Өөрийн бүтээсэн кино зохиолоо амилуулахын тулд хөрөнгө оруулалт авахаар кино зохиолоо танилцуулдаг. Холливудын зохиолчид 3-5 минутын турш санаагаа танилцуулдаг бөгөөд найруулагчид хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахдаа 45 секундын хугацаа зарцуулдаг. Тухайлбал, найруулагч киноны логлайн буюу тухайн киног 1-2 өгүүлбэрт хэрхэн тайлбарлаж буй талаар сонсдог. Ямар ч логлайн байхгүй бол ямар ч хөрөнгө оруулалт авч чадахгүй.
Ямар ч салбарт шинийг санаачлагчдад зориулсан үнэ цэнэтэй сургамж бол “Амжилттай санаагаа танилцуулах нь амжилттай логлайнаас хамаарна.” Хөрөнгө оруулалт авахгүй бол хамгийн сайхан санаа ч хэнд ч хэрэггүй болно. Санааг тань бодит болгох хүсэлтэй хүн бүрт нөлөөлөхийн тулд сэтгэл хөдөлгөм бөгөөд маш товч танилцуулгыг хүргэх хэрэгтэй. Үүний тулд логлайн хэрэгтэй.
Киноны гол санааны талаарх асуултад зохиолч товч, тодорхой, сэтгэл хөдөлгөх хариулт бэлтгэх хэрэгтэй. Бизнесийн салбарын манлайлагчдад карьерынх нь бүхий л цаг үед мөн адил товч, тодорхой, сэтгэл хөдөлгөх хариулт хэрэгтэй байдаг:
Хэрэв та ганцхан өгүүлбэрээр хариулж чадах юм бол сонсогчиддоо хүргэж чадна. Вашингтоны Анагаах Ухааны Их сургуулийн молекулын биологич Жонн Мединагийн тодорхойлсноор хүний тархи нарийн ширийн зүйлээс урьтаж утга учир шаарддаг. Сонсогчид бүх зүйлийг хамарсан санааг танилцуулахад төдийлөн сайн ойлгодоггүй. Мэдээллийг тийм богино хугацаанд боловсруулахад хүндрэлтэй байдаг. Логлайн нь сонсогчдод том зураглалыг зурахад тусалдаг.
Холливудын кинонд бүх цаг үеийн хамгийн шилдэг логлайнуудын нэг нь 1975 оны зуны турш хүүхдүүдийг далайгаас хол байлгаж чадсан гайхалтай бүтээл байдаг:
Далайн эргийг аюултай гэдгийг мэддэгч нээлттэй байлгах шаардлага тавьдаг шунахай хотын зөвлөлийг үр харгалзан уснаас айдаг өвчтэй цагдаагийн офицер усанд сэлэгчид, усан онгоцны ахмадуудыг иддэг аварга том аварга загастай тулалддаг.
Ямар санагдаж байна? Jaws киноны логлайнд түүхийн гол элеменетүүдийг дурьджээ: --“зохиолын баатар, түүний сул тал, түүний зөрчил, түүний зайлшгүй давах ёстой саад тотгор”-ыг нэг өгүүлбэрт багтаажээ.
Бизнесийн манлайлагчид логлайныг төвөгтэй санааг тодорхой тайлбарлахдаа ашигладаг. Хэрэв үүнд чадварлаг болж чадах юм бол хүчирхэг, нөлөөлөхүйц хэрэгсэл болдог. Энгийн, тогтооход хялбар байдлаар санаагаа танилцуулна гэдэг хүндрэлтэй. Бизнесийн танилцуулгад шаардлагагүй зүйлсийг хасахаас илүү нэмэх нь хялбар байдаг. Логлайн хийхдээ чадварлаг болох хүндрэлтэй санагдаж байгаа бол дараах алхмууд тус болно.
Энгийн байлга.
Leading номын зохиолч хөрөнгө оруулагч Майкл Морицын оффист нь алхаж орж ирээд түүний урьд өмнө сонсож байгаагүй хамгийн товч бизнес төлөвлөгөөг танилцуулсан Станфордыг төгссөн 2 оюутны тухай түүхийг ярьсан юм. Тэднийг Сергей Брин, Лари Пэйж гэдэг ба тэд дараах үгийг хэлжээ: “Google дэлхийн мэдээллийг боловсруулж, нийтэд хүртээмжтэй болгодог.” 10 үгэнд батгаасан уг логлайнаар Google компани санхүүжилтээ босгосон байдаг Мориц уг танилцуулгыг тодорхой бөгөөд зорилготой байсан гэж хэлжээ.
Логлайн хэлэхэд хялбар, санахад хялбар байх хэрэгтэй. Өөрийн санаагаа 140 тэмдэгтэд багтаах гээд оролдоод үзээрэй.
Сонсогчдод хоногшиж үлдэх ганц зүйлийг тодорхойл.
Стив Жобс шинэ бүтээгдэхүүнээ хоногшүүлэх ганц зүйлийг тодорхойлохдоо суут ухаантан байсан. 2001 онд iPod-г нэвтрүүлэхдээ “1000 дууг халаасанд тань”, харин 2008 онд MacBook Air-г танилцуулахдаа “дэлхийн хамгийн нимгэхэн компьютер” гэж хэлж байжээ. Apple компани уг стратегийг өнөө хүртэл ашиглаж байгаа.
“Нэг зүйл” нь сонсогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн байх хэрэгтэй. Томоохон технологийн компанид бүтээгдэхүүн борлуулдаг борлуулалтын мэргэжилтэн сонсогчдынхоо буюу IT худалдан авагчдын хэрэгцээ шаардлагыг хангах логлайн загварыг хэлсэн: “Манай бүтээгдэхүүн таны гар утасны төлбөрийг 80%-иар бууруулна.” Логлайн гол асуудлыг нь шийдчихэж байгаа учраас уг өгүүлбэрийн тусламжтай түүний хэрэглэгчид илүү ихийг мэдэхийг хүснэ. Хамгийн гол нь логлайн нь санахад хялбар байх бөгөөд байгууллагын шийдвэр гаргагчдад хүргэх түүхийг бий болгодог.
Багаа нэг ойлголттой байгаа эсэхийг шалга.
Танай компанийг төлөөлдөг эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулдаг хүн бүрт нэг ижил логлайныг хүргэх хэрэгтэй. Жишээлбэл: Санах ойн багтаамж бүхий флаш үйлдвэрлэдэг SanDisk компанийн шилдэг удирдлагатай хамт ажилладаг байхдаа нэгэн томоохон санхүүгийн конференцэд оролцсон юм. Тухайн конференцэд 7 удирдлага 5 цагийн турш илтгэл танилцуулсан. Хүн бүр илтгэлийн эхэнд ижил логлайныг хүргэж байсан ба илтгэлийнхээ төгсгөлд түүнийгээ дахин нэг удаа давтан хэлж байв. SanDisk компанийн логлайныг “Ирэх 10 жилд флаш бидний бодож буйгаас илүү хүчирхэг болно” гэж тохирсон.
Логлайн нь iPads, лаптоп, ухаалаг утаснууд, үүлэн тооцооллын үйлчилгээ гэх мэт бүх бүтээгдэхүүнд флаш тохиромжтой болно гэсэн санаа юм. Конференсийн төгсгөлд санхүүгийн анхны блог пост орсон бөгөөд “Флаш таны бодож буйгаас илүү хүчирхэг болно” гэсэн гарчигтай нийтлэгджээ. Логлайн анхаарлыг татдаг, зохицохуйц логлайн хоногшохуйц, давтагдахуйц байдаг.
Хэрэв санаагаа ганцхан богихон өгүүлбэрээр хүргэж чадахгүй бол битгий бууж өгөөрэй. Заримдаа шилдэг санаа орж ирнэ, заримдаа илүү бэлдэх шаардлагатай болно. Тэвчээртэй бай. Логлайн хийхдээ шилдэг болчих юм бол өөрийн санаагаа илүү сайн ойлгуулж, сонсогчдод илүү хоногшуулахад тусалдаг.
Эх сурвалж: "Сайнаас агууд хүргэх харилцааны нууц" номын зохиолч Кармин Галло (Carmine Gallo)