Санхүүгийн асуудлыг шийдэх 8 сайт

2019/04/12 Админ 6026 0 сэтгэгдэл

 

Ямар салбарын ямар ажил эрхэлдгээс үл шалтгаалан зөв шийдлийг ашиглавал ажил хялбархан урагшилдаг. Энэ нь өөрийнхөө санхүүгийн асуудлыг шийдэх гэж оролдож буйтай адил юм. Харин ингэхийн тулд санхүүгийн шаардлагадаа нийцэх зөв шийдлийг олох нь хамгаас чухал юм. Санхүүгийн асуудлаа хамгийн зохистойгоор шийдвэрлэхийг хүсэж байгаа бол дараах гайхалтай 8 вэбсайтыг танилцуулж байна.

1. Quicken

Хэрэглэх боломжит хамгийн шилдэг санхүүгийн шийдлүүдийн нэг юм. Төсөвөө хянах, хөрөнгө оруулах, үнэт цаасны төлбөр зэргээс гадна тайлан гаргах чадвартай. Та санхүүгийн байгууллагатай холбогдох боломжтой. Мас-н хувилбар нь илүү сайн гэдгийг сануулъя.

2. FlexScore

Энэ сайт хөгжилтэй, хэрэглэхэд хялбар, хамгийн гол нь төлбөргүй. Таны санхүүгийн менежментэд суурилж хувийн санхүүгийн тооцоо хийдэг. Өөрийн бүх мэдээллээ оруулахад ердөө 15 минут шаардлагатай ба зээл авах чадвараа хэрхэн сайжруулах талаар суралцна.

3. YNAB (You Need a Budget)

Бид бүгдийн хэдийнээ танил болсон хүснэгтийн хэлбэрийг ашигладгаараа ойлгоход хялбар санхүүгийн гайхалтай шийдэл юм. Сарын санхүүгийн асуудлаа хэдхэн минутын дотор шийдвэрлэж чадна гээд боддоо. Нэмж хэлэхэд цалингаас цалингийн хоорондох амьдралын хэв маягийг зогсооход суралцах болно.

4. Future Advisor

Энэ сайт хамгийн зардал багатай санхүүгийн индексийг санал болгодог.

5. Guarantor Loans

Зээлдүүлэгчдээс шууд зээлийг санал болгодог. Зээлдүүлэгчдийн жагсаалт нь хамгийн сайн сонголт бүхий хэрэглэгчдийг олох, тэр ч байтугай хамгийн сайн зээлдэгчдийг олж өгөх явдал юм. Бүх зээлдүүлэгч худалдааны бүртгэлтй байдаг бөгөөд бүгдээрээ зөв хэрэглээний зээлийн лицензтэй байна. Шударга байж өөрт хэрэгтэй зээлээ авах боломжтой.

6. The Birdy

Хэрэв та өөрийн санхүүгийн дансаа сайттай холбохоос санаа зовоод байгаа бол үүнийг туршаад үзэхэд гэмгүй. Давуу тал нь ашиглахад хамгийн хялбар шийдэл юм. Өдөр бүрийн худалдан авсан зүйлээ дэлгэрэнгүй тайлбартайгаа оруулж долоо хоног сар бүрийн зардлаа хянах боломжтой.

7. Guide Financial

Мөнгөө юунд зарцуулж буй талаар хянаж илүү сайн санхүүгийн шийдлийг бий болгож өөрчлөлт хийх хувийн санхүүгийн хэрэгслүүдийг санал болгодог. Тө өөрийн ипотекийн зээлээ дахин санхүүжүүлэх, хамгийн сайн хадгаламжийн данстай болох, тэтгэврийн төлөвлөгөө гаргах, зардлаа хянах, мөнгөө хэмнэх гэх мэт олон талын зөвлөгөө авах 25 ангилалтай.

Хэрхэн төсөв бий болгох, илүү мөнгө олох, илүү их мөнгө хэмнэх, хөрөнгө оруулах, ухаалаг зарцуулалт хийж сурах хүсэлтэй эмэгтэйчүүдийн хувьд хамгийн сайн санхүүгийн зөвлөгөө, нийтлэлийг өдөр бүр тогтмол нийтлэдэг.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.