайжруулна.

6. Шинэ хэл сурах

Судалгаагаар баялаг үгийн сантай байх нь сэтгэх чадвар, танин мэдэхүйг бууруулахаас өөрийгөө аврах гайхалтай арга зам юм. Шинэ хэл сурах  нь үгсийн сангаа сайжруулах, сэтгэх чадвараа хөгжүүлэх хялбар арга юм. Шинэ хэл сурах нь тархины хөгшрөлтийн явцыг удаашруулдаг ба та CV-ээ баяжуулах боломжтой болно.

Чикагогийн Их сургуулийн хийсэн судалгаагаар олон хэл  сурах, шийдвэр гаргах ур чадвартай хүмүүсийн хоорондын харилцааг судалжээ. Олон хэлтэй хүмүүсийн шийдвэр гаргах чадвар илүү байдаг байна. ШИнэ хэл сурах нь мэдээж хэцүү ч гэлээ тууштай, шаргуу байснаар төсөөлж байснаас ч богино хугацаанд сурах боломжтой.

7. Хөгжмийн зэмсэг тоглож сурах

Шинэ хөгжмийн зэмсэг сурах нь шинэ хэл сурахтай зарим талаараа төстэй. Гэхдээ хүмүүс барьж авахад илүү хялбар байдаг. Чөлөөт цагаараа хамгийн дуртай хөгжмийн зэмсгээрээ хичээллэж ур чадвараа нэмэгдүүлээрэй. Удахгүй таны танин мэдэхүйн чадвар сайжирсан байх болно. Урт хугацаанд шинэ хөгжмийн зэмсэгээр суралцах нь өөрийн оюун санаандаа хөрөнгө оруулж байгаа юм. Судлаачдын нотолсноор хүүхэд 9-11 насандаа шинэ хөгжмийн зэмсгийг тоглож, суралцаж эхлэх юм бол үе тэнгийхэнтэй харьцуулахад сэтгэх чадвар илүү хөгжсөн байдаг.

8. Шинэ зүйл турших

Генетикийн болон удамшлын нэг хүчин зүйл нь хүмүүсийн оюун ухаанаас биш, тухайн орчноос хамаардаг ажээ. Тогтвортой орчин нь тархийг тэжээдэг ба эрүүлээр хөгжүүлэх ая холбогдолтой. Идэвхитэй сургалтыг дэмжих баяжуулсан орчин нь тархины хөгжилд илүү сайн шинж тэмдгийг өгдөг чухал ая холбогдолтой. Шатар тоглох, спортоор хичээллэх гэх мэт шинэ зүйлийг туршиж үзэх, шинэ зүйлсийг суралцах нь сэтгэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхэд тусална.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.