Хятадын харилцаа холбооны систем нь 2019 он гэхэд дэлхийн дижитал хэрэглэгчийн хоёр дахь том суурь болсон байх бөгөөд цаашдаа тэргүүлэх хандлагатай байна. Энэ нь олон төрлийн бизнес загвар, инновациудыг хамарч, тэднийг жолоодох нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг юм. Тухайлбал, харилцаа холбооны дэд бүтэц нь 2023 он гэхэд жил бүр хэдэн арван тэрбум долларын орлого бүхий дор хаяж гурван чухал шинэ салбарыг хөгжүүлэх үндэс суурь болно хэмээн “DELOITTE Global” урьдчилан таамаглаж байна.
Хятадад, 2019 оны эхээр 600 сая гаруй хүн ухаалаг утсаа ашиглан төлбөр тооцоогоо хийх бол 550 сая хүн гар утсаараа онлайн худалдаа эрхэлж, 200 сая орчим хүн унадаг дугуй түрээслэх үйлчилгээг ашиглана. Цаашилбал, 2019 онд Хятад улс 330 сая гаруй шилэн кабел байрлуулах боломжтой байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт холболтын 70 орчим хувийг эзэлнэ хэмээн тэд мөн таамаглаж байна. Өөрөөр хэлбэл 2019 онд Хятад улс дэлхийн хамгийн том шилэн холболттой улс болох магадлалтай гэсэн үг юм. Шилэн дамжуулалт нь цахим холбоосыг гигабитаар хэмжигдэх хурдтай болгодог бөгөөд энэ нь хэрэглэгчдэд олон янзын хурдыг санал болгох урьдач нөхцөл болдог. Харин дунд хугацаандаа буюу 2024 он гэхэд олон гигабит хурдтай байх боломжтой.
Хятадын энэхүү холболтын давуу тал нь үйлдвэрлэлийн технологийг төрөлжүүлэх, хөгжүүлэх, дижитал бизнесийн шинэ загваруудыг үүсгэхэд ашиглагдах гол хүчин зүйл болно. Ингэснээр суурь станцууд болон захиалагчдаас шалтгаалж Хятад улс дэлхийн хамгийн том 4G сүлжээтэй болж чадна. 2019 он эхлэхэд тэд 5 сая орчим 3G болон 4G суурь станцтай, 1.2 тэрбум 4G захиалагчтай болсон байсан нь дэлхийн нийт нөөцийн гуравны нэгийг эзэлж буй явдал байсан юм. Тэгэхээр зөвхөн Энэтхэг улс л Хятадын тэрбум гаруй хэрэглэгчтэй өрсөлдөх боломжтой болно. Учир нь 2017 оны дүнгээр Энэтхэг 238 сая 4G захиалагчтай байсан нь тэдэнд хамгийн дөхөх үзүүлэлт байлаа. Гэхдээ энэ тоо 2 жилийн дотор нэлээдгүй хэмжээгээр өссөн нь тодорхой.
Мөн ирэх жилүүдэд, Хятад улс 5G-н тэргүүлэх зах зээлүүдийн нэг болох төлөвтэй байгаа. 2018 оны эхээр Хятадад улс бараг 2 сая гаруй суурин станц барьсан бол АНУ-д ойролцоогоор 200,000 гаруй л байдаг. Өөрөөр хэлбэл Хятадын 20 км хавтгай дөрвөлжин газар нутаг тутамд 5 станц байдаг бол АНУ зөвхөн 0.4 байна. Мөн Хятадын 4G сүлжээний одоогийн нягтрал нь 5G сүлжээний үнийг ч бууруулахад нөлөөлөх юм. Үнэн хэрэгтээ Хятад улс 2020 он гэхэд 5G сүлжээг өргөн цар хүрээтэй эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2025 он гэхэд 430 сая хэрэглэгчтэйгээр 5G сүлжээний зах зээлийг тэргүүлэхээр төлөвлөж байгаа аж. Одоогийн байдлаар Хятадын 4G сүлжээ нь томоохон хотууддаа хязгаарлагдмал хурдтай байдаг. (дан ганц хятад бус дэлхийн өнцөг булан бүрд цөөн тооны зах зээл ийм хурдтай байдаг). Гэсэн хэдий ч ирэх 5 жилийн хугацаанд 5G-н оролт, түүнчлэн хэт өндөр хурдны 4G өргөтгөл нь илүү өргөн хүрээг хамрах ажээ.
Дэлхийд тэргүүлэх Хятадын харилцаа холбооны сүлжээ нь секундэд 500 мегаватт (Mbps) буюу түүнээс дээш хурдтай хурдны гуйвуулга шаардагдах програмуудыг хөгжүүлж, ашиглаж, энэ салбарт тэргүүлэх боломжийг нээсэн. Харин ойрын хугацаанд эдгээр програмууд нь шилэн кабелийн сүлжээнээс хамааралтай байх боловч хоёроос гурван жилийн дараа 5G сүлжээний ачаар өндөр хурдны хөдөлгөөнт сүлжээг хотуудад өргөнөөр ашиглах боломжтой болох юм. Хамгийн гол нь эдгээр холболтуудын үр дүн нь бизнес загварын шинэчлэлд чухал үүрэгтэй байх болно.
Жишээлбэл 1990-ээд оны эхээр интернет холболт нь олон төрлийн зах зээлд интернет худалдаа хөгжих боломжыг бий болгож байсан бол шилэн кабелийн холболт нь сүүлийн арваад жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс эрэлт хэрэгцээтэй видео бичлэгийг түгээх нөхцөл болсон юм. Мөн 2015 онд 4G-г нэвтрүүлсэн нь ухаалаг гар утсаараа Facebook дээр шууд дамжуулалт хийх Tik Tok, Douyu-г ажиллуулах боломжыг бүрдүүлсэн.
Тэгвэл өндөр хурдны холболт нь аж ахуйн нэгжийн түвшинд хувирч, үүлэн тооцоололд суурилсан бүх үйлчилгээ нь өндөр чанарын холболт дээр тулгуурлах аж. Мэдээж хэрэг дан ганц холболт нь шинэ бизнесийн загварыг хөгжүүлэхэд хангалтгүй ба хэрэглэгчийн суурь, тэдний хэрэгцээ шаардлага ч бас байх ёстой. Гэхдээ сүүлийн үед Хятадын харилцаа холбооны сүлжээний шинэчлэлүүд нь аль хэдийнээ дэлхийд хамгийн том дижитал хэрэглэгчийн суурийг тавьсан юм. Үүнд:
Ийнхүү жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй интернет хэрэглэгчийн суурь нь хөдөлгөөнт төлбөр, хөдөлгөөнт худалдаа, дугуйн түрээс зэрэг гурван шинэ зах зээлийг хурдацтай хөгжүүлэхээр байна. Хэдэн зуун саяар тоологдож буй хэрэглэгчдийг үр дүнтэй ашиглахын тулд өндөр хурдны интернет холболт голлон нөлөөлөх нь ойлгомжтой. Хэрэв эдгээр үйлчилгээнүүд бүгд 4G болон өндөр хурдны интернет байгаагүй бол хэрэглээ багатай, татаж авахад удаан, илүү хоцрогдолтой, нэг хүнд ногдох өндөр өртөгтэй үүнээсээ шалтгаалж орлого багатай, хүмүүс хэрэглэхэд хэцүү байх байсан.
2019 оны эхээр Хятадад 600 сая хүн гар утсаа ашиглан төлбөр тооцоо хийх болно гэсэн таамаглал мөн байгаа. Энэ чиглэлийн хамгийн том платформ болох AliPay (Alibaba эзэмшдэг) нь 2018 оны 2 сард 520 сая хэрэглэгчтэй байсан. Хятадад гар утасны төлбөрийн гүйлгээний дүн 2017 оны эхний 10 сард 81 их наяд юань буюу 12.8 их наяд ам.долларт хүрсэн бол АНУ-д гар утасны шилжүүлэг 49.3 тэрбум ам.долларын дүнтэй байсан байна.
Хятадад ухаалаг утсаа ашиглан онлайн худалдан авалт хийсэн хүний тоо нь 2017 онд 506 сая байсан бол 2019 онд энэ тоо 550 сая хүрэх боломжтой гэж мөн тэд таамаглаж байгаа аж.
Эцэст нь Хятад улсад 2019 онд 200 сая хүн дугуй түрээслэх үйлчилгээг ашиглана гэсэн таамаг мөн гарчээ. 2017 онд Хятадын дугуй хэрэглэгчид 30 тэрбум километр зайг туулсан байна. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрийн томоохон хотууд унадаг дугуй, скүүтэр гэх мэт шийдлээр уламжлалт тээврийн хэрэгслүүдээ орлуулахыг санал болгож байгаа бол мөн л Хятад улс энэ чиглэлээр манлайлагч орон болж байна.
2024 он гэхэд Хятадын харилцаа холбооны сүлжээ нь шинэ, “өлсгөлөн” аппликейшинуудыг олон зуун сая хэрэглэгч, хэдэн арван тэрбум доллараар хангах үндэс суурь нь болно.
Эдгээр програмууд нь уншигч машин, нийгмийн зээл, жижиглэн худалдааны шинэ зарчмуудыг агуулсан байна.
Уншигч машин болон хиймэл оюун ухааны хэрэглээ нь янз бүрийн програмуудад нээлттэй. Гэвч ихэнх тохиолдолд өндөр хурдны холболт шаардана.
Уншигч машин нь нэвтрэлт, танилтад илүү их үүрэг гүйцэтгэх боломжтой байдаг. Урт хугацаандаа нүүр царай нь өдөр тутмын барааны тооцооны эсвэл нийтийн тээврийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхөд ашиглагддаг таних дугаар болох төлөвтэй байна. Нүүр танигч нь хүний нүүр царайг хадгалагдсан зурагтай харьцуулах технологи билээ. Баталгаажуулах зургийг паспорт эсвэл утсаар хадгалж болно. Мэдээж энэ нь үүлэн технологитой хорших юм. Цаг хугацаа өнгөрөх тусам баталгаажуулах зургийн чанар улам нарийвчлагдах нь дамжиггүй.
Өнөөдөр засгийн газрын дэргэдэх байгууллагууд гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй хүмүүсийг илрүүлэх зорилгоор уншигч машиныг ашиглаж байна. Жишээлбэл: Вашингтон, Дубай, Лондон гэх мэт дэлхийн томоохон хотуудад нүүр уншигч машины програмаар гэмт хэрэгтнийг илрүүлэх ажиллагаа туршигдаж байгаа. Үүнээс гадна Англи, АНУ, Канад, Австрали зэрэг улсуудын нисэх онгоцны буудлуудад хууль бус иргэд, худал мэдээлэл өгч буй гадны хүмүүсийг илрүүлэхийн тулд нүүр танигч ашиглан илрүүлэх туршилт явагдаж байна.
Харин Хятадад нүүр танигчаар галт тэрэг болон нисэх онгоцны буудалруу нэвтрэх боломжыг зохицуулах, түргэн хоолны төлбөр тооцоо хийх, таксины жолооч нарыг таних, их сургуулийн оюутнуудын ирц болон дотуур байрлуу нэвтрүүлэхэд шалгах зэрэгт туршилтын журмаар ашигладаг. Энэхүү орон зайд ажиллаж байгаа Хятадын хамгийн том компаниудын нэг болох SenseTime нь гэмт хэрэг гарсан хэсэгт байсан хүмүүсийн царайг эрүүгийн мэдээллийн сан дахь зурагтай харьцуулан тандах програм хангамжийг 25 сая хүнтэй Гуанжу хотод нэвтрүүлсэн ажээ. Гуанжу хотод байрлуулсан тэрхүү систем 2000 гаруй сэжигтнийг илрүүлсэн. Мөн тэд олон мянган шууд камерын тэжээлээс өгөгдлийг задлах үйлчилгээ үзүүлдэг гэж мэдээлсэн байдаг. Тэгвэл өндөр хурдны интернет болон 5G холболтууд нь эдгээр тэжээлийг бодит цаг хугацаанд ажиллуулах боломж олгож байгаа юм. Өгөгдөл тус бүрийн нягтрал нь хувь хүний нүүр, хувцас зэргийг тодорхойлоход хялбар болгодог.
Нийгмийн зээл гэдэг нь уламжлалт зээлийн шинэчлэгдсэн хувилбар юм. Хувь хүний нийгмийн зээл нь дараах зүйлс дээр суурилдаг.
Өгөгдлийн олонлог дээр суурилсан хиймэл оюун ухаан нь хэрэглэгч бүрийн үнэлгээг тодорхойлоход ашиглагдана. Нийгмийн зээл нь зээлийн картын түүх, моргейжийн төлбөр, ажилласан цагт тулгуурладаг уламжлалт зээлийн үнэлгээний системээс өөр гэдгийг та анзаарч байгаа байх. Тэгвэл Хятад болон хүн амын тоо ихтэй бусад хөгжингүй орнуудад дээрх бүртгэл байхгүй байж болох ч нийгмийн зээлийн систем нь тэрхүү ялгааг нөхөж чадна.
Нийгмийн зээлд хамрагдах нь хэрэглэгчдэд олон талын ашигтай байх бөгөөд ихэнхдээ санхүүгийн зээл, дугуй эсвэл автомашинаа барьцаалахгүйгээр бага хүүтэй зээлд хамрагдах боломжтой байдаг. Зээлийн өндөр оноотой хүмүүс зочид буудлын яаралтай захиалгын тасалбар ашиглах эсвэл Хятадаас гадагш аялахад дэмжих бичиг авч болно. Нийгмийн зээлийн туршилтыг АНУ, Их Британид хувийн компаниуд боловсруулсан бол Хятадад нийгмийн зээлийн хэмжээг үндэсний хэмжээнд гаргахаар төлөвлөж байгаа аж.
Тэгвэл мэдээллээ илүү дэлгэрэнгүй хуваалцах тусам нийгмийн зээлийн оноо илүү үнэн зөв байх магадлалтай бөгөөд мөн л өндөр хурдны холболт нь нийгмийн зээлийг хөгжүүлэх гол хүчин зүйл юм.
Дэлхий дахинаа жижиглэнгийн дэлгүүр нь дижитал шинэчлэл дор явагдах хандлагатай болж байгаа бөгөөд ихэвчлэн технологийн компаниуд үнийг удирдана.
Хятадад Alibaba, Tencent аль аль нь зөвхөн онлайн бизнес эрхлэгч байсан бол одоо худалдааны талаарх туршлагаа илүү нэмэгдүүлэхийн тулд дижитал мэдлэгээ ашиглахыг эрмэлзэж байна. Технологийн компаниуд хиймэл оюун ухаанаар нийлүүлэлтийнхээ үр ашгийг сайжруулах, бараа материал, бүтээгдэхүүний зөвлөмжийг оновчтой болгохын тулд ашигладаг. Мөн тэд камер ашиглан бие даасан дэлгүүр ажиллуулах туршилт хийж байна. Жишээ нь JD.com хиймэл оюун ухаан нэвтрүүлсэн жижиглэнгийн худалдааны төвд 4.5 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүнд интернетийн болон оффлайн платформууд, виртуал холбох үйлчилгээ үзүүлэх удирдлагат дэлгүүрүүдийг бий болгох зорилготой юм.
Хятад улс технологийн үйлдвэрлэгч гэдгээрээ алдартай байсан бол одоо бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн загвар зохион бүтээгч болж байна. Мөн тэд дэлхийн түвшний харилцаа холбооны дэд бүтцийн шилжилтийг дэмжигч гол түлхүүр нь болох магадлалтай.
Ийнхүү шилэн холболт, 5G-н сүлжээ нь Хятадыг интернет холболтууд дээр тулгуурласан програмуудыг хөгжүүлэгч, энэ салбарт тэргүүлэгч улс болгож байгаа юм. Мөн үүн дээр нэмээд Хятадын зах зээлийн цар хүрээ, шинэ санаа гаргах оролдлого нь шинэ дижитал бизнес туршиж үзэх боломжтой болгож буй юм. Хятадын эдгээр хүчин зүйлс нь хиймэл оюун ухаанд суурилсан хэрэглээний хөгжлийг хурдасгах нь ойлгомжтой билээ.
Эдгээрийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Хятадын хиймэл оюун ухааны компаниуд томоохон санхүүжилт хүлээн авч байна. Тухайлбал 2017 онд Хятадын бизнесмэнүүд нийтдээ 12.5 тэрбум ам долларын 48 хувийг хиймэл оюун ухааны гарааны бизнест зориулсан байдаг.
Гэвч хиймэл оюун ухаан нь Хятадын ганц анхаарал татахуйц технологи биш. Өнгөрсөн хэдхэн жилийн дотор Хятадын технологийн компаниудын хилийн чанад дахь санхүүжилт өсөж, хувийн болон олон нийтийн компаниудын үнэлгээ нэмэгдсэн.
2018 онд зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд эхний 20-д орсон технологийн компанийн 9 нь Хятадад төвтэй байдаг бол 11 нь АНУ-д байсан. Харин дараагийн 5 жилийн хугацаанд эсрэгээрээ болох магадлалтай байна. Санаачлагаа хурдан түгээх боломжтой компани илүү хүчтэй байх цаг нэгэнт иржээ.