Техник технологи хөгжихийн хэрээр хүний үйл ажиллагааг маш ихээр хөнгөвчилж байна. Үүнийгээ дагаад ирээдүйн ажлын байр төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, бүтээлч хандлагыг бий болгох, шүүн тунгааж сэтгэх, анхаарлаа төвлөрүүлэх чадвар илүү эрэлттэй болох төлөвтэй байгаа юм. Бүтээмжтэй ажиллахын тулд бидэнд юу хэрэгтэй вэ?
Скотт томоохон фирмийн дунд шатны менежер. Өдөр тутмын үйл ажиллагаандаа энгийн дүрмийг дагадаг. Өглөө 6:30 минутад орноосоо босдог. Ухаалаг утас эзэмшигчдийн 79% шиг Скотт сэрээд 15 минутын дотор утсаа шалгадаг. Дараа нь 30 минут гэр орныхоо ажлыг хийдэг ба хүмүүсийн 42% угаалгын өрөөндөө и-мэйлээ шалгахыг зөвлөдөг. Скоттын хувьд тэрээр өглөөний цайгаа уусны дараа 30 минут кофе уунгаа утас болон мэйлээ шалгадаг. Скотт ихэнх хүмүүс шиг өдөр бүр мэйлээ шалгахад 6 цаг зарцуулдаг.
08:00 am
Өглөөний 8 цаг Скотт гэрээсээ гараад машинаа бариад ажил руугаа явдаг. Нийт ажилчдын 18% шиг тэрээр жолоо барьж байхдаа мэйлээ шалгадаггүй.
09:00 am - 12:00 pm
Скоттын ажлынхаа эхний 3 цагийг уулзалтад зарцуулдаг – Дунд шатны удирдлагын ажилчдад бол дундаж цаг. Тэрээр уулзалтын үеээр узөөврийн компьютер дээрээ тэмдэглэл хөтлөнгөө утсаа нэг шалгаад, мэйлэээ нэг шалгадаг байна. Ажилдын 92% нь уулзалтын үеээр олон ажлыг нэг зэрэг хийх хандлагатай байдаг байна. Үүний дараагаар үдийн цайгаа уухад 30 минут зарцуулдаг ба энэ үеээр гар утсаа шалгахгүй байх дүрэмтэй.
12:30 pm - 05:30 pm
Үдээс хойш үндсэн ажлаа хийдэг ба голчлон утасны дуудлага, мэйл хаяг, мессеж, нийгмийн сүлжээний хэрэгслүүддээ хариулдаг - Ажилчдын 40% нь ажлынхаа хажуугаар интернет, нийгмийн сүлжээ ашигладаг. Дижитал хэрэгслүүд ажлын байранд анхаарлыг ихээхэн сарниулдаг: хов яриа, шуугиантай ажилчид.
05:30 pm - 10:00 pm
Скотт 5:30 минутад ажлаасаа гардаг ба гэр лүүгээ машинаараа явдаг. Гэр орныхоо ажлыг хийж хоолоо хийсний дараа 3 цаг өөртөө чөлөө олгож амардаг. Хүмүүсийн 70%-ийн адил уг хугацаанд телевиз үзэнгээ мэйлээ шалгаж, Телевиз, гар утас, лаптоп гээд нэг ёсондоо дэлгэцнээс дэлгэцийн хооронд ширтсээр байгаад уг цагийг өнгөрөөдөг. Сүүлийн удаа утсаа шалгасны дараа /өдөрт 149 удаа утсаа шалгасан/ унтах гэж оролдох ба шөнө асдаг дэлгэцний хөх гэрэл түүний мелатоны бүтээмжийг 22%-иар бууруулдаг. Тиймээс эцэст нь маш их ядарч унтана.
Танин мэдэхүйн ажлыг хэмжих
Скоттын нэг өдрийг авч үзэн доорх асуултад хариулна уу.
1) Цаг хугацааны дарамт: Үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах боломжтой цаг түүний хувьд хэр их байв?
2) Сэлгэх: Нэг үйл явцаас нөгөөд хэр сэлгэж байна?
3) Нарийн төвөгтэй байдал: Скоттын оролцсон ажил хэр төвөгтэй байсан бэ?
Танин мэдэхүйн үе
Дээрх 3 асуулт өгөгдсөн цаг хугацаан дах нийт танин мэдэхүйн ачааллын мэдрэмжийг өгч чадна. Танин мэдэхүйн үеийг илэрхийлсэн 3 хэсэгт хуримтлагдсан ачааллын талаар харж чадна.
Эдгээр 3 үе бидэнд гар утсыг ашигтайгаар ашиглах боломжийг бий болгодог. Танин мэдэхүйн нөөцийг хуваарилах, өдөр тутмын танин мэдэх ажлыг хуваарилах, түргэн шуурхай, энгийн байдлаар эдгээрийг ашиглах боломжтой.
Ихэнх мэдлэгтэй ажилчдын ярьдагчлан Скотт танин мэдэхүйн дунд үед ажлын ихэнх цагаа зарцуулдаг. Бага үед маш бага цаг зарцуулдаг ба маш өчүүхэн хэсгийг төвлөрөхөд хөрөнгө оруулж байна. Ийм маягаар ажилласнаар ямар үр дүнд хүрэх вэ?
Анхаарал хандуулах
Бидний ихэнх нь ажил үүргээ үргэлжлүүлэн сэлгээд л хийхэд ихэнх цагаа зарцуулдаг. Мэйлээ шалгачихаад, нийгмийн сүлжээний хаягуудаа шалгаад, мессеж бичээд гэх мэтчилэн.
Бидний ажлын орчин үр бүтээлтэй, үр ашигтай мэдрэмжийг бидэнд өгч чадна. Бид маш олон зүйлийг хийдэг. Гэхдээ бид өөрсдийн амьдралаа илүү хэрэгцээтэй байхаас илүү хэцүү болгодог уу? Бидний амралт амралт биш болж байна уу? Бид нөлөөллөө нэмэгдүүлэх, гайхалтай үнэ цэнийг бий болгох зөв зам дээрээ байна уу? эсвэл маш хурдтай явж байгаа ч хаана ч хүрэхгүй байна уу?
И-мэйлийн зуршил
Мэйл болон харилцааны зуршил бидний мэдлэгийн ажлын орчны микрозм юм. Аваагүй дуудлага, мессэжээ шалгах зуршил нь донтуулах зан төлөвийг бий болгодог ба улмаар стрессийг нэмэгдүүлж, нойрны хэмнэлийг алдагдуулдаг. Бидний зан байдал донтдоггүй байлаа ч өглөөнөөс орой хүртэл танин мэдэхүйн буюу утас лаптопоо тогтмол шалгаснаар физиологи, сэтгэл зүйд нөлөөлдөг
Үүний эсрэгээр өдөр бүр тогтмол сэлгэж шалгахын оронд богино хугацаанд мэйлээ шалгах нь олон талын ашиг тустай. Сүүлийн үеийн судалгаагаар өдөрт 3 удаа л мэйлээ шалгах нь стрессийг бууруулдаг ба эрүүл мэнд болоод сэтгэлзүйн эрүүл мэндэд тустай болох нь нотлогдсон байна.
Анхаарлын парадокс
Бидний технологи хүчирхэг үр дүнтэй байж чадна. Гэхдээ нөгөө талаараа бидэнд хор хөнөөлтэй. Тиймээс технологийг өөрт ашигтайгаар болгоомжтой ашиглах чадвартай суралцах хэрэгтэй юм.
Бүтээлч байх, төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, анхаарал төвлөрөх чадвар хэрэгтэй байгаа мэдлэгтэй ажилчид үр дүнд хүргэх замыг үгүй хийдэг анхаарлын дутагдалд орох эрсдэл өндөртэй байгаа юм.
Поларайзед ажил
Үүний эсрэгээр анхаарлаа үр дүнтэй ашиглавал хамгийн хэрэгтэй байгаа чухал зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлж, хэрэггүй зүйлсээ хаяж сурахад тусална. Тодорхой хугацаанд анхаарлаа төвлөрүүлж чадсанаар илүү ашиг тустай үр дүн гарах ба дараа нь үр дүнтэй амрах цаг хугацаа гарна. Уг цаг хугацааг чөлөөлөх поларайзед арга барил нь олон ажил нэг дор сэлгэж хийхийг багасгаж, стрессийг бууруулж, стратегийн болон урт хугацааны ач холбогдол бүхий ажил үүрэгт илүү сайн ахиц гаргахад дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн ажлын бус цагаа илүү бүтээлчээр өнгөрүүлж сайн амарч чадна.
Поларайзед өдөр:
Бага үе: Амрах болон сэргэх (Төвөгтэй байдал бага, сэлгэлт бага)
Уг цагийг ямар нэгэн саад болох зүйлс, нийгмийн сүлжээнээс ангид өнгөрүүлээрэй. Тухайн өдөрт хамгийн бага цаг хугацааг тухайн үед зарцуулдаг ч хамгийн их нь байх ёстой.
Дунд үе: Тогтмол болон хурдан гүйцэтгэх ажил (Төвөгтэй байдал дунд, сэтгэлт их)
Зарим сэтгэлт зайлшгүй хийх шаардлагатай байдаг. Унших, мэйлд хариулах, төвөгтэй биш ажлуудаа гүйцэтгэх гэх мэт дунд үеийн ажлуудаа гүйцэтгэнэ. Төвөгтэй асуудлуудаа уг үеээс холдуулах хэрэгтэй. Уг үед гарч ирсэн төвөгтэй асуудлуудыг дараагийн үед хуваарил.
Их үе: Төвлөрөх болон шаардлагатай ажил (Төвөгтэй байдал их, сэлгэлт бага)
Цаг хугацааны дарамтад орох, цаг үргэлж ажлуудаа сэлгэхийн оронд төвөгтэй асуудлуудаа нэг үед төвлөрч гүйцэтгэхээр нөөцлөх хэрэгтэй. Ажлуудаа сэлгэж хийх нь танин мэдэхүйн ачааллыг бууруулдаг ба анхаарөл төвлөрөх боломжгүй болгодог.
Танин мэдэхүйн ачааллаа хэрхэн хувиарлах талаар эргэцүүлэхэд ашиг тусаа өгч чадна гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал бид юунд анхаарлаа хандуулж, хаана эрч хүч цагаа зарцуулах ёстой вэ гэх асуултад хариуллаа. Бидний судалгаанаас суралцаж чадах юм бол сайн сайхан амьдрал болоод гүйцэтгэлд харагдахуйц нөлөө үзүүлж чадна.
Эх сурвалж: weforum.org