Бага цаг ажиллах нь бүтээмжийг нэмэгдүүлдэг

2018/11/14 Админ 4240 0 сэтгэгдэл

 

Аз жаргалтай, хариуцлагатай, бүтээмжтэй. Энэ бол ихэнх компанийн ажилтнуудаасаа хүсдэг зүйл. Гэхдээ цөөн хэдэн компани л ажлаа амжилттай гүйцэтгэхийн тулд долоо хоногт 1 өдрийн амралтыг ажилтнууддаа өгдөг.

Perpetual Guardian компани 8 долоо хоногийн турш ажилтнууддаа долоо хоногт илүү амралтын нэг өдөр өгсөн. Уг хугацаанд ажилтнуудын цалин хөлс, ажил үүрэгт нь өөрчлөлт оруулаагүй.

Үр дүн гайхалтай гарсан ба ажлын цагийг багасгаснаар тэдний бүтээмж 20%, аз жаргалын түвшин мөн төдий хэмжээгээр нэмэгджээ. Компанийн гүйцэтгэх захирал Эндрью Барнес уг туршилтыг “илэрхий амжилт” гэж нэрлэж байгаа аж.

Оклендын Технологийн Их Сургуулийн Хүний Нөөцийн Менежментийн профессор Жаррод Хаар уг судалгааг дүгнэсэн. Ажилтнуудын ажил болон амьдралаас авах сэтгэл ханамж нэмэгдэж, бүтээмж сайжирч, ажилдаа дуртай болсон байна.

Бүх цаг хоорондоо адилхан биш

Урт удаан цагаар ажиллах нь төдий чинээ бүтээмж гарна гэсэн үг биш гэдэг нь аль хэдий тодорхой болсон .

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-н гишүүн орнуудын хөдөлмөрийн бүтээмжийн жагсаалтад доогуур жагсдаг Өмнөд Солонгос олон цагаар ажиллах соёлтой. Үүнтэй адил Европын орнуудаас Грек хамгийн урт ажлын 7 хоногтой улсуудын нэг юм. Гэхдээ ЭЗХАХБ ДНБ-г нэг цагт ажилласан бүтээмжээр хэмждэг.

Олон цагаар ажиллах нь бүтээмжийг нэмэгдүүлдэггүйг Япон улсын жишээнээс харж болно. Япон улс илүү цагаар ажиллах уг соёлоо таслан зогсоож, уг чиг хандлагаа өөрчлөхийн тулд ажлын цаг дуусахад гэрлээ унтраадаг арга ашиглаж байна.

Урт өдрийн ажил

Ажлын өдрүүдээ багасгахаас илүү ажиллах цагаа багасгаснаар бүтээмж нэмэгдсэн олон тооны туршилтууд байдаг.

Швед улсын засгийн газраас тэтгэвэрт гарсан хүмүүс 6 цагаар ажиллахыг зөвшөөрдөг. Ажилтнуудын амьдралын чанар дээшилж, стресс багасч, гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг нэмэгдсэн.

Исланд улс Рейкжавик хотын ажилтнуудынхаа ажлын цагийн долоо хоногт 4-5 цагаар багасгахыг зөвшөөрсөн. Уг туршилтын дүнд бүтээмж болон зардлын хэмжээ өөрчлөгдөөгүй ба ажилтнуудын ажлаасаа авах сэтгэл ханамж нэмэгдэж, эрүүл мэнд илт сайжирсан.  

Дээрх 2 судалгаа ажлын цагийг багасгах нь сайн хөрөнгө оруулалт болох эсэхийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байж болох юм. Сувилагч хамгаалаг, халамжийн ажилтан гэх мэт ээлжийн ажилтнуудад байнгын оролцоо шаардлагатай байдаг учир, ажил олгогчид үргэлж шинэ ажилтнууд хайна гэсэн үг.

Харин оффисын ажилтнуудад Паркинсоны хуулийн дагуу ажлын цаг ажлаа дуусгах хүртэл үргэлжилдэг.

Хачирхалтай нь бусдын 5 өдөрт хийдэг ажлыг 4 өдөрт багтааж чаддаг байлаа ч цагийн ажилтнууд бүтэн цагийн ажилтнуудаас бага цалинтай байдаг. Мөн цагийн ажил ажиллах хүчний олон талт байдлыг нэмэгдүүлэхэд тустай.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.