Өглөө та юуны төлөө сэрдэг вэ? Иймэрхүү асуултад хариулах гэхээр буцаад унтчихмаар санагдаж байна уу? Хэрэв тийм бол Японы ikigai техник юуны төлөө амьдраад буйгаа ойлгоход тусалж чадна.
Дэлхийн хамгийн өндөр наслалттай орнуудын нэг болох Япончууд урт удаан, аз жаргалтай амьдралын нууцаа дэлгэж байна.
ikigai гэдэг нь ikiru буюу “амьдрах” гэсэн үгнээс гаралтай бөгөөд kai гэдэг нь “хэн нэгэнд найдаж байгаа зүйлийг ухаарах” гэсэн утгатай юм. Эдгээр тодорхойлолтууд нь нэгдээд “амьдрах шалтгаан” эсвэл амьдралын зорилгоо ойлгох гэсэн утгыг илэрхийлж байна.
Gai гэдэг нь kai гэдэг үгнээс гаралтай. Kai гэдэг нь хуяг гэсэн үг. Тоёо Ивиагийн Их сургуулийн клиник сэтгэл судлаач, туслахн профессор Акихиро Хасшажа /Heian/-ий үед буюу 794-1185 оны үеүүдэд хамгийн үнэ цэнэтэй байсан гэж үзэж байна.
Амьдралынхаа утга учрыг олохын тулд дараах 4 асуултад хариулах хэрэгтэй:
Барууныхны хувьд үүний философийг хурдан тайлбарлахын тулд эдгээр 4 хэсгийн тэнцвэр дээр ikigai оршино гэж ойлгоно. Харин Япончуудын хувьд ikigai маш удаан үйл явц бөгөөд ажил хөдөлмөр, цалин хөлстэй ямар ч холбоогүй байдаг.
2000 хүнийг хамруулж 2010 онд судалгаа явуулсан бөгөөд тэдгээр хүмүүсийн 31% нь ikigai ажлын байранд байдаг гэж хариулжээ.
Хонконгийн Хятадын их сургуулийн антропологийн профессор, Амьдралын үнэ цэнийг юу бүрдүүлдэг вэ? номын зохиолч Гордон Мэтсью /Gordon Matthews/ Япончууд болон Америкчууд өөрсдийн ертөнцөө хэрхэн мэдэрдэг вэ? гэдэг асуулт тавьж ikigai-г хүмүүс хэрхэн ойлгодгийг Японы ittaikan, jiko jitsugen гэсэн 2 санаан дээр тэмдэглэсэн байдаг талаар дурдсан байдаг. Itaikkan гэдэг нь “үүрэг хариуцлага юмуу бүлгүүдийн нэгдмэл байдал” гэсэн утгатай бол jiko jitsugen “өөрөө өөрийгөө ойлгохтой” холбоотой байдаг.
Мэтсью “юуны төлөө амьдарч буйгаа мэдэж байгаа учраас” ikigai илүү сайхан амьдрал руу хөтөлнө. Гэхдээ “ikigai гайхалтай ер бусын зүйл биш харин үнэхээр чухал зүйл” гэдгийг анхаарах ёстой.
Японы баруун урд талд оршдог алслагдсан арал болох Окинавад зуугаас дээш настай хүн ам ихтэй бөгөөд энэ нь ikigai-с хамаардаг.
Цэнхэр бүсийн мэргэжилтэн Дан Буетнер /Dan Buettner/ судалснаар дэлхий дээр хамгийн өндөр насалдаг хүмүүстэй газарт ikigai үзэл санаа дэлгэрсэн байдаг.
Гэхдээ ikigai ганцаараа хангалттай биш гэдгийг санаарай. Бүх хүмүүс зорилгоо үйлдэл болгох хэрэгтэй гэж Буетнер сануулж байна. Ikigai насыг өөрчилж чадна гэж судлаачид үздэг. Ажил нь амьдралынх нь шалтгаан болсон хүмүүсийн хувьд тэтгэвэрт гарсныхаа дараа өөр шинэ ikigai хайж эхэлдэг ажээ.
Эх сурвалж: weforum.org