Карьераа хэрхэн өсгөх вэ?

2022/07/04 Админ 2738 0 сэтгэгдэл

 

Карьертаа анхаарах нь яагаад чухал вэ?

Хэрвээ та ахиж дэвшиж илүү хариуцлагатай албан тушаалд томилогдохыг эсвэл бүр цоо шинэ салбарт өөрийгөө сорьж үзэхийг зорьж буй бол тэдгээр зорилгодоо хэрхэн хүрэх вэ гэдгээ мэдэж байх нь чухал юм. Карьертаа анхаарснаар ирээдүйд өсөж хөгжих боломжоо нэмэгдүүлж амжилтад хүрэх гарц нээгддэг.

Хэтийн зорилгоо биелүүлэхийн тулд ажил мэргэжлийнхээ салбарт бусадтай нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж, шинэ ур чадварт суралцсаар байх хэрэгтэй байдаг. Карьераа өсгөх нь амьдралдаа сэтгэл хангалуун байх, илүү их мөнгө хураах, салбартаа нэр хүнд олох, тэтгэвэрт гарахад санхүүгийн хувьд бэлэн байхад тусална. Тэгвэл дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлснээр карьераа өсгөх боломжтой.

1. Тогтмол зорилго тавих

Биелэхүйц зорилго тавьснаар мэргэжлийнхээ өсөлтөд анхаарч урам зоригтой ажиллахад ач холбогдолтой. Амжилтанд хүрэхэд шаардлагатай ур чадвар, туршлагыг нэмэгдүүлэхэд цаг хугацаа шаардагддаг тул ойрын ирээдүйд хүрч болох зорилтуудыг тавих хэрэгтэй. Хуримтлуулсан туршлагаа баримтжуулж, ахиц дэвшлээ хянах үүднээс тэмдэглэл хөтлөх юм уу онлайн календарь хэрэглэх нь чухал юм.

Та зорилгоо тодорхойлохдоо дараах ажил мэргэжлийн зорилтуудаас жишээ аваарай.

  • Томоохон төсөл дуусгах
  • IT ур чадварыг сайжруулах
  • Шагнал, өргөмжлөл хүртэх /оны шилдэг ажилтан болох/
  • Тодорхой албан тушаалд дэвших
  • Ямар нэг салбар, сэдвийн хүрээнд өөрийн мэдлэгийг нэмэгдүүлэх
  • Ажил мэргэжлийн танилын хүрээгээ тэлэх
  • Хүндрэлтэй асуудал шийдвэрлэх
  • Цагийн хуваарь, ажлын төлөвлөгөөгөө мөрдөх

2. Бусдаас зөвлөгөө сонсох

Салбартаа туршлага хуримтлуулахын хэрээр ажлын хамт олон болон удирдлагуудаасаа таны талаарх бодлыг нь сонсох хэрэгтэй байдаг. Ингэснээр өөрийн давуу талаа танин мэдэж юуг илүү сайжруулах шаардлагатай вэ гэдгээ ойлгох юм. Гүйцэтгэлийн үнэлгээг шалгуулах нь удирдлагатайгаа мэргэжлийн яриа эхлүүлэх эсвэл ажлаа сайжруулах зөвлөмжүүдийг авах сайхан боломж болдог.

Удирдлагаасаа үнэтэй зөвлөгөө авахад туслах асуултууд:

  • Манай хэлтэст ахиж дэвших боломж байгаа юу?
  • Таныхаар миний давуу болон сул тал юу вэ?
  • Манай байгууллага амжилттай ажиллахад би ямар чадваруудаа илүү хөгжүүлэх хэрэгтэй вэ?
  • Миний хамгийн сайн ажилласан төслийг та аль нь гэж бодож байна вэ?
  • Бүтээмжээ дээшлүүлэхийн тулд би юу хийвэл дээр вэ?
  • Харилцаагаа сайжруулахад минь туслах хэдэн зөвлөгөө хэлж өгөөч.
  • Удахгүй эхлэх төслүүд дээр хэрхэн сайн ажиллах вэ?

3. Танилын хүрээгээ тэлэх

Өөрийн салбарт ажилладаг нэгдмэл сонирхолтой хүмүүстэй мэдээлэл солилцох буюу харилцаа холбоо үүсгэх нь ажил мэргэжлийн олон давуу талыг дагуулдаг. Танилтайгаа ойр ойрхон холбогдож илүү боломжийн ажлын санал сонсох эсвэл нөлөө бүхий хүнтэй танилцах завшаан олдвол тээнэгэлэзэх зүйлгүй ашиглаарай. Ингэснээр салбарынхантайгаа холбоотой байж удаан хугацааны ажил мэргэжлийн харилцаа тогтооход тусалдаг.

