Ер нь ажилтнуудынхаа ажлын гүйцэтгэийн талаар гомдол мэдүүлдэггүй удирдлага эсвэл гүйцэтгэх захирлуудыг олно гэдэг бараг боломжгүй л байдаг болов уу даа. Харин тэдгээр удирдлагууд нь толинд өөрсдийгөө хараад тэрхүү толинд бууж буй дүрсэнд буруу өгдөг болов уу? Та бүхэндээ удирдлагын хувиар гүйцэтгэлээ сайжруулахад туслах дараах 12 зарчмыг танилцуулж байна.
Бид нар өдөр тутам урдах ажлаа хийж дуусгах гэсээр тэр бүр хоорондоо ярилцах завгүй өнгөрүүлэх нь бий. Харин завгүй ажлынхаа хажуугаар ажилтнуудтайгаа биечлэн уулзалт хийх цаг гаргаснаар ажилчид тань таны хичээл зүтгэлийг өндрөөр үнэлэх болно.
Жижиг сажиг асуудлаар хөөцөлддөг даргад ямар ч хүн дургүй байдаг. Сайн ажилтнууд таныг тэднийг манаж зогссон зогсоогүй хамаг хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж чаддаг. Тиймээс хүмүүст тодорхой орон зайг гарган өгч, юу хийж чадахаа харуулах боломжийг олгож байгаарай.
Хүмүүсээс өөртөө итгэхийг шаардахны оронд зүгээр л тэдэнд өөрсдөд нь итгээд үз. Эргээд ажилчид тань танд итгэл үзүүлж эхэлнэ. Мэдээж тэд итгэж байна гэж шууд хэлэхгүй ч ажлаа таны хүсэж байснаас тань өндөр түвшинд хийх замаар тань үүнийгээ илэрхийлэх болно.
Энэ нь юу гэсэн үг болохыг өдөржин ширээндээ хадагдан, ажилчдынхаа үйл хөдлөл нэг бүрийг алдалгүй ажиглаж, юу хийх ёстойг нь алхам тутамд нь сануулдаг менежерүүд сайн мэдэх байх. Хэрэв бүх ажилчдаас ямар удирдлагыг үзэн яддаг вэ гэвэл яг л ийм л удирдлагыг үзэн яддаг гэж бүгд нэгэн дуугаар хэлэх вий
Та өөрийнхөө ажлын байрны тодорхойлолттой нарийн танилцаж л байсан байлгүй. Тэнд удирдлага цаг үргэлж хамгийн ухаантай нь байх ёстой гэсэн ямар нэг үг өгүүлбэр байдаггүйг тэгвэл сайн санаж байгаа байх. Харин ч таны үүрэг бол тэдгээр ухаалаг хүмүүсийг ажилд авч, улам хөгжүүлэх ёстой юм гэдгийг үргэлж санаж яваарай.
Таны удирдлагалд ажиллаж буй ямар ч түвшний ажилтан компани нь хэр шаигтай ажиллаж байгаа мөн санаачилсан ажлууд нь хэр ашигтай хийгдсэн, хэрэгжиж чадсан эсэх гэх мэт олон мэдээллийг авахыг хүсч байдаг. Тиймээс байгууллагынхаа зорилт зорилго, хүрсэн үр дүнг тайлагнах зорилгоор тодорхой давтамжтайгаар хурал уулзалт зохион байгуулж байх нь чухал. Тиймээс ажилтнуудтайгаа ярилцах, тэдний санал, шийдлийг сонсох обломжийг үргэлж олгож байгаарай.
Энэ нь ажилтнууддаа ямар нэг мэдээлэл өгөхдөө эерэг мэдээллийг сөрөг мэдээллээс гурав дахин их өгч байх ёстой гэсэн үг юм. Гэхдээ энэ нь борлуулалт унаад байхад өссөн гэж худлаа мэдээлэл өгнө гэсэн үг биш юм шүү.
Ажилтнууд ямар ч үед аливаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах хүсэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл тэдний оролцоо нь байгууллагад чухал гэдгийг нь мэдрүүлэх хэрэгтэй. Аливаа асуудлаас зайлсхийлээ гээд түүнээс ашиг олсон түүх байдаггүй.
Хэрэв та уншихгүй, суралцахгүй бол бүхнээс нэг алхам ухарч яваа гэж ойлгоорой. Мэдээж та удирдлага гээд унших сэдвийнхээ хүрээг зөвхөн бизнес, менежмент зэргээр хязгаарлаж огт болохгүй. Цаг үетэйгээ нийлүүлэн унших сэдвээ сонгож, сурч мэдсэн шинэ зүйлээ ажилчидтайгаа хуваалцаж байгаарай.
Ажил дээрээ ном уншиж, түүнийхээ талаар ярилцдаг жижигхэн бүлгэм үүсгээд үзээрэй. Эхний номын санааг та өөрөө гарга, аяндаа энэ ажиллагаа өөрөө л аяндаа өргөжих болно. Ном уншдаг ажилтнуудтай байснаар таны ажилд шинэ санал, санаачилга хэрхэн урсан орж ирэхийг та удахгүй анзаарах болно.
Мэдээж удирдлагын хувьд ажил нь завгүй, зогсоо зайгүй өрнөж байвал сайхан байх нь мэдээж. Гэвч ажилчиддаа тодорхой хэмжээнд ажлын стрессээ тайлж, тархиа амраах боломжийг заавал гаргаж өгч байх ёстой. Жилд нэг удаа аялалд явах, өөр албан байгууллагатай танилцах аялал зохион байгуулах зэргээр ямар ч арга хэмжээ зохион байгуулж болно. Энэ бүгдийн дараа ажилчид тань руу талархсан харцаар харж байх болно.
Ямар нэг зүйл буруу болвол энэ нь дасгалжуулагчийн буруу. Харин баг амжилттай ажиллаж байгаа бол энэ бол зөвхөн тухайн багт хамаарах амжилт юм гэдгийг үргэлж санаж явах ёстой.