Шилдэг 10 Гүйцэтгэх удирдлагын манлайллын зөвлөгөө

2018/11/01 Админ 11530 0 сэтгэгдэл

 

McKinsey судалгааны байгууллагаас 189,000 хүнийг хамруулсан судалгаагаар ажлын байрандах үр нөлөөтэй манлайллын 89% нь маш тодорхой 4 зан төлөвтэй байдаг хэмээх хариу гаржээ:

  • Дэмжих үүрэг гүйцэтгэгч
  • Үр ашигтай асуудал шийдвэрлэх
  • Өндөр үр дүнтэй үйл ажиллагаа
  • Өөр өөр байр суурийг хайдаг

Гол асуудал нь багийг бүхэлд удирдахын тулд менежментийн хүрээнд эдгээр зан төлөвүүдийг хэрхэн хөгжүүлэх вэ?

“Төрмөл манлайлагч” хэмээн нэрлэгддэг хүмүүс байдаг ч манлайлал гэдэг боловсрол, сургалт, туршлагаар бий болдог олдмол зүйл гэж шинжлэх ухаанчид баталдаг байна. Багаа идэвхижүүлж, харилцааг бат бөх тогтоох эхний бяцхан алхамыг шилдэг 10 СЕО өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байна.

1. Зорилго үргэлж үндсэн шалтгааныг тодорхойлдог байх ёстой.

Гол асуудлын “яагаад” гэх ангилалд багтах зүйлсийг салгах нь түр зуурын асуудлыг анагаахаас илүүтэй асуудлыг хурдан, үр дүнтэй шийдвэрлэхэд тусална. Toyota компаний үүсгэн байгуулагч Сакичи Тоёода (Sakichi Toyoda) 5 яагаад техникийн боловсруулсан.

Шийдвэрлэх асуудал: Бидний үнэ төлбөргүй туршиж үзэх хувиргалтын түвшин энэ сард 35% буурсан байна.

  • Яагаад цөөн тооны хэрэглэгч төлбөртэй хэрэглэгч рүү шилжиж байна вэ? Учир нь бид бага хямдрал зарласан ба олон тооны и-мэйл илгээхээ больсон.
  • Яагаад бид и-мэйл илгээхээ больсон бэ? Учир нь мэйлийг нээсэн тоо багассан.
  • Яагаад мэйл нээсэн тоо багассан бэ? Учир нь эдгээл мэйл сонирхол татахаар байгаагүй.
  • Тэгвэл Яагаад мэйлийг чанартай бичих хүн ажилд авахгүй байгаа юм бэ? Учир нь Маркетингийн хэлтсийн дарга санхүүжилт байхгүй гэж хэлсэн.
  • Яагаад тэгж хэлсэн бэ? Учир нь та түүнээс зардлаа багасгах талаар асуусан болохоор.

Дүрслэл гарч ирлээ. 5 настай хэрэгт дуртай хүүхэд шиг байх нь асуудлыг сайтар ойлгож шийдлийг олоход тусалдаг. Dean Kaplan, CEO of Kaplan Collection.

2. Энэрэнгүй бай

“Хамгийн шилдэг тоглогчдод хүртэл хүнд хэцүү өдөр гэж байдаг. Таны шилдэг ажилтан сүүлийн хугацаагаа мартчихсан эсвэл ямар нэгэн буруу зүйл хийсэн гэх мэтээр гэнэт алдаж байсан бол шууд халах гэж яарах хэрэггүй. Манлайлагчийн хувьд эмпатитай байж чухам юу болсныг ойлгож өрөвч сэтгэлтэй байх хэрэгтэй. Тиймээ мэдээж хариуцлага тооцно. Гэхдээ ямар ч байсан асуудлын үндсийг ойлгохоос өмнө хурдан яарч дүгнэлт гаргах хэрэггүй.  - Moe Davis Hamade, CEO of BlackNote.

3. Харилцан итгэлц

Инноватив манлайлагч хамт олонтойгоо хамтын ажиллагааны харилцааг эхлүүлдэг. Өөрийгөө ойлгоход хялбар, харилцахад хялбар болгодог. Таны ажилчид ямар ч чухал санаанд итгэл хүлээлгэдэг гэдгийг мэддэг байх ёстой. Тэгэхгүй бол гайхалтай санаанууд замхардаг.

– James Morris, CEO of Stay In Cornwall.

4. Сайн мэдээг муу цагт хүргэ

Ил тод байдал хаа сайгүй сонсогдох уриа үг болжээ. Гэсэн хэдий цөөн хэдэн байгууллагын удирдлагууд ил тод байна. Ил тод байдал дутагдсанаар үл итгэх байдал бий болдог. Хамгийн сүүлийн Эделмэн Траст Барометрийн судалгаагаар 3 ажилтан тутмын нэг нь ажил олгогчиддоо итгэдэггүй байна. Илтэл дутмаг байдал нь бүтээмжийг бууруулж, өндөр гүйцэтгэлтэй ажилтны түвшинг бууруулдаг.

Тэгвэл яаж илт тод байдлыг дэмжих вэ? Хамгийн муу эсвэл тэнэг байдлаар сайн мэдээг хуваалц. 2 долоо хоног тутамд орлого болон санхүүгийн бусад мэдээллийг олон нийтэд дэлгэ. Долоо хоног сар тутамд баг хамт олонд аж ахуй нэгжийн сонинг илгээ. Бүх ажилчдын цалинг нээлттэй байлга. Гол нь ил тод байдал хүн бүрт хамааралтай эсэхийг шалга.  - Ariel Chiu, CEO of Wonderstruck Events.

5. Муу сэтгэл хөдлөлөө хязгаарла

Бизнес сэтгэл хөдлөл хоёр нэг газар хамтдаа байх ёсгүй. Хүн бүр гэнэт тэсрэх магадлал 100% байдаг. Энэ нь танд муугаар нөлөөлөх магадлалтай. Сэтгэл зовнилтой байгаа үедээ хэзээ ч бизнесийн шийдвэр гаргаж болохгүй. Эргэж хараад, гүнзгий амьсгаа ав. Тайвширтлаа тухайн асуудлын тухай бүү бод. 

- Dr. Kevin Kitt, CEO of Winnipeg Chiropractor.

6. Хил хязгаар тогтоохоо битгий мартаарай

Ажиличдтайгаа харилцахад, холбоо тогтоож ойр ажиллах нь таатай ч гэлээ хувийн орон зай байх ёстой. Таны баг эдгээр хязгаарыг мэддэг байх хэрэгтэй.

- Terri Robbins, CEO of Assisting Hands.

7. Ур чадвар болон хүслийн хязгаарлалтыг ялга

 “Дутуу гүйцэтгэл 2 шалтгаантай байдаг: Туршлага дутсан, Хүсэл дутсан.

Ур чадварыг сургалтад суулгах, зааж зөвлөх маягаар нэмэгдүүлж болох бол хүсэл тэмүүллийг төрүүлнэ гэдэг маш хэцүү. Ажилчдаа сэдэлжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Яагаад ажилчид бүхий л хүчин чармайлтаа гаргаж ажиллахгүй байна вэ? Тэд менежерээсээ дарамт шахалт мэдэрч байна уу? Та манлайлагчийн хувьд тодорхой шалтгааныг олж, үр дүнтэй байхаар шийдвэрлэх ёстой юм.

- Donald Downey, CEO of ACManHouston.

8. Даруу төлөв бай

Харилцахад хялбар, даруу төлөв манлайлагчийг ажилчид нь ажлын байран дээрээ харахын хүсдэг. Жэймс Коллинсийн явуулсан сүүлийн судалгаанаас харахад даруу төлөв зантай захирлууд илүү сайн үр дүнтэй байна. Ажлын сэтгэл ханамжийн түвшин өндөр, оролцоо болон сэдэл өндөр бөгөөд үр дүнтэй шийдвэр гаргах чадвартай байдаг байна.

- Richard Li, CEO of 4k.com.

9. Багийн ажиллагаагаас гадна хувь хүний амжилтыг олж хар

Багийн гайхалтай нэгэн гэдэг магтаалыг хүлээж ав. Гэхдээ менежер эсвэл гүйцэтгэх захирлаас хувийн тэмдэглэл авах нь ажилчдын урам зоригийг нэмэгдүүлж сэдэлжүүлдэг. Ажилдчын 58% нь удирдлагаасаа урамшуулал хүлээж авах нь сэдэлжүүлдэг шилдэг арга гэдпэгтэй санал нийлдэг байна.

- Harry Crawford, CEO of My Tree Service.

10. Үргэлж суралцсаар бай

“Агуу манлайлагчид эерэг үр дүнд сэтгэл ханадаггүй. Өөрийгөө тасралтгүй хөгжүүлж багийнхаа үйл ажиллагааг шалгах, хөгжүүлэхэд хөрөнгө оруулдаг. Үргэлж шинэ ур чадвар, шинэ санааны эрэлд гардаг.

Derek Iwasiuk, CEO of Assisted Living Near Me.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.