Хэдий та хэмжээлшгүй их тэвчээртэй байлаа ч ганцаараа ажиллаж карьераа өсгөнө гэдэг боломжгүй асуудал. Тиймээс зарим нэгэн залхмаар ажилтнуудтай хэрхэн харилцвал зохилтой талаар хуваалцахаар шийдлээ.
Ядаргаатай асуулт асуудаг, түргэн ууртай, нойтон хамуу шиг гар, ямар ч ажил хийдэггүй хэсүүлч нэгэн гэх мэт хүмүүстэй хэрхэн харилцах вэ?
Тухайн өдрийн эрч хүч, ажлын бүтээмжээ бууруулахгүйн тулд эдгээр хүмүүстэй харилцах хялбар аргууд байдаг.
Богино хугацааны уулзалт хийх тэр байтугай өрөөнд нь ороод асуудал зөвшилцөх үед ч бүх сэдэвт манлайлах гэж оролддог. Реторик асуултыг огт сонсдоггүй бөгөөд хариулах гэж ч оролддоггүй.
Хэрхэн харилцах вэ: Өөрийн саналаа илэрхийл. Шууд харилцан ярианд шилжихэд хэнд ч таатай байхгүй ба монополчлогчид зангаа татаж эхэлдэг
Уулзалтын үеээр дараах зүйлийг хэлээрэй:
“Уг асуудлыг бүрэн дүүрэн ойлголоо. Тиймээс дараагийн сэдэв рүүгээ орох уу.”
“Бидэнд 30 минут л байгаа. Тийм болохоор чухал асуудлаа ярих хэрэгтэй байх.”
“Таны хэлж байгаа гайхалтай санаа хэдий өнөөдрийн ярилцах сэдэв биш учраас гол сэдэв рүүгээ оръё.”
Нойтон хамуу шиг гарууд таны амьдралын талаар сонирхож хэрэгтэй хэрэггүй олон асуултаар таныг шалах болно. Таны хайр дурлал, эрүүл мэндийн асуудал гэх мэтийг нарийн дэлгэрэнгүй байдлаар асууна. Баяр ёслолд яагаад оролцохгүй талаар асууж ирэхийг шална.
Хэрхэн харилцах вэ: Та хүсэхгүй байгаа бол хувийн мэдээллээ дэлгэх шаардлагагүй гэдгээ сайн санах нь чухал. Тэд хувийн мэдээллээ хуваалцахаас илүү огт хариулахгүй байхыг бүдээлэг гэж үздэг учир үргэлж хариу хэлэх хэрэгтэй. Эелдэг боловч хатуухан үгээр хариулаарай. Дараах үгсийг санал болгож байна:
“Энэ хэтэрхий хувийн асуудал”
“Яагаад асуув?”
“Би үүний тухай яримааргүй байна”
“Би өөрийнхөө болзооноос илүүтэй мэс заслынхаа тухай ярьж өгөх үү.”
“Миний ярилцахыг хүсдэггүй сэдэв байна.”
Та маш их ажилтай шаргуу ажиллаж байхад тэд цагаа хий дэмий үрж, хөл бөмбөг хараад, Youtube хэсч суудаг.
Хэрхэн харилцах вэ: Танд 2 сонголт байна: Үл тоомсорлох эсвэл саналаа солилцох. Ихэнх тохиолдолд тэднийг тоохгүй орхисон дээр байдаг. Таны ажилд нөлөөлөхгүй байгаа бол оролцоод байх хэрэг биш.
Харин таны ажлын бүтээмжид нөлөөлөөд садаа болоод байвал тэдэнд саналаа шуудхан хэлэх нь зохимжтой.
Зогсоо чөлөөгүй хэтэрхий их юм ярьдаг. Таныг өрөөнөөс гаран гартал зогсоо чөлөөгүй уртаас урт харилцан яриа үүсгэх болно. Тэд ихэвчлэн дуугай болох гэж хичээж буйгаа мэддэг сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг.
Хэрхэн харилцах вэ: Тэдэнд өөр ажилтай байгаа гэдгээ эвтэйхнээр ойлгуулах хэрэгтэй гэдгийг санаарай.
“Би ажлынхаа яг оргил үед явж байна. Дараа ярилцаж болох уу?”
“Би яаралтай дуусгах хэрэгтэй байгаа юм. Хоёулаа дараа үргэлжлүүлэх үү.”
Хүмүүсийн анхаарлыг татахыг тулд чанга ярьж, инээдэг нэгэн. Утасны дуудлагыг спикер дээр нь тохируулдаг, радиог дагаж чанга дуулдаг.
Хэрхэн харилцах вэ: Ажилдаа анхаарлаа хандуулж чадахгүй хэтэрхий их дуу чимээтэй санагдаад байвал шуудхан хэлбэл зохино. Тэд өөрсдийгөө ийм их чимээ гаргаж байгаа гэдгээ анзаардаггүй учир харуй маргаж мэднэ. Тийм үед:
“Хөгжмөө жоохон багасгаж болох уу? Анхаарал сарниулаад байна. Баярлалаа.” Гэх мэт эелдгээр хэлээд үзээрэй.
Бүхнийг мэдэгчид бүх зүйлд өөрийн санаа бодлоо хэлж байдаг. Бүр бүх зүйлд шүү.
Хэрхэн харилцах вэ: Tэднийг худал ярьж буй эсэхийг сайн анхаараарай. Түүний хэлсэн санаанд өөрийнхөө санааг хариу хэлэх хэрэгтэй. Зүгээр л өөрийнхөө бодлоо хэлсэн юм гэж хэлээд үзээрэй.