Удирдах боловсон хүчин байнга шийдвэр гаргалттай тулгардаг. Тэр байтугай амралтын өдрүүдэд ч гэсэн. Тэд амрах, ажиллахын алийг илүүд үздэг вэ?
Дэлхийн шилдэг CEO-ууд дээрхи асуултад хэрхэн хариулсаныг сонирхуулъя.
1) “Аль 20 жилийн өмнөөс л ажил дээрээ бүхэл өдрийг өнгөрүүлсээр ирсэн, тухайн үед ч миний нас залуу цус шингэн байждээ, одоо харин амралтын өдрүүдээ охиноо морь унаж байгааг харж өнгөрүүлэхэд сайхан байдаг даа” гэж Bill Gates хэдэн жилийн өмнө Online-Portal Reddit-д өгсөн ярилцлагандаа хэлж байжээ.
2) Daimler- ын захирал амралтын өдрүүдийг аль болох амарч өнгөрөөхийг чухалчилдаг хэдий ч тэрбээр зах зээлд нэвтэрч буй шинэ хүлэгүүдээ унаж шалган, үзэсгэлэн яармагуудаар зочлож амралтаа өнгөрүүлдэг байна. Нэг талаас тэрээр ажиллаж л байгаа нь харагдаж байна.
3) Twitter-ын үндэслэгч Jack dorsey ажил амьдралаа нарийн бүтэцтэй зохион байгуулдагийг 2011 онд өгсөн түүний ярилцлагаас харж болно.
Ерөнхийдөө 7 хоногийн өдөр бүрийг өөр өөр төрлийн ажилд зориулж сэдэвлэн тус бүр дээр анхаарлаа нягт хандуулан ажилладаг ба жишээлбэл мягмар гаригт бүтээгдэхүүн хөгжүүлэлт, лхагва гаригт маркетингийн ажлаа төлөвлөдөг байна. Dorsey амралтын ням гаригийг стратеги, эргэх холбоонд зориулдаг ажээ.
4) “ Huffington Post” сонины ерөнхий редактор Ariana Huffington “Амралтын өдрүүдээр би цахим шуудан хүлээж авдаггүй” гэсэн бөгөөд хамтран зүтгэгчиддээ ч үүнийгээ тодорхой ойлгуулсан байна.
5) Түүний хувьд тансаглал гэдэг түүний эхнэр хүүхдүүд сэтгэл хангалуун байхыг хэлнэ гэж Volkswagen-ы захирал Martin Winterkorn “Bild” сэтгүүлд дурджээ. Гэсэн хэдий ч өдөр бүр өглөө эрт 5:30-д сэрдэг зуршил нь түүний эхнэрийг амралтын өдрүүдээр хүртэл сэрэхэд хүргэдэг байна.
6) Tesla ( Америкын цахилгаан машин )-ын үндэслэгч Elon Musk амралтын өдрүүдийг 5 хүүтэйгээ өнгөрүүлэх дуртай гэсэн ч тэднийхээ дэргэд байхдаа цахим шуудангаа илгээж л байдаг байна.
“Би хүүхдүүдтэйгээ нухацтай яриа өрнүүлээгүй байгаа л бол би тэднийг зугаацуулах шаардлагагүй, ажиллангаа ч тэдэнтэйгээ хамт байж болно шүү дээ” гэжээ.
(Германд явуулсан нэгэн судалгаагаар нийт хамрагсадын дөрөвний нэг нь амралтын өдрүүдээр ажиллахыг илүүд үздэг бөгөөд тэр ч байтугай тэдний 10% ажил дээрээ сууж байдаг байна. )