Зөрүүд хамтрагчаа хэрхэн ятгах вэ?

2018/12/12 Админ 3398 0 сэтгэгдэл

 

Дэвшүүлсэн санаа тань гайхалтай, гэтэл зөрүүд хамтрагч тань өөрчлөлтөд  дургуй байна уу?

Менежментийн ухааны Багийн зөрчлийн удирдлага чиглэлээр зөвлөгч  Рудьихер Клепш /Rüdiger Klepsch / хэрхэн амжилттай зорилгоо сурталчилан, итгүүлэн үнэмшүүлэх  талаар доорхи 5 зөвлөмжийг хүргэж байна.

1. Чи ч эелдэг,  би ч эелдэг байцгаая

Бие биенийхээ ижил төстэй талуудыг хайн илрүүлж тэр бүрийг магтан сайшаах нь өндөр ашиг тустай.

Энэ нь эелдэг уур амьсгалыг бүрдүүлдэг ба хүмүүс  эелдэг хүний хандлагыг  хүлээж авахдаа хурдан байдаг байна.

Ялангуяа өөрчлөлт хийх зайлшгүй  шаардлагатай байгаа нөхцөлд энэ арга нь үр дүнтэй юм.

Талууд бие биедээ эвтэй, эелдэг байснаар багийн зөрчилдөөн  эрс буурдаг ба нөгөө талаа сайтар таньж  мэдэхдээ үргэлж хүлээцтэй хандаж байгарай.

2.Хүн гэдэг нийгмийн амьтан

Хүмүүс  хүрээллээсээ суралцах дуртай байдаг ба тэдэнд  даргын өгсөн заавар, зөвлөмжөөс илүүтэйгээр  албан тушаалын түвшин нэгтэй  хамтрагчийн зөвлөмж, харилцаа илүү нөлөөлдөг байна.

3. Чи надтай яаж харьцана, би тэгж л хандана

Та бусадтай ямар хандлагатай харьцана яг тийм хандлага буцааж авах болно гэдгийг олон судалгааны үр дүн батлаж байна.

Ялангуяа  удирдагч хүн бусаддаа үлгэр жишээ байх хэрэгтэйн дээр та  ажилтанаасаа ямар харьцаа хүсч байна яг тийм харьцааг та өөрөө эхлэж сайн дураараа бүрдүүлбэл тустай ажээ.

4. Та бусдад хүлээн зөвшөөрөгдсөн чадвартай хэдий ч

Нөхцөл байдал ойлгомжгүй,  төөрөлдсөн үедээ хүмүүс  хүлээн зөвшөөрөгдсөн чадвартай хүмүүсээс тайлбар  /зөвлөгөө/авахыг илүүд үздэг.

Та нэр хүндтэй хүмүүсийн нэг бөгөөд  ажлын туршлага   ба мэдлэг чадвартай гэдгээ  хамтрагчдаа ойлгуулахдаа хэт өөрийгөө дөвийлгөсөн аястай бус эгэл даруу харьцах нь ихэд ач холбогдолтой ажээ.

 5. Эрсдэлийг тооцоолох нь ашигтай

Хэрвээ хамтрагчдаа өөрийнх нь  ямар боломж алдаж буйг урьдаас таамаглан хэлж өгвөл юу ашигтай болохыг хэлж өгөхөөс илүү үр дүнтэй байдаг ба өөрөө өөрчлөлтийг хийж эхлэхгүй л  бол ирээдүйд юу хожиж болохыг ухамсарлах боломжгүйг тайлбарлаж өгөөрэй.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.