Амжилтад хүрсэн хүмүүсийг угаас түүнд хүрэх хэмжээний тархитай байдаг гэж боддог. Харин нийгмийн сэтгэл судлаач Эми Кадди хандлага хэрхэн IQ-г илүү их нөлөөлж чаддаг талаар хувийн туршлагаасаа олж мэдсэн байна.
Кадди 19 настайдаа машины осолд орсноос болж тархи нь гэмтсэн ба IQ нь 30 байсан юм. Ослын өмнө түүний IQ суутны хэмжээнд байсан бол ослын дараа дундаж хэмжээнд очсон байна.
Тэрээр өөрийн оюун ухаандаа тулгуурлан өөрөө итгэх итгэл дүр төрхөө бүрдүүлдэг байсан ба IQ нь буурснаас хойш өөртөө итгэлгүй, хүч чадалгүй юм шиг санагддаг болсон байна. Тархины гэмтэлээс үл хамааран тэрээр коллежээ төгсөн, Принсетоны их сургуульд элсэн орж амжилттай төгсжээ.
Принсетоны их сургуульд байхдаа Кадди түүний өөртөө итгэлгүй байдал нь тархины гэмтлээс шалтгаалаагүй гэдгийг олж мэдсэн юм. Хүнд хэцүү харилцан яриа, пресентэйшн, дарамттай ч маш чухал цаг үед энэ байдал нь онцгойлон мэдэгдсэн байна.
Өдгөө Кадди Харвардын сэтгэл судлаач бөгөөд өөртөө итгэх итгэл, нөлөөлөл, амжилтад үзүүлэх биеийн хэлийн нөлөөллийг судалгааг санаачлан удирдаж байна. Эерэг биеийн хэлийн хүчирхэг нөлөөнд төвлөрсөн нь түүний томоохон нээлт болсон юм. Эерэг биеийн хэлд зохимжтой харц тогтоолт, идэвхитэй оролцоо, идэвхий сонсох, өөрийн санаагаа батлах биеийн хэлэмж орно. Эерэг биеийн хэл ашигласан хүмүүс илүү нүдэнд дулаахан, чадалтай, ятгах ур чадвартай, сэтгэл хөдлөлийн оюун ухаанатай байдаг нь уг судалгаагаар тогтоогдсон.
Үүнийг тодотгож үзье:
Эерэг биеийн хэл таны хандлагыг өөрчилдөг. Кадди биеийн хэл нь дааварт хүчирхэг нөлөө үзүүлдэг учир таны хандлагыг илүү эерэг болгодог.
Биеийн хэл тестостероныг нэмэгдүүлдэг. Тестостероны талаар бодоход спорт юмуу тэмцээн уралдаанд анхаарлаа төвлөрүүлэх амархан. Гэхдээ тестостероний ашиг тус спортоос илүү өргөн хүрээг хамардаг. Таны хүйсээс үл хамааран тестостерон бусад хүмүүс таныг илүү итгэл даахуйц, эерэгээр хүлээж авдаг учир өөрөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Эерэг биеийн хэл тестостероны хэмжээг 20 хувиар нэмэгдүүлдэг гэдгийг судлаачид баталжээ.
Биеийн хэл нь кортизолыг бууруулдаг. Кортизол гэдэг нь удаан хугацаанд үргэлжлэх эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг бий болгодог мөн гүйцэтгэлийг бууруулдаг стрессийн даавар юм. Кортизолын түвшинг бууруулснаар ямар нэгэн хүнд хэцүү нөхцөл байдалд стрессийн түвшинг багасгаж, илүү оновчтой сэтгэх боломжтой болгодог. Эерэг биеийн хэл кортизолын хэмжээг 25 хувиар бууруулдаг гэдгийг судлаачид баталж байна.
Хүчирхэг нэгдлийг бий болгодог. Кортизолыг бууруулж, тестостероныг нэмэгдүүлэх нь өөрөө гайхалтайгаас гадна энэ хоёр хамтдаа нийлээд хүчирхэг нэгдлийг бий болгодог. Уг нэгдэл нь шахуу хугацаа, хүнд хэцүү шийдвэр, их хэмжээний ажилд бодитой хандах оновчтой сэтгэлгээ, өөртөө итгэх итгэлийг бий болгодог.
Илүү нүдэнд дулаахан харагдуулна. Туфтийн их сургуульд огт дуугүй бичлэг үздэг хичээл байдаг байна. Суралцагчид тэвчээртэйгээр биеийн хэлэмжийг нь ажиглах ёстой. Биеийн хэлэмж нь өөрийгөө ойлгуулах маш чухал хүчин зүйл бөгөөд дуу хоолой, эсвэл хэлсэн үгнээс илүү чухал зүйл юм. Эерэг биеийн хэлд суралцсанаар илүү нүдэнд дулаахан, итгэл төрүүлэхүйц харагддаг.
Эрх мэдлийг илэрхийлдэг. Принсетоны судалгаагаар сенатын гишүүн болохоор нэр дэвшиж буй хүмүүсийн 1-2 секундын бичлэг ямар нэр дэвшигч сонгогдохыг урьдчилан таамаглахад хангалттай байсан. Санал хураах үйл явцад таны итгэлийг нэмэгдүүлэхгүй байх магадлалтай ч эрх мэдлийн ойлголтод биеийн хэл хүчирхэг суурь болж чадна.
Хэлэлцээрийн хүчирхэг хэрэгсэл болдог. Биеийн хэл нь бусдыг ятгах чадварт томоохон байр суурь эзэлдэг. Хурлын үеээрх бичлэгээ нягталж үзсэний дараа биеийн хэл хэлэлцээрийн дүнд чухал үүрэг гүйцэтгэдэг болохийг олж мэдсэн.
Сэтгэл хөдлөлийн оюун ухааныг нэмэгдүүлдэг. Таны сэтгэл хөдлөл, санаа бодлоо үр өгөөжтэй хүргэх чадвар нь таны сэтгэл хөдлөлийн оюун ухааны гол цөм юм. Биеийн хэл сөрөг байдаг хүмүүс эргэн тойронд байгаа хүмүүст хор хөнөөлтэй, халдвартай байдаг. Биеийн хэлэмжээ сайжруулахад анхаарах нь таны сэтгэл хөдлөлийн оюун ухаанд гүнзгий нөлөө үзүүлдэг.
Дүгнэлт:
Бид өөрсдийн хандлага, мэдрэмжээс биеийн хэл хамаардаг гэж боддог. Харин сэтгэл судлаачид “биеийн хэлээ өөрчлөөд хандлагаа өөрчил” гэсэн санааг нотолж байгаа юм.
Эх сурвалж: weforum.org