Танилын хүрээгээ өргөжүүлэх арга замууд:

  • Сошиал орчинд группүүдэд элсэх
  • Салбарынхаа холбоодтой хамтран ажиллах
  • Сайн дурын байгууллагуудад элсэх
  • Номын клубт явах
  • Семинарт суух
  • Эвентүүд дээр шинэ хүмүүстэй ярилцах
  • Нэрийн хуудас солилцох
  • Хуучны танилуудтайгаа холбоогоо сэргээх
  • Сошиал медиагаар нэгнээ дагах

4. Байгууллагаасаа сургалт авах

Дийлэнх байгууллагууд ажилчдаа сургах, ур чадварыг нь сайжруулах зорилгоор олон төрлийн боловсролын нөхцөл, суралцах боломжоор хангаж байдаг. Жишээ нь, таны ажил олгогч таныг компанидаа амжилттай ажиллуулахын тулд менежментийн сургалтын хөтөлбөр санал болгож болно. Иймэрхүү ямар ч боломжийг алдахгүй байх хэрэгтэй.

5. Өөрийгөө сорьж үзэх

Карьераа дээшлүүлэхэд танаас цаг хугацаа, урам зориг, тууштай байдал шаарддаг. Жижиг зорилтууд тавих, судалгаа шинжилгээ хийх, шинэ чадваруудыг сурах зэргээр үргэлж өөрийгөө сорих хэрэгтэй.

Өөрийн мэргэжлийн хүрээнээс давсан чадвар, шинэ санааг эрэлхийлж дасал болсон өөрийн тухтай бүсээсээ зугтаарай. Жишээлбэл та олны өмнө ярих чадваргүй бол сургалтанд сууж дадлага хийх боломжтой төдийгүй дараа нь CV-ндээ сургалтын сертификатаа тусгах боломжтой юм.

6. Байнга унших хэрэгтэй

Салбарынхаа өрсөлдөгч байгууллага, хувь хүн, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, инновацлаг санааны талаар өргөн мэдлэгтэй байхын тулд тогтмол унших нь туйлын чухал юм.

Ажил дээрх судалгааны үр дүн болон сүүлийн үеийн чиг хандлагын талаар ярилцах чадвартай байна гэдэг нь ажлын хамтрагчид тань таныг хүндлэх, танаас асуух, тусламж хүсэх зэргээр танд тодорхой статус олгох бөгөөд урт хугацаандаа танд манлайллын чадвараа хөгжүүлэх карьераа шинэ сорилтуудаар урагшлуулах боломж олгодог.

7. Байнга бичих хэрэгтэй

Мэргэжлийнхээ талбарт хөгжихийн хэрээр өдөр тутмын үйл явдал, бодол, санаануудаа бичиж тэмдэглэх нь таны ирээдүйд чинхүү ашиг тустай байдаг. Түүнчлэн ололт амжилтуудаа бичиж тэмдэглэж явснаар өөрийнхөө чадварт илүү итгэлтэй болж өнгөрсөн дэх туршлагуудаасаа суралцах боломж бүрддэг.

Зорилго, ололт амжилт, өдөр тутмын үйл ажиллагаагаа хянахын тулд өмнөх ажлаа архивлаж, тогтмол хуваарь гаргаж, мэргэжлийн карьертаа хийх алхмаа төлөвлөх хэрэгтэй. Энэ нь таныг алсын зорилгодоо анхаарлаа төвлөрүүлж, цаг хугацаа өнгөрөх тусам ахиц дэвшлээ хянахад тусална.

  • Тэмдэглэл хөтлөх. Өдөр бүр хамгийн сайн хийсэн 1-2 зүйлээ тэмдэглэх;
  • Баримт бичгийг дижитал орчинд хадгалах;
  • Хийх ажлын жагсаалт үүсгэх;
  • Баримт бичгийг цэгцлэхдээ тодорхой нэршил, хавтас ашиглах;
  • Имэйлээ мэргэжлийн, зар сурталчилгаа, хүний хөгжил зэргээр ангилах;
  • Тогтмол цагийн хуваарь гаргах;

8. Сургалт, семинаруудад оролцох

Тасралтгүй суралцаж, өсөж хөгжих, мэдээлэлд ойр байх, шинэ боломжуудад хүрэхийн тулд сургалт семинар, олон нийтийн арга хэмжээнд тогтмол оролцох хэрэгтэй. Салбарынхаа янз бүрийн ажил мэргэжлийн талаар ойлголттой болохын тулд олон жилийн туршлагатай мэргэжилтэн эсвэл танд зөвлөгөө өгч таны асуудалд хариу өгч чадах ментортой цаг болзох хэрэгтэй.

Хэрвээ та хараахан мэргэжлээ сонгоогүй, ямар карьер хөөхөө эцэслэн шийдээгүй бол дараах төлбөргүй тестүүдээр карьерийн зам мөрөө шалгаж үзээрэй.

  • TheCareerTest.org
  • Truity.com
  • CareerFitter.com
  • CareerExplorer.com

Эх сурвалж: Indeed


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.