Хэзээ ч битгий өөрийгөө бусадтай харьцуул. Учир нь чи бол цор ганц.
Хүн бүр ямар нэгэн байдлаар өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулж байдаг. Бусадтай өөрийгөө харьцуулснаар үзэн ядалт, бухимдал дургүйцэл, атаархал үүсдэг учраас аз жаргалыг үгүй хийж атаархлыг төрүүлдэг.
Өөрийгөө бусадтай харьцулснаар өөрийгөө аль нэг байдлаараа дутмаг гэж үзэж, өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг алддаг.
Өөртөө итгэх итгэлийн хамгийн том дайсан бол хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулах явдал юм.
Тиймээс дараах 10 аргыг танилцуулж байна:
Өөрийгөө бусадтай харьцуулах үедээ өөрийн мэдлэг чадвар, сонголтоо хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Харин сонголтондоо төвлөрч чадах юм бол нөгөө талаас хамгийн шалгарсан, өөрт тохирсон хувилбарыг олж чадна. Өөрийн нөхцөл байдал, давуу тал, зорилгодоо анхаарлаа хандуулаарай.
Хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулахын оронд жил, жил хагас, сарын өмнөх өөртөөгээ харьцуулж юу хийж гүйцэтгэсэн, ямар ололт амжилттай байгаагаа хараарай. Өөрийн алдаа дутагдалд өөртэй хариуцлага тооцож, ололт амжилтдаа талархах хэрэгтэй.
Бусадтай өөрийгөө харьцуулах үед хамгийн муу зүйл бол хэмжээ хязгаараа даваж эхэлдэг. Хүмүүс ихэвчлэн өөрийн сайн байгаа зүйлдээ биш сайн болохыг хүссэн зүйлдээ цаг зарцуулдаг. Үүний оронд өөрийн хэмжээ хязгаарыг тогтоогоорой. Мэдээж хүмүүс таныг хязгаарлахыг хүлээн зөвшөөрч яасан ч болохгүй. Эхлээд тэднийг ойлгож, дараа нь үл тоо. Зарим тохиолдолд хамгийн шилдэг арга бол өөрийн дүрэм журмыг тогтоох явдал байдаг.
Таны амьдралаас авсан бэлэг юу вэ? Юу таныг бусдаас онцгой болгодог вэ? Таны амьдралын зорилго бол өөрийн дуу хоолойг олж, дэлхийд ул мөрөө үлдээх явдал юм. Танд заяагдсан авяас чадвар, амжилт, бэлэг, хувь нэмэр, үнэ цэнэ бүгдээрээ энэ дэлхийн танд өгсөн цор ганц гэх зүйл. Үнэхээр өөрийгөө хэн нэгэнтэй адилтгаж, харьцуулах хэрэг байна гэж үү!
Хэрэв мэдэхгүй гэдгээ ухамсарлаж байгаа бол шийдэл нь маш энгийн. Тэр зүйлийг хамгийн сайн мэддэг хүнээс суралцах. Бусдын амжилтанд атаархалгүй тэднээс урам зориг ав.
Өдөр бүр бидэнд 86,400 секунд бий. Бусадтай өөрийгөө харьцуулах цаг байна гэж үү?
Өөрийн хичээл зүтгэлээр олсон жижиг ч хамаагүй амжилтаа тэмдэглэ. Дараагийн удаа илүү өндөрт хөөрөх болно. Амжилтанд хүрэх бүрдээ бусадтай өөрийгөө харьцуулах завгүй байх болно.
Маш олон зүйл бидний хяналтаас гарч байгаа ч баттай мэдэх нэг зүйл байна: Бусадтай өөрийгөө харьцуулж, бусдын амьдралд анхаарал хандуулж хий дэмий цаг зав, энерги үрж байхаар өөртөө төвлөрөх хэрэгтэй.
Та өөрийгөө бусадтай харьцуулах тутам илүү атаархан мэдрэх болно. Бүх зүйл хэцүү санагдаж, илүү их зовлон нэмэгдэнэ.
Хэрэв өөрийн ажлаа үнэлүүлэхийг хүсэж байгаа бол бусдын ажлыг үнэлэх хэрэгтэй. Хэрэв амжилтанд хүрэхийг хүсэж байгаа бол бусдыг амжилтанд хүрэхэд туслах хэрэгтэй. Хүн бүрийн хийсэн үйл буцаж ирдэг. Яг л толины тусгал шиг.
Хэрэв та амжилтанд хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол харьцуулах ёстой цор ганц хүн нь ТА өөрөө.
Зорилготойгоо өөрийгөө харьцуул.
Үнэ цэнэтэйгээ өөрийгөө харьцуул.
Өмнө нь байсан өөртэйгөө өөрийгөө харьцуул