Олон сая долларын маркетинг, судалгаа, хөгжлийн төсөвтэй асар том өрсөлдөгчидтэй зах зээлд шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх нь ямар ч гарааны бизнес буюу стартаппд томоохон сорилт болдог ба анхлан бизнес эрхлэгчид энэ бүгдээс ихээхэн айдаг.
Жек Спенсер (Jack Spencer), Александр Босуэлл (Alexander Boswell) Mosevic компанийг үүсгэн байгуулахдаа дээрх сорилтуудтай тулгарсан байна. Тэд жинсэн(хүрээ нь бүрхэгдсэн) цор ганц загвар бүхий нарны шил үйлдвэрлэжээ. Нарны шилний зах зээлд Ray Ban, Diesel гэх мэт томоохон өрсөлдөгчид мөн адил жинсэн нарны шил үйлдвэрлэдэг. Гэсэн хэдий ч тэд амжилттай нэвтрүүлж чаджээ.
Амжилтанд хүрсэн дизайнарууд өөрсдийн туршлагаа хуваалцаж, бусад бизнес эрхлэгчидтэй гарааны бизнес амжилттай эхлүүлэх талаар үнэ цэнэтэй зөвлөгөөг санал болгосон байна.
1. ЭРДЭМТЭН ШИГ ДАХИН ДАХИН ДАВТАН ХИЙ эсвэл УРАН БҮТЭЭЛЧ ШИГ ХУЛГАЙЛ.
Спенсер, Босуэлл нар 2 зүйлээс урам зориг эрч хүч авдаг.
Эхнийх нь гайхалтай шинийг санаачлагч Томас Эдисон (Thomas Edison). Тэрбээр шинэ нээлт хийхийн тулд өөрийн санаагаа мянга мянган удаа дахин давтан хийдэг байна.
Mosevic нарны шил яг энэ дүрмийг мөрдөж амжилтанд хүрч чадсан. Компаниа байгуулахаас өмнө 2 дизайнер маш олон төрлийн шилэн хуванцарын туршиж байсан юм. Үүний дараагаар нарны шил үйлдвэрлэхэд голлон анхаарч жинсээр хийсэн уян материалтай бат бөх үйлдвэрлэгдсэн цор ганц, давтагдашгүй загварын нарны шил бүтээхийн тулд хэдэн мянган удаа туршжээ.
Харин дараагийн урам зориг өгдөг хүн бол “Уран бүтээлч шиг хулгайл (Steal Like an Artist)” номын зохиолч Остин Клеон (Austin Kleon) юм. Тэрбээр уг номондоо анхдагч зүйл гэж байхгүй гэдгийг онцолсон бөгөөд өмнө нь аль хэдийн нэвтэрсэн зүйлсийн “санааг цуглуулж, хооронд нь хольж, бүгдийг нь дахин төсөөлөн, нөлөөлөх” нь бүтээлч үйлийг нээж илрүүлэх арга юм хэмээжээ.
Спенсер, Босүэлл нар нарны шилний тухай ойлголтыг нээж илрүүлээгүй. Харин нарны шилийг цоо шинэ материалаар хийж цор ганц бүтээгдэхүүн бүтээсэн билээ.
2. ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ ГЭЖ ЯАРАХ ХЭРЭГГҮЙ.
Та зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх, цор ганц онцлог шинжээ харуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хүсэж байгаа. Спенсер, Босуэлл хоёр жинсэн нарны шилийг олонд таниулахын тулд бүтэн жилийн хугацаанд бүтэн цагаар ажиллажээ.
Компаниа байгуулах гэж хэзээ ч битгий яар. Гэхдээ зах зээлд бүтээгдэхүүнээ туршилт хэлбэрээр гаргаж амжилт олох хүртэл санаагаа дахин дахин давтан хий хэмээн зөвлөж байна.
3. ЦУГЛАСАН ОЛНЫ ХҮЧ БОЛ ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ХЭРЭГСЭЛ.
Ямар ч хөрөнгө зарахгүйгээр бизнесээ эхлүүлэх хамгийн шилдэг санаа бол хүмүүсийн санг бүрдүүлэх үзэл баримтлал юм. Спенсер, Босуэлл нар Kickstarter campaign компанит ажлын санхүүжилттэй Mosevic-г үүсгэн байгуулсан. Уг компанит ажил нь тэдний санааг баталгаажуулж, үнэнч хэрэглэгчдийн бааз суурийг бий болгох, үйлдвэрлэлийг үнэ цэнэтэй болгоход тус болсон.
4. ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЧАНАР.
Mosevic маш тогтвортой өсөж хөгжин Prada гэх мэт томоохон компаниудтай өрсөлдөхүүц хэмжээнд ирээд байна. Жинсэн нарны шил бүтээх үйл явц маш нарийн ажиллагаатай ба цаг хугацаа их шаарддаг. Үүсгэн байгуулагчид дээд зэрэглэлийн брэнд бүтээх, үйлдвэрлэл бүтээгдэхүүн чанартай, бусдаас ялгарах өвөрмөц шинжтэй, 100% жинсэн нарны шил үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр худалдан авах шийдвэр гаргах үйл явцад томоохон хөшүүрэг болох ба өнөөгийн байнга хувьсан өөрчлөгдөж буй зах зээлд үнэ цэнээ хадгалж байх нь маш чухал юм.
5. ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА ОЙЛГОЖ, ДАВУУ ТАЛДАА ГОЛ АНХААРЛАА ХАНДУУЛАХ
Спенсер, Босуэлл хоёр гадны тусламж огт авалгүйгээр компаниа байгуулсан. Учир нь дизайнерууд өмнө нь бизнес эхэлж байсан туршлагатай байснаараа ихэнх цагаа бизнесээ эхлүүлэхэд шаардлагатай шинэ ур чадваруудыг эзэмшихэд (инноваци, дизайн) анхаарлаа хандуулж байсан юм.
Гэвч эцэст нь тэд санхүү, маркетингийн ажлуудаа туршлагатай хүмүүс хөлслөх шийдвэр гаргажээ. Бусад гарааны бизнес эрхлэгчдийн хувьд давуу талдаа гол анхаарлаа хандуулж, түүнийгээ тодорхойлж, сул талыг тань нөхөх ажилчид болон хамтрагчдыг олох нь чухал юм.
Спенсер, Босуэлл нар “ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ЭХЛЭЛ” хэмээсэн байна. Тэд бүтээгдэхүүний загвараа улам сайжруулж, цаашид шинэ сонирхолтой бүтээгдэхүүн гаргаж туршлагатай, амжилттай компани болгох төлөвлөгөөтэй байгаа юм байна.