Манлайллын ур чадварын түлхүүр нь сэтгэл хөдлөлөө үр дүнтэй удирдах явдал юм. Харин сэтгэл хөдлөлөө үр дүнтэй удирдаж, ойлгох эхний чухал алхам бол сэтгэл хөдлөлөө нэрлэх билээ. Гэхдээ сонсогдож байгаагаасаа хамаагүй илүү хэцүү зүйл. Бидний ихэнх нь яг юу мэдэрч байгаагаа тодорхойлох гэж тэмцдэг. Зарим тохиолдолд хамгийн илэрхий шинж тэмдэг ч яг тав таардаггүй.
Үүнд хэцүү байдаг хэд хэдэн төрлийн шалтгаан бий: Бид хүчтэй сэтгэл хөдлөлд дарагдсан байх ёстой гэдэгт итгэдэг. Бидэнд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийн эсрэг нийгмийн болон зохион байгуулалтын бичигдээгүй дүрэм байдаг. Эсвэл бид сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хэл хэзээ ч сурч байгаагүй. 2 жишээг авч үзье:
Неена Жаредтай уулзах бүхий л хугацаандаа түүнийг дэлбэртэл уурлуулах үг хэлж байв. Санал бүр дээр нь Жаредийн үгийг тасалж бүтэлгүйтсэн төслийнх нь талаар хүн бүрт сануулж байв. Жаред дэлбэртэл уурлав.
Майкл уртаас урт өдрийн дараа гэртээ орж ирээд хүрмээ тайлахдаа санаа алдав. Эхнэр нь түүнээс ямар нэгэн буруу зүйл болсон эсэхийг асуухад тэрбээр “би зүгээр л стресстэй байлаа” гэж хэлээд зөөврийн компьютераа сугалж гаргаад тайлангаа дуусгахаар суулаа.
Уур хилэн, стресс хоёр ажлын байран дээр хамгийн их харагддаг сэтгэл хөдлөл. Эсвэл бидний хамгийн их хэрэглэдэг нэр томъёо. Гэсэн хэдий ч бид бүгдээрээ нарийн аргаар тайлбарлах ёстой гүн гүнзгий мэдрэмжүүдээ нуучихдаг. Тэгээд өөрсдийгээ сэтгэл санааны хаттай болгох гэж хичээдэг.
Неена галзуу байж болох ч бас тэр гунигтай байвал юу гэсэн үг вэ? Неенагийн төсөл амжилтгүй болсон учир гунигтай байгаа. Алдсан бүтэлгүйтлээсээ болоод түүний карьер унана гэж бодохоор сэтгэл нь зовнисон байна. Жаред хэд хэдэн удаа Неенагийн үгийг тасалсан учир сэтгэл зовнил нь бүр нэмэгдсэн. Яагаад төсөл нь амжилтгүй болсон бэ? Тэр одоо ямар ажил хийх вэ? Эдгээр сэтгэл хөдлөл нь түүний уур хилэнг хоолложээ. Улмаар тэр сэтгэл хөдлөлөө ялгаж салгаж чадаагүй.
Харин Майкийн стрессийн цаана байгаа бодит үнэн гэвэл тэрбээр зөв замаар явж буй гэдэгтээ итгэлтэй биш байгаа. Тэр мэдээж стрессдсэн. Гэхдээ яг юу болоод байгаа юм бол?
Эдгээр асуултуудад боломжоороо хариулах нь Неена, Майкл хоёрын хувьд дэлхий ертөнцийн түлхүүр болно. Тэдний нэгэн адил бид бүгдээрээ сэтгэл хөдлөлөө илүү нарийн тайлбарлах хэрэгтэй.
Хэрэв бид уураа барих шаардлагатай болох юм бол өөр арга барил ашиглаж болно.
Хүмүүс сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч шийдвэрлэж чадахгүй байгаа тохиолдолд бие махбодид физик байдлаар илэрч толгой өвдөх гэх мэтийн шинж тэмдэг илэрдэг. Бид мэдрэмжээсээ зайлсхийх нь олон эрсдэлийг дагуулдаг. Нөгөө талаас мэдрэмжээ хүлээн авч зөв тодорхойлсноор түүнээс гарах арга замыг олж асуудлыг шийдвэрлэж чаддаг.
Сэтгэл хөдлөлөө илүү сайн ойлгох 3 арга зам байдаг:
Сэтгэл санааны толь бичгээ нэмэгдүүл
Үг маш чухал. Хэрэв та маш хүчтэй сэтгэл хөдлөлийг мэдэрч байгаа бол түүнийг яг юу гэж нэрлэхээ сайн бодоод үз. Нэг нэр томъёо олоод зогсох хэрэггүй: Та нэг үгээр тодорхойлсон бол дараагийн удаа 2 үгээр, бүр олон үгээр мэдрэмжээ илэрхийлээд үзээрэй. Сэтгэл хөдлөлийн нэр томъёоны тайлбар толийн жагсаалтыг хүргэж байна.
Сэтгэл хөдлөлийн эрчмийг авч үзье.
Ууртай, стресстэй гэдэг нь бага эрчимтэй үед гардаг сэтгэл хөдлөл юм. Миний үйлчлүүлэгч Эдин гэрлэлтийн эсрэг тэмцэгч байв. Тэрээр эхнэрээ “ууртай” гэдэг үгээр тодорхойлсон байв. Үгийн сангийн жагсаалтаас хараад сэтгэл хөдлөл бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй гэдгийг анзаарсан. Түүний эхнэрийн сэтгэл хөдлөлийг өөр үгээр тайлбарлахад тэрбээр залхмаар, тэвчээргүй гэдгийг харжээ. Үүнээс харахад тэрбээр эхнэрээ зүгээр л ууртай хүн гэдгээс өөрөөр хардаг болсноор тэдний харилцаа эрч өөрчлөгджээ. Тэрбээр өөрөө уурлахгүйгээр хариулж болно гэдгээ ухаарчээ. Үүний нэгэн адил та өөрийгөө яг баттай үнэлэх нь нэн чухал юм.
Өөрийн сэтгэл хөдлөлөө жагсааж бичээд 1-10 онооны хооронд үнэлээрэй. Та сэтгэл хөдлөлөө хэр гүнзгий мэдэрч байна вэ? Хэр түрэмгий, хэр хүчтэй байна? Өөр үгээр тайлбарлавал юу гэх вэ?
Сэтгэл хөдлөлөө бич
Жэймс Пэннэбэйкр /James Pennebaker/ бичих болон сэтгэл хөдлөлийн үйл явцын хоорондын холбоосд 40 жилийн турш судалгаа хийсэн. Түүний туршилтын үр дүнд сэтгэл хөдлөлөө бичсэн хүмүүс сэтгэл санаа болон бие махбодийн хувьд эрс сайжирсан нь нотлогджээ.
Бичих явцад тэд сэтгэл хөдлөлөө өөр өнцгөөс харах болж, үр дагаврыг нь тодорхойлох боломжийг олгосон байна.
Доорх дасгалыг туршаад үзээрэй.