Хиймэл оюун ухаан менежментийг дахин тодорхойлно

2018/11/01 Админ 5761 0 сэтгэгдэл

 

Хиймэл оюун ухааны техник технологиуд ажиллах хүчнийг орлож, ихэнх ажил автоматчилагдах боломжтой тухай бид маш олон удаа сонссон. Ийм учир бүх түвшний менежер ухаалаг машинуудын ертөнцөд дасан зохицох ёстой болно. Бодит үнэн гэвэл тун удахгүй хиймэл оюун ухаан менежерүүдийн цагийг хэмнэж, бага зардлаар илүү хийг бүтээж удирдах түвшний ажил үүргүүдийг гүйцэтгэх боломжтой болно.

Хиймэл оюун ухааны эрин үед менежерүүд хэрхэн өсөж дэвжиж, амжилтад хүрч чадах вэ? Уг асуудлын үүднээс 14 орны 1770 менежерүүд судалгаанд  хамруулж ба тэдний байгууллагын дижитал хувьслын асуудал эрхэлсэн 37 удирдлагатай ярилцсан байна. Эдгээр мэдээллийг ашиглан амжилттай менежерүүдийг илүү өсөж дэвшин мастер болох 5 аргыг тодорхойллоо.

Practice 1: Хиймэл оюун ухаанд удирдлагын ажлыг оноох

Судалгааны дагуу бүх түвшний менежерүүд удирдлагын үүрэг даалгавар, удирдах түвшний зохион байгуулалтад цагийнхаа тэн хагасыг зарцуулдаг болох нь тогтоогджээ. Менежерүүд эдгээр их үүрэг хариуцлагад хиймэл оюун ухааны ихээр нөлөөлөхийг харах хүлээлттэй байгаа юