Илтгэх ур чадварын НУУЦ

2018/09/11 Админ 8422 0 сэтгэгдэл

 

Хүн бүхэнд байдаг нэгэн ”хүчирхэг зэвсэг” болсон чадвар бол “өөрийгөө илэрхийлэх” гэдэгтэй та санал нийлэх бизээ. Өөрийгөө илэрхийлэх, толилуулах чадвараа хөгжүүлснээр бусдын хүндэтгэлийг хүлээсэн манлайлагч нэгэн болоход хамгийн их тус дөхөм болж өгдөг.

Өөрийгөө бусдад илэрхийлж чаддаггүй хүн урагш ахидаггүй. Илтгэх ур чадвар гэдэг бол амжилтын үндэс билээ. 

Өөрийн хүсч буй амжилт болсон өндөрлөгтөө хүрэхийг хүсч байгаа хэн бүхэнд хандаж зөвлөхөд илтгэх урлагт суралцахыг уриалж байна

1. Урам зоригоо харуулж сонсогчидтой холбогд

Уур бухимдалтай байгаа үед тайвширч өөрөөрөө байх хэцүү.

Ийм үед сонсогчидтойгоо холбоо тогтоох нь хамгийн чухал зүйл бөгөөд илтгэлийн сэдвээрээ дамжуулан урам зориг дүүрэн гэдгээ харуулах нь хамгийн шилдэг арга зам юм.

"Юу, Яагаад" чухал гэдгийг үзэгчдэд чин шударгаар хэлэх хэрэгтэй. Та урам зоригтой, чин шударга байсан цагт үзэгчид хариу өгөх болно.

2. Сонсогчдийн хэрэгцээ шаардлагад анхаарлаа хандуул

Таны илтгэл сонсогчдод үр өгөөжтэй байх шаардлагатай.

Илтгэлээ бэлтгэхдээ өөрийн хэлж чадах зүйлээ биш харин сонсогчдийн мэдэхийг хүссэн хэрэгцээ шаардлагыг мэдэрч бэлдэх хэрэгтэй.

Илтгэлээ толилуулахдаа сонсогчдын хариу үйлдэлд анхаарлаа хандуулах цаг зав үлдээх хэрэгтэй. Энэ нь тэднийг ойлгож хариу арга хэмжээ авахад хялбар байх болно.

3. Энгийн бай: Гол зүйлдээ төвлөр

Илтгэлээ бэлдэх явцдаа асуултаа үргэлж санаж байх ёстой:

Сонсогчдод хүргэх гол санаа юу вэ?

Гол санаагаа маш товчхон тайлбарлах хэрэгтэй. Зарим судлаачдын хэлснээр гол санаагаа 30 секунд эсвэл 15 үгнээс хэтрэхгүй тайларлах хэрэгтэй гэж заасан байдаг.

4. Инээмсэглээд сонсогчидтой харцаараа холбоо тогтоо

Маш хялбар сонсогдож буй хэдий ч илтгэгчид ихэнхдээ яг үүн дээр алддаг.

Инээмсэглэж, харцаараа холбоо тогтоосон тохиолдолд илтгэлийг илүү хүртээмжтэй, илүү ойлгомжтой болгоход тусалдаг. Мөн түүнчлэн цөөн хүмүүстэй ярьж буй тохиолдолд сандрал, бухимдлыг багасгадаг байна.

5. Хүчтэйгээр эхлэх

Илтгэлийн эхлэл чухал ач холбогдолтой. Сонсогчдын анхаарлыг татаж хяналтандаа оруулах хэрэгтэй.

Өөрийгөө хэн гэдгийг тайлбарлахын тулд цагаа дэмий үрэх хэрэггүй. Зугаатай байдлаар эхлүүлэх хэрэгтэй.

6. Прэсэнтэйшний 10-20-30-ын дүрэм

Apple-н Guy Kawasaki дүрэм юм. Үүнд:

  • 10 илүүгүй слайд;
  • Хамгийн ихдээ 20 минут
  • Үсгийн фонтны хэмжээ 30-с багагүй байх.

7. Түүх ярих

Хүн төрөлхтөн түүхэнд хариу өгөхөөр програмчлагдсан байдаг.

Түүх ярих нь илүү анхаарал татаж, илүү ой тоонд багтдаг. Илтгэлээ түүх ярьж эхлэх нь сайн санаа ч гэлээ таны илтгэл түүх шиг байх нь илүү үр дүнтэй байх болно.

Илтгэлийнхээ цаадах түүхийг олох

Илтгэлдээ түүх багтаах 2 үндсэн арга байдаг:

1. Гол дүрүүдэд анхаарлаа хандуулах – Хүн бүрт түүх бий. Таны түүхийн гол дүр хэн байхыг өөрөөсөө асуу. 

2. Өөрчлөх– Заримдаа түүхийг өөрчлөх ямар нэгэн зүйл хэрэгтэй байдаг. Тиймээс “Юу байх шаардлагагүй вэ?” гэдгийг асуу.

8. Дуу хоолойгоо өөрчил

Таны хэлсэн үгийг сонсогчид 5 мэдрэхүйгээрээ хүлээж авдаг. Иймээс дуу хоолойныхоо өнгийг өөрчлөх нь илүү үр дүнтэй байдаг.  

Ярианыхаа хурдыг тохируулж, дуу хоолойныхоо өнгийг ихэсгэж багасган сонсогчдод илүү хүртээмжтэй сонирхолтой байдлаар хүргэх хэрэгтэй.

9. Биеийн хэлээ ашигла

Харилцаа холбооны 4 хуваасны 3 нь аман бус байдлаар хүрдэг.

Энэ нь таны дуу хоолойны өнгө, биеийн хэл ялгаагүй чухал үүрэгтэй гэсэн үг юм. Биеийн хэлээ ашиглан илүү хүртээмжтэй хүргэх хэрэгтэй. Гараа дэлгээд өөртөө итгэлтэйгээр илтгэлээ танилцуулаарай.

10. Тайвшраад, Амьсгаа аваад, Цагийг зугаатай өнгөрүүл

Хэрэв илтгэлээ танилцуулах хэцүү санагдаж байвал тайвшраад ярих үнэхээр хүндрэлтэй байх болно.

Үүний тулд өөрийнхөө амьсгалд анхаарлаа хандуулаарай. Гүнзгий амьсгаа авч тайван байх хэрэгтэй. Дахин дахин давтаарай.

Тайван байж чадах юм бол санаагаа илүү тодорхой хүргэж чадна. Дараа нь зүгээр л хөгжилтэй байж сонсогчдод хариу үйлдэл үзүүл. Илтгэл илүү сайжирч өөртөө итгэлтэй болох болно. Оролдлогоос илүү үр дүнтэй арга юм.

 

skillsyouneed.com


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.