Автоматчилал, хиймэл оюун ухаан, шинэ ажлын байрны загварчлал бизнесийн ертөнцийг өөрчилж, насан туршдаа суралцах нь эдийн засгийн ач холбогдолтой байдлаар хүлээн зөвшөөрөгдөөд байгаа билээ.
СЕО нарын 80% нь шинэ ур чадварын шаардлага тэдний хамгийн том сорилт болоод байгаатай санал нийлж байгаа юм. Ажилтнуудын хувьд хөгжих боломж гэдэг бол ажлын байран дээрх аз жаргалын хоёр дах чухал хүчин зүйл болоод байгаа нь LinkedIn компанийн 2018 оны сүүлээр 2400 гаруй оролцогчдыг хамруулсан судалгаанаас харагдаж байгаа юм.
Насан туршдаа суралцах нь байгалаас бидэнд өгөгдсөн неотетик зүйл юм. Тиймээс бид ажил дээрээ үргэлж аливаа зүйлийг илүү сайжруулах арга замыг эрэлхийлж байдаг. Иймээс өсөн тэмүүлэх сэтгэлгээ гэдэг бол хүний хэрэгцээнд тулгуурладаг зүйл юм. Ажилтныг ажилд авах үйл явцад маш их хөрөнгө шаарддаг. Харин сургалт гэдэг бүх завийг хөдөлгөдөг далайн түрлэг юм.
Ажлын зайлшгүй байдал суралцах хэрэгцээг далдалдаг. LinkenIn компанийн судалгаагаар өдрийн ажлынхаа гуравны нэгийг мэйл шалгах гэх мэт жижиг зүйлсэд зарцуулж байна. Уламжлалт байгууллагын сургалтын менежментийн систем ховор ашиглагддаг бөгөөд хэрэгтэй зүйлээ олоход илүү олон зүйлийг шаарддаг.
Дунджаар танин мэдэхүйн ажилтнууд сургалтад өдөр бүр 5 минутыг хуваарилдаг. Бид бүгд хэтэрхий их дааж давшгүй ажлын урсгалыг барьж авдаг.
Үүнээс үүдэн дараах асуулт урган гарна: Өдөр тутмын ажлын хүчирхэг урсгалаас хэрхэн суралцах вэ?
Хүн бүрийн ажил, ажлын туршлага өөр хоорондоо ялгаатай. Гэхдээ танин мэдэхүйн ажилтнуудын хувьд өргөн хүрээний нэгдмэл зүйл байдаг: Ихэнх ажилтнууд 6.5 цагийг компьютерын өмнө сууж өнгөрүүлдэг. Тухайлбал, ажлын цагийхаа 28%-г мэйл, 19%-г мэдээлэл цуглуулах, эрж хайх, 14%-г албан болон албан бус уулзалт буюу харилцаанд зарцуулдаг. Эдгээр гурван үйл ажиллагаа нийт цагийн 61%-г бүрдүүлж байна.
Мэдлэгтэй ажилтнууд мэдээллийг олох, түгээх, нэвтрүүлэхэд ажлынхаа ихэнх цагийг зарцуулдаг. Өгөгдөл, баримт, мэдээлэл, судалгааг олох, бусадтай хуваалцах нь бидний ихэнхийн өдөр тутмын үйл ажиллагаа болдог. Онлайн нийтлэлийн 38% нь боловсролын юмуу мэдээллийн аль нэг нь байдаг.
Ажлын урсгалаас суралцах нь шинэ санаа юм: Үүнийг ажлынхаа өдөр, ажилтайгаа бүхэлд нь холбож өгөх хэрэгтэй. Ажлаасаа суралцах нь байгууллагын сургалт гэхээс илүүтэй хувь хүний сургалттай холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй. Дизайн сэтгэлгээ, сүүлийн үеийн технологиор дамжуулан бид ажилдаа суралцах орчинг ил болгосноор туршлага шийдлийг бий болгож чадна. Google, Youtube “ажлын урсгалаасаа суралцах” хамгийн эртний програмууд гэдэгтэй хэн ч маргахгүй билээ.
Тиймээс ажлын урсгалаар хэрхэн сургалтыг жолоодох вэ?
Бид эхлээд хувь хүний буюу доороос дээш, дараа нь байгууллагын буюу дээрээс доош хандлагыг хардаг.
Хувь хүн бүр ажлын урсгалаасаа суралцах вэ? Суралцахын амтыг хэрхэн мэдрэх вэ?
Өдөр бүр хэрэгжүүлж болох зөвлөгөөнүүдийг хүргэж байна:
Өдөр бүрийн ажлаасаа ухамсарлах хэрэгтэй. Үүнд маш олон давуу тал бий. Тэдгээрийн нэг нь суралцах хөгжих боломжоо нэмэгдүүлэх юм. Жишээлбэл, зуучлалын эксперттэй уулзах уулзалтынхаа үеээр зүгээр суулгүй түүний тактик, техникийн талаар анхаарч, суралц; Бүтээгдэхүүний давуу тал, шинж чанарын талаар бүтээгдэхүүний менежерүүдээс асуу, Салбарын трэндийн талаар боруулалтын менежерүүдээс асуу, Өөрийнхөө илтгэх ур чадварын талаар хамтран ажиллагсдаасаа асуу. Эдгээр асуулгын төрөл нь суралцах туршлага болоа бөгөөд ихэнх хамтран ажиллагсад тань хийдэг зүйлсийнхээ талаар ярихдаа дуртай байх болно.
Өдөр бүр маш олон зүйлээс суралцах боломж гардаг. Харин бид ажлын ачаалалдаа дарагдаад эдгээр боломжийг анхааралгүй өнгөрүүлдэг. Гэхдээ энэ нь боломжийг үгүй хийдэг гэсэн үг биш шүү. Бодол, дадал, судлахыг хүссэн үгийн сан, уншихыг хүссэн номынхоо жагсаалтуудыг гарга. Багахан эргэцүүлэх цаг гаргах юм бол эдгээрийг шинжлэх амархан. Миний хувьд би суралцахыг хүссэн зүйлсээ тэмдэглэдэг. Багахан зэрэг ядарсан ч юм уу толгойд юу ч орж ирэхгүй үедээ буюу сул үедээ нийтлэл уншиж, шинэ эвентүүд судалдаг.
Google Docs гэх тенхологийн зөвлөгөөнүүд сэдвээс хамаарсан судалгаа хийх, анализ хийхэд тусалдаг. Иймэрхүү төрлийн зөвлөгөөнүүдээс суралцахдаа нээлттэй байх хэрэгтэй. Microsoft Teams, Slack гэх мэт хэрэгслүүд ажиллах орчинд илүү тохиромжтой байдаг.
Хамтрагчиддаа суралцах ямар чухал гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Долоо хоногийн ажлынхаа цагаас тодорхой цагийг суралцахад зарцуулж буй гэдгээ менежертэйгээ ярилцаж ойлголцох. Дараа нь цагийн хуваартай оруулах.
Өөрт хэрэгтэй, ажил үүрэг, салбар, хувь хүний зан төлөвт тохиромжтойг нь сонго. Гэхлээ олон биш маш чанартай, холбоотойг нь сонгоорой. Үлдсэнийг нь шалгахаа болих хэрэгтэй.
Өөр өөр компанийн, өөр өөр газраас ажиллаж болно. Гэхдээ бид ихэнх нь SharePoint, Slack, Teams ашигладаг. Хэрэв компанид сургалтын суваг байхгүй бол өөрөө үүсгээрэй. Хамтран ажиллагсаддаа тухайн платформ дээр сонирхолтой шинэ зүйл хуваалцахдаа зүгээр л url-г хуулж болохгүй шүү. Хүмүүс яагаад хуваалцаж байгаа талаар гайхах болно. Тиймээс контентийн талаар багахан мэдээлэл, бусдад хэрэгтэй талаар мэдээллийг тайлбар дээр нь бичих хэрэгтэй. Энэ нь зөвхөн бусдад тус болохоос гадна байгууллагад үр ашигтай бөгөөд өөрөө ч хурдан суралцах болно.
Хүний нөөцийн удирдлагуудаас ирээдүйд шинэ ур чадвар бий болгохоо хэрхэн төлөвлөх вэ гэж асуухад гуравны хоёр нь гараад шаардлагатай ур чадвараа элсүүлж авна гэж хэлдэг. Гэхдээ энэ маш зардал ихтэй: Дотооддоо техникийн ур чадварыг суулгах нь шинэ ажилтан элсүүлэхээс зургаа дахин хямд байдаг нь судалгаагаар батлагдсан.
Тийм бол байгууллага ажиллах хүчнийхээ ур чадварыг хөгжүүлэхийн тулд ажлын урсгалыг хэрхэн ашиглах вэ? Ихэнх томоохон компаниудад суралцах үйл явцад саад болсон маш олон шинэ чанар байдаг. Энэ хэсэгт ажиллах хүчнийхээ чадавхийг нэмэгдүүлэхийн тулд соёл, үйл явц, системээ өөрчлөх хүсэлтэй бизнесийн удирдлагуудад хэрэгтэй.
Танай ажилтнууд тогтмол мэдээллийг эрч хайж байдаг ба ихэвчллэн асуултынхаа хариултыг Google, Youtube-с авдаг. Энэ бол бодит байдал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ дотоод системийг илүү хурдан, ашигтай болгож засах, цаг хугацаагаа зарцуулдаг. Хэрэв зохион байгуулалт муутай, мэдээлэл муутай хуучин вэбсайттай бол байгууллагадаа зардал гаргаж байгууллагын нүүр царайгаа шинэчлэх хэрэгтэй. Хайлт хийх систем нь хялбар ашигтай байх хэрэгтэй.
Компаний нэг хэсэгт органик сургалтын үйл ажиллагааг явуулахдаа технологийг ашиглах боломжтой болсон бөгөөд томоохон байгууллагад ашиг тусаа илүү өгдөг. Жишээлбэл, нэг платформ дээр ажилладаг хоёр санхүүгийн менежер хоорондоо арилцааны гэрээ хэлэлцээрийн тухай нийлүүлэлүүд хуваалцах боломжтой.
API-н тусламжтай ажлын урсгалаас суралцах нь илүү хялбар болсон. Ихэнх програм хангамжууд API-ээр дамжуулан дамжуулагдаж оюун санаанд харилцан үйлдэлдэх боломжтойгоор бүтээгдсэн байдаг. Slack, Teams, Atlassian гэх мэт цөөн хэдэн платформ API нээлттэй байдаг. Энэ нь Zapier, IFTTT гэх мэт интеграционал технологийг ашиглан ажилтнуудад өдөр тутамдаа холбогдох сургалтын агуулгыг сонгох боломжтой гэсэн үг.
Бизнесийн удирдлагуудын хувь нэмэр оруулахаар онлайн сургалтын орон зайг бий болгох. Шинэ контентыг сурталчлах, хөгжүүлэхэд идэвтэй оролцогчид, нөлөө бүхий хүмүүсийг дэмжинэ. Хэрэв эдгээр хувь нэмэр байгууллагын удирдлагаас шууд хамааралтай бол суралцах нь зайлшгүй шаардлагатай гэсэн санаа илүү тодорхой хүрч нөлөө үзүүлнэ.
Ажлын урсгалын анхан шатны програм хангамж дээр бусадтайгаа харилцах хэсэг нэмснээр суралцах шууд бөгөөд үр дүнтэй арга юм. Чатбот таагүй мэдрэмж бага төрүүлдэг бөгөөд илүү үр дүнтэй хэрэгтэй байдаг.
Танин мэдэхүйн ажилтнуудын өдрийн томоохон хэсгийг мэйл бичих ажил эзэлдэг. Тийм гайхалтай шийдэл биш хэдий ч хувийн мэйлээ ашиглах нь ажлын өдрөөсөө суралцахад илүү үр ашигтай, үр дүнтэй арга байх боломжтой. Бизнесийн удирдлагуудын 94% нь мэдээллийг мэйлээсээ авдаг. Сургалт яагаад өөр байх хэрэгтэй гэж? Европын Холбооны Мэдээлэл хамгааллын ерөнхий зохицуулалтын дагуу хувийн нууцын зохицуулалтыг чангатгаснаар ирсэн мэйлүүдийн замбараагүй байдал багасаж, хувийн мэйл илүү үнэ цэнэтэй болно.
Ажлын урсгалаасаа суралцах нь өнөөгийн бизнесийн удирдлагуудын хамгийн хүчирхэг хөшүүргүүдийн нэг юм. Байгууллага бүрт уг загвар үр ашигтай гэдэгт итгэлтэй байна. Энэ нь удаан хугацаанд ирж буй инновацийн давалгаа юм. Үүнд та болон танай компани нэгдсэн үү?
Нийтлэлийг:
Josh Bersin /Жош Берсин/ нь Хүний нөөц, талент, сургалт гэсэн талбаруудад судалгаа шинжилгээний тэргүүлэгч байгууллага болох Deloitte, Bersin-ийг үүсгэн байгуулагч, захирал билээ. Тэрээр байгууллагын хүний нөөц, талент менежмент, манлайлал, технологи, ажил амьдралын тэнцэвэр гэсэн сэдвүүдээр нийтлэл бичдэг, судлаач, илтгэгч юм.