Мөрөөдлийн ажилдаа орох гээд бүх талаар тэнцчихсэн харин ярилцлагадаа уначихсан юм биш биз. Магадгүй та гар барихдаа л бүх боломжоо алдчихсан ч юм билүү.
Анхны уулзалтад тухайн хүнийг үнэлэх үнэлэмж явагдаж байдаг. Ийм учраас ажлын ярилцлагадаа сайхан сэтгэгдэл үлдээхийн тулд ярианы болон биеийн хэлэндээ анхаарал хандуулах хэрэгтэй.
Ихэнх хүмүүсийн гаргадаг нийтлэг 7 алдааг хүргэж байна.
1. Байрлал
Ажлын ярилцлага хүлээлгийн өрөөнөөс л эхэлдэг. Сандалын түшлэгийг налалгүй, хүзүү, мөр унжаагүй, цээжээ бага зэрэг өргөөд цэх суух хэрэгтэй. Ийм байрлал нь өөртөө итгэлтэй, хүчтэй мэдрэмжийг бидний тархируу шилжүүлдэг ба эрч хүчтэй, найдвартай, хүчтэй харагддаг байна.
2. Гар барих
Гар барихдаа гарынхаа алгыг доош нь харуулж барих нь өөрийгөө нөгөө хүнээсээ илүү хүчтэй гэсэн утгыг илэрхийлдэг. Гар барих байрлал нь эрхий хуруу дээшээ байрласан байдаг. Ярилцлаганд орох гэж байгаа бол та эхний алхмыг хийх хэрэгтэй. Энэ нь үнэлэмжийг нэмэгдүүлнэ.
3. Хөлөрсөн алга
Хөлөрсөн алгатай гар барих шиг муу зүйл байхгүй. Угаалгын өрөө орж хүйтэн усаар гар, бугуйгаа сайтар угаахыг зөвлөж байна. Ингэснээр хэчнээн сандарсан ч таны алга ойролцоогоор 10 минут хуурай байх болно.
4. Харц
Ярилцаж буй хүнийхээ нүд рүү харах хэрэгтэй. Хэрэв хараагүй бол тухайн хүний асуултад зохих хариулт өгөөгүй, худал ярьж буй мэт харагддаг. Ажлын ярилцлаганд орохдоо ажил олгогчийн нүд рүү харж ярих нь өөртөө итгэх итгэлийг төрүүлдэг.
5. Сандарч үймэх
Үсээ ородох, нүүрэндээ хүрэх гэх мэтчилэн илүү үйлдэл хийх нь ярилцлагыг орвонгоор нь эргүүлдэг. Өөрсдийгөө тайвшруулахын тулд үс, нүүрээ оролддог. Энэ нь хүчгүй, өөртөө итгэлгүй харагддаг.
6. Сонирхолгүй, уйдсан царай гаргах
Сандал дээр сууж байхдаа хөлөө давуулах хэрэггүй. Энэ нь танд уйтгартай, сонирхолгүй байгаа мэт харагддаг байна. Харин түүний оронд хөлөө бага зэрэг налуулан суух хэрэгтэй.
7. Инээмсэглэх
Инээмсэглэл нь өөртөө итгэлтэй, нээлттэй, дулаан мэдрэмжийг төрүүлдэг. Анхааралтай сонсож буйгаа илэрхийлж инээмсэглэх хэрэгтэй. Инээмсэглэлгүйгээр харгис, хөндий сэтгэгдэл төрүүлдэг.