Америкийн Хөдөлмөрийн хэлтэсээс судалгаа явуулсан ба 2018 байдлаар Америкчуудын 23% нь гэртээ сууж ажлаа хийдэг гэсэн статистик үр дүнд хүрсэн аж. Үүнтэй адил та ч гэсэн гэртээ сууж хот орон нутаг гэлтгүй аль газраас ажлаа үр дүнтэй гүйцэтгэхийг хүсч байгаа бол дараах програмуудыг ашиглахыг санал болгож байна
Та замдаа явж байх үед ажилтнууддтайгаа холбоо барих шаардлага тулгарна. Basecamp танд алсын зайнаас багийн хурал хийх, төсөл удирдах зэрэг боломжуудыг олгодог.
Та ажлын шугамаар гадагшаа явах үед цагийн зөрөөнөөс болж зохион байгуулалтын ажилд санаа зовох үе олонтаа тохиолддог билээ. Яг энэ үед танд хэрэгтэй апп-уудын нэг болох BOOMERANG-ын тусламжаар цахим шуудангаа цагийн хуваарь оруулж төлөвлөх боломжтой болно.
Их хэмжээний документуудыг найдвартай газар хадгалж хүссэн үедээ дэлхийн аль ч өнцгөөс шууд ашиглах боломжтой апп бол Dropbox юм.
Join.me апп нь хэрэглэгчидээс ямар нэгэн баталгаа, гарын үсэг шаардахгүйгээр найдвартай уулзалт хийхэд тань туслана
Twitter дагагчдынхаа тоог богино хугацаанд хурдан нэмэгдүүлэхэд туслана.
Төсөл хэрэгжүүлэх, нэвтүүлэх тал дээр энэхүү апп нь хамгийн шилдэгт тооцогддог
Та цаг төлөвлөлт хийхдээ цаасан дээр тэмдэглэдэг үү? Одоо цаасан дээр бичих шаардлаггүй боллоо. Toggl-програмыг ашиглан цагаа хуваарилаарай.
Өргөн хэрэглээний програмуудын нэг юм. Зүгээр энэг бичлэгэн дээр суурилсан дуу хоолой гэхээс илүү холын зайнаас амьд харилцаа үүсгэх боломжийг танд олгодгоороо онцлог юм.
Овоорсон их бичиг баримтууд дундаас өөртөө чухал хэрэгтэй баримтуудаа хайж олоход хэцүү байдаг уу? Тэгвэл бидний санал болгож буй evernote хэрэглээний програмыг ашиглаарай. Веб хуудас болон цахим шуудангаасаа хэрэгтэй баримтуудаа хадгалах, түүнчлэн нэмж тэмдэглэл хөтлөх боломжийг олгодог.