АНУ-н хамгийн өндөр цалинтай мэргэжил

2018/11/14 Админ 11498 1 сэтгэгдэл

 

Ахлах сургуулиа төгсчихсөн байгаа хүүхдүүд маань өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх их аянд гарч мэргэжлээ сонгон их сургуульд суралцдаг. Гэвч бид ихэвчлэн олон жил суралцах хугацаандаа бий болгосон мэдлэг, хоббиндоо тулгуурлан мэргэжлээ сонгодог.

Их сургууль бидний ирээдүйн карьер, ирээдүйн боломж, ирээдүйн найз нөхөд рүү хөтлөх гүүр болдог. Түүнчлэн сонгосон мэргэжлээс ирээдүйн ололт амжилт хамаардаг. Хэрэв сургууль төгссөний дараа эрэлттэй байх юм бол удаан хугацааны санхүүгийн боломжийг бий болгож, амьдралын боломжийг бий болгоно. 

АНУ-н бакалаврын зэрэгтэй 1,2 сая хүмүүсээс Payscale-р удаан хугацаанд авсан судалгааны хариуг харуулж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энэ-д дарж танилцана уу.

Тухайн мэдээлэл 2 өөр цалингийн категорийг хамарсан:

Эхлэх цалин: Сургуулиа төгссөний дараа ажлын байран дээр гараад хэдий хэмжээний цалин авдаг вэ?

Карьерын дунд үеийн дундаж цалин: Төгссөнийхөө дараа 10 жилийн дараах цалингийн хэмжээ /өсөх магадлалын хувь/

Өөрөөр хэлбэл, эхлэх цалин гэдэг нь сургуулиа дөнгөж төгсөнийхөө дараа ажлын байран дээр гараад авдаг цалингийн хэмжээг харуулна. Карьерын дундаж үе гэдэг нь сургуулиа төгсөөд 10 жил ажилласны дараах цалингийн хэмжээг харуулж байна. Мөн эхлэх цалингаас туршлагажих цалингийн өсөх хэмжээг хувиар харуулсан байна /10% бага, 90% их/.

Мэргэжил ба цалин

Ямар мэргэжил ихийг олдог вэ?

Доор нийтлэг 50 мэргэжлийн цалингийн талаарх мэдээллийг орууллаа:

Дээрх мэдээлэлд үндэслэж хэд хэдэн сонирхолтой мэдээлэл гарч ирж байна.

Математик, Философи, Эдийн засаг, Маркетинг, Физик, Улс Төрийн шинжлэх ухаан, Олон улсын харилцааны салбаруудын цалин хамгийн их өсөх магадлалтай харагдаж байна. Эдгээр бүх мэргэжлүүд эхлэх цалингаас, туршлагажих цалин хүртэл өсөх магадлал 90%-тай байгаа юм.

Мөн эхлэх болон дараагийн цалин нь хамгийн өндөр байгаа нь инженерийн салбар харагдаж байна. Үүнд: химийн инженер, компьютер инженерчлэл, цахилгааны инженер, нисэхийн инженерүүд 100,000 доллараас өндөр цалинтай байгаа ба энэ үзүүлэлт нь эхлэх цалин хамгийн өндөр байгаа юм.

Мөн анхаарах ёстой нэг чухал зүйл нь уг мэдээлэл нь өнөөгийн мэргэжил, ажлын зах зээлтэй хамааралгүй юм. Уг мэдээлэл нь дөнгөж төгссөн залуучуудыг 10 жил судалсан судалгаан дээр үндэслэн гаргасан болно.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [66.181.161.82] 2020/02/26
sn bnuu himiin injenereer surdag ymaa daraagin udaa amerikd himiin injener beltgedg surguuliudin talar oruulj ogc boloh uu?
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.