Өөрийгөө илэрхийлэхэд үгийн сонголт маш чухал. Тэр тусмаа ажил дээрээ бүгдийг хийж чадна гэсэн эерэг хандлагаа хадгалах хэрэгтэй. Тиймээс ажлынхаа хамт олонтойгоо харилцахдаа хэлэх үгээ болгоомжтой сонгох шаардлагатай болно. Хүмүүстэй харилцах харилцаандаа сөрөг уур амьсгал бий болгохоос сэргийлнэ.
“Миний ажил биш.”
Миний хийх ёстой ажил биш гэж хэлэхийн оронд дууныхаа өнгөө сулруулаад ажлынхандаа өөрсдийнх нь үүрэг хариуцлагыг сануулах үг хэлээрэй. “Би өөрийнхөө ажлыг дуусгачихаад зав гарах юм бол тусалъя”. Ингэснээрээ ажлыхандаа өөрийн эмпати болоод хариуцлагатай байдлаа харуулж чадна.
“Би мэдэхгүй.”
Мэдээж бид бүх зүйлийн хариултыг мэдэх боломжгүй ч мэдэх чин хүсэл дүүрэн байгаа гэдгээ харуулж чадна. Мэдээллийн эрин зуунд интернетээс юуг л бол юуг хайгаад мэдэх боломжтой болчихсон. Тиймээс ажлыхандаа асуултын хариултыг олох гэж хичээдэг гэдгээ харуулаарай.
“Хичээе ээ.”
Энэ маш тодорхойгүй нөхцөл байдал. Ажлыхан чинь ийм өгүүлбэр сонсох юм бол энэ ажлыг хийх эсэхийг сайн ойлгохгүй. Дээр нь хамгийн сайнаараа хийхгүй гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Заавал үр дүнд хүрч чадахгүй байж болно гэхдээ тодорхой байх ёстой. “Би үүнийг хийж чадна. Гэхдээ чадахгүй бол туслаарай.”
“Би тэд нартай ажиллах дургүй ээ.”
Хамт олон тань таалагдахгүй, хүлээлтийг чинь биелүүлэхгүй байж болно, гэхдээ мэргэжлийн түвшинд ажиллах ёстой ба уулзалтад зайлшгүй орох ёстой. Гэхдээ өөр өөр зан араншин, өөр өөр ажиллах арга барилтай хүмүүс байх боломжтой ч хамт ажиллах арга замаа олох хэрэгтэй. Яагаад гэвэл нэг хамт олон, нэг баг учраас. Өөрийн бусдаас ялгаатай байдлынхаа давуу талыг ашиглаж, багтаа бодитой хувь нэмэр оруулаарай.
“Боломжгүй зүйл байна. Би хийж чадахгүй.”
Боломжгүй зүйл гэж байдаггүй. Хэрэв зөв өнцгөөс харж чадах юм бол бүх зүйл боломжтой. Бүх боломжоо тооцож үзсэн гэдэгтээ итгэлтэй байна уу? Ажлын байран дээрх сөрөг хандлагатай, пессимист нэгэн нь битгий байгаарай. Эерэг хандлагыг бий болго. “Ийм асуудал тулгарах юм бол юу хийх вэ?” гэж асуугаарай.
Эх сурвалж: entrepreneur.com