Хүүхэдтэйгээ яаж ярилцах нь тэдний тархинд нөлөөлдөг

2018/12/18 Админ 8346 0 сэтгэгдэл

 

Ихэнх эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцах нь хүүхдүүдийг олон талаас хөгжүүлэхэд тустай гэдгийг мэддэг. Гэхдээ зүгээр нэг ярилцах нь чухал биш бөгөөд хэрхэн ярилцахаас хамаарч хүүхдүүдийн тархины хөгжилд нөлөөлдөг болохыг харуулсан шинэхэн судалгаа гарчээ.

Хүүхдүүдийнхээ үгийн санг нэмэгдүүлэхдээ анхаарч харилцан яриаг эхлүүлэх хэрэгтэй.

MIT-н танин мэдэхүйн судлаачдын 4-6 насны хүүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар санаа бодлоо солилцох харилцан яриа хүүхдүүдийн тархинд нөлөөлдөг гэдгийг олж мэджээ. Тодруулбал, энэ нь хүүхдийн тархины хөгжил, хэл ярианы чадварыг дээшлүүлдэг бөгөөд эцэг эхийн боловсрол, орлогоос үл хамаардаг ажээ.

MIT болон Харвардын их сургуулийг төгссөн, Рэйчел Ромеоны хэлснээр хамгийн гол нь та хүүхдүүддээ зааж зааварлаж ярих биш, харилцан ярилцах нь чухал юм.

Энэхүү судалгаанд өгүүлснээр хэл яриа, хөгжлийн тухай хүн бүрийн мэддэг зүйлстэй холбогдох нь чухал юм. 1995 онд баян гэр бүлийн хүүхдүүд, ядуу гэр бүлийн хүүхдүүдээс 30 сая орчим үг илүү хэлдэг болохыг тогтоожээ.

Одоогоор хүүхдүүдийн үгийн баялагийг нэмэгдүүлэх маш цөөхөн тооны аппликэйшн, тоглоомууд байдаг. Хүүхдүүдэд хэдэн сая үг хүчээр цээжлүүлэхдээ хамгийн чухал зүйл болох харилцааны ур чадварыг орхигдуулах гээд байдаг.

MIT судалгааны дүнд эцэг эхчүүд бага ярьж их сонсох ёстой гэж зөвлөж байна.

Харин насанд хүрсэн хүмүүсийн үгсийн сан тархины үйл ажиллагаатай хамааралгүй байдаг гэнэ.

Судалгаагаар хүүхдүүдийн хэлсэн үг бүрийг бүртгэж авсан ба уг бүртгэлээсээ насанд хүрэгчид болон хүүхдүүдийн хоорондын харилцааны явцад анализ хийсэн. Үүний үр дүнгээс харилцааны эргэлтийн тоо нь хүүхдүүдийн хэлний баялагтай хамааралтай байгааг олж мэдсэн. Түүнчлэн хүүхдүүдийг ямарваа нэгэн түүх сонсох үед тархи нь автоматаар шинждэг хүний үгийн үйл явцад хамаарах тархины бүс болох Брока тархины үйл ажиллагаатай хамааралтай байдаг. Эдгээр хамаарал нь тархины үйл ажиллагаа, сонссон үгийн тоо хоорондын хамаарлаас илүү хүчтэй байдаг.

Судалгааны ахлах, MIT-н танин мэдэхүйн шинжлэх ухаан, тархи судлалтын профессор Жонн Габриелийн хэлж буйгаар “Гэр бүлийн хоорондын харилцаа нь хүүхдийн тархины хөгжилд хамааралтай байдаг талаар анхны нотлох баримтыг бий болгосноороо уг судалгаа анхдагч болж байна. Эцэг эхийн хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа нь тархины биологийн өсөлт хөгжилд нөлөөлдөг.

Баян гэр бүлийн хүүхдүүд ядуу гэр бүлийн хүүхдүүдтэй харьцуулахад үгийн баялаг ихтэй байдаг. Гэхдээ хүүхдүүдтэйгээ илүү харилцаатай байдаг гэр бүлийн хүүхдийн үгийн баялаг, тархины үйл ажиллагаа баян гэр бүл хүүхдүүдтэй ижил байна. Тиймээс уг үйл ажиллагааг үйлдэл болгох хялбар байгаа нь баярлууштай байгаа юм.

Хүүхдүүдийн хэл сурах арга барилд суурилсан бусад судалгаанаас сэтгэл хөдлөлийн холбоос, нийгмийн оролцоогоор дамжуулан суралцана гэсэн санаа юм. Хүүхдүүд насанд хүрэгчдийн үйл хөдлөл, үг ярианаас дууриах, харах маягаар суралцдаг учир дуулах, эрхлүүлэх нь орчин үеийн технологийн хэрэгслүүдээс илүү их үр нөлөөтэй байдаг. Түүнчлэн хүүхдүүд тоглонгоо суралцах нь илүү үр дүнтэй байдаг.

Чалчих нь зөвхөн ярих, сонсохоос илүү танин мэдэхүйн ур чадварын хөгжилд шаардлагатай байдаг. MIT-н судалгаанаас харахад харилцан яриа нь хүүхдүүдэд бусдын юу хэлэх гэж байгаа, ямар санааг хүргэх гэж буйг ойлгох, яаж хариулах юм бол илүү нийцтэй байх талаар бодох дадлага болдог. Иймээс сонсохоос хэд дахин илүү үр дүнтэй.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.