Олон олон удирдлагууд, олон олон бизнес эрхлэгчид 7 төрлийн менежер байдаг гэж тодорхойлжээ.
1. Асуудал шийдвэрлэгч
Энэ төрлийн менежерүүд зорилгодоо хүрэхийг эрмэлздэг, эмх замбраагүй байдлыг таслан зогсоогчид юм.
2. Албадагч шинжтэй
Ажилтнуудаа удирдахдаа захирангуй, багийнхантайгаа тулж ажилладаг, үргэлж үр дүнг чухалчилдаг, хариуцлагыг эрхэмлэнү үйл ажиллагаагаа явуулдаг менежер. Заримдаа энэхүү захирангуй байдал нь түрэмгий, хэрцгий зан болж илэрдэг учир ажилтнуудаа тухгүй байдал үүсгэж эхэлдэг. Энэ нь ажилтнуудыг хүссэн үр дүн, зорилгодоо хүрэхэд нь саад учруулдаг гэдгйиг санаарай.
3. Нэр төр хөөцөлддөгч менежер
Удирдлагын стратегийг хүлээн зөвшөөрөх, хэрэгжүүлэх чадваргүй ба тэдний ажлын үр дүн тогтмол бус хэлбэлзэж байдаг.тэд чадварлаг сонсогчид учраас бусдыг ойлгох, хэнтэй ч яриа нийлж чаддгаараа давуу талтай.энэхүү зан чанар нь тэдний удирдах хэв маягт нь сайнаар нөлөөлөх талтай.
4. Биеэ тоосон
Энэ төрлийн менежерүүд өөр юунаас ч өөрсдийгөө илүү анхаардаг ба өөртөө итгэлтэй шинж даваигай байдаг. Тэдний хувийн үр бүтээмж, борлуулах чадвар, хуваарилалт, урамшуулал зэрэг нь багийнхныг дэмжиж, урам өгдөг.
5. Төгс менежер
Гайхалтай чанаруудыг өөртөө шингээсэн байдаг. Хувь хүний хөгжлийг дэмжин ажилладаг, өөрчлөлт, шинэчлэлтэд үргэлж бэлэн байдаг. Энэхүү гайхамшигтай чанарууд нь заримдаа тэдний сул тал нь болж хувирдаг. Тэдний мэдлэг чадвар нь борлуулагчдаа удирдан хөгжүүлнэ гэдэгт итгэдэг.
6. Идэвхгүй менежер
Энэ төрлийн менежерүүдийн эцсийн зорилго бол хүмүүсийг аз жаргалтай байлгах явдал. Энэ нь сайхан чанар хүмүүсийг үр дүнтэй удирдахад саад болдог билээ.
7. Идэвхтэй менежерүүд
Эдгээр менежерүүд дээрх бүх менежерүүдийн чанаруудаас эзэмшсэн байдаг. Үүнд:
Төгс менежерийн зохион байгуулах чадвар, бүтээлч байдал, туршлага, мэдлэг гэх мэт. Идэвхтэй менежерүүд менежер хүнд байх ёстой бүхий л чанаруудыг өөртөө шингээж чадсан удирдагч юм.