Хоногийн 24 цаг ч багадаад, хийх ажил ширээн дээр улам овоороод, алийг нь амжуулж чадахгүй хямраад стрессдээд байна уу?
Хэрэв тийм бол, анхаарлаа төвлөрүүлэх, цагаа үр дүнтэй ашиглах дараах 3 менежментийн тактикийг танилцуулж байна.
Мэдээллийн диет барих
Чухал ажлуудаа хийж дуусгах эцсийн хугацаа хүртэл лаптоп бол гар утаснаасаа мэдээллийн сайтуудаа блоклож, гар утаснаасаа Facebook, twitter, instagram хаягуудаа устгаарай. Мөн ойр зуурын харилцан ярианаас аль болох хол байгаарай. Ерөнхийдөө өдөрт 2 л цагийн мэдээллийн хэрэгсэлд зарцуулна гэж тооцоолох юм бол долоо хоногт 16 цаг, сард 64 цаг. Хангалттай биш гэж үү.
Бид өөрсдөө ч мэдэлгүй өдрийнхөө ихэнх цагийг мэдээллийн урсгалд дарагдаж өнгөрүүлдэг. Хэтэрхий их мэдээлэлд дарагдчихаараа анхаарлаа дарамтад ордог. Тиймээс өнөөдрөөс эхлээд өдөрт 2 цагийг л сошиал медиад зарцуулна гэж тохирцгооё.
Утсаа бага шалгах
Мэдээллийн ертөнцөөс холдсоны дараа ч алдсан дуудлага, и-мэйл, текст мессежээ шалгахад их цаг зарцуулсаар л байна уу? Чухал шаардлагатай уулзалтын үеээр ч утсаар ярихын тулд түр хүлээгээрэй гэж хэлдэг үү? Утсандаа донтсоноор яг одоо байгаа цаг хугацаандаа анхаарал хандуулж чадахгүй байх хамгийн том шалтгаан бөгөөд ажлаа цаг тухайд нь хийхэд муугаар нөлөөлдөг.
Утсаа үргэлж оролдохгүй байх нэг арга бол утасныхаа дэлгэцний өнгийг хар цагаан дээр тохируулах /хэрхэн тохируулах зааврыг Android , iOS/.
Мэйлээ хойшлуул
Мэйлийнхээ хариу илгээх хугацааг хойшлуулснаар харилцааныхаа хэмнэлийг тохируулж чадна. Мэйл илгээх хугацаагаа тохируулснаар дахин дахин мэйлээ шалгах шаардлага гарахгүй хянаж чадна (хэрхэн тохируулах зааврыг Microsoft Outlook). Таны мэйл бусад хүмүүсийн таны төлөө хийх ёстой жагсаалтад багтах зүйл байх ёстой болохоос бүтэн цагийн турш таны анхаарлыг сарниулах зүйлс байх ёсгүй. Хэрэв тухайн хүнд яаралтай хэрэг гарсан бол таны гар утас руу залгана гэдгийг санаарай.
Хялбар мэт боловч эдгээр 3 цаг хэмнэх тактикийг ашигласнаар чухал ажлуудаа товлосон цагтаа дуусгаж чадна.
Kabir Sehgal нь Нью Йорк Таймс, Wall Street Journal-ийн шилдэг борлуулалттай 7 номын зохиолч.