Сургалтын онцлог:
- Борлуулалтын ахисан түвшний мэдлэг, ур чадваруудыг олгоно.
- Хичээлүүдийг өндөр гүйцэтгэлтэй борлуулалтын баг удирдаж буй туршлагатай сургагчид удирдан явуулна.
- Борлуулалтын өдөр тутмын ажилтай уялдаатай дасгал ажлууд гүйцэтгүүлж, суралцагчийн сургалтаар олж авсан мэдлэгийг баталгаажуулна.
Сургалтын давуу тал
- Суралцагч өндөр гүйцэтгэлтэй борлуулалтын ажилтанд байх ёстой сэтгэлзүй, зан үйл, ур чадваруудын талаарх мэдлэгтэй болж, зохих ур чадваруудыг эзэмшинэ.
- Суралцагч борлуулалтын талбарт өдөр тутамд тулгардаг сорилтуудыг шийдвэрлэх, мэргэжлийн хувьд өсч хөгжих тал дээр туршлагатай сургагч нараас практик зөвлөгөө авна.
- Суралцагч борлуулалтын ажилдаа ашиглах практик арга барилуудыг эзэмшиж, бэлэн хэрэгслүүдтэй болно.
Сургалтанд хамрагдсанаар гарах үр дүнгүүд:
- Борлуулалтын талбарт гарч буй сүүлийн үеийн арга барилуудтай танилцаж, эзэмшинэ.
- Өндөр гүйцэтгэлтэй борлуулалтын ажилтнууд дундаж, сайн гүйцэтгэлтэйгээс юуг эрс өөрөөр хийж, амжилтанд хүрдэгийг мэдэж авна.
- Борлуулалтын хамгийн сайн боломжийг илрүүлж, нөөц сурвалжаа тийш чиглүүлж сурна.
- Байгууллагын худалдан авалтын процесс, шийдвэр гаргадаг хүмүүс, тэдгээрийн персонаг тодорхойлж, тавьж буй шалгууруудыг үнэлж, амжилттай борлуулах мэдлэгтэй болно.
- Борлуулалтын хэлэлцээ хийх стратеги, тактик, арга техникүүдийг эзэмшинэ.
- Гол буюу стратегийн хэрэглэгчээ бие биенээсээ хамаардаг болгох, үнэ цэнийг хамтран бүтээх арга замыг сурна.
- Гол буюу стратегийн хэрэглэгчид нэвтрэх, борлуулалтаа өргөжүүлэх, гол хэрэглэгчдээ өрсөлдөгчдөөс хамгаалах арга, стратегиудыг мэдэж авна.
[Дэлгэрэнгүй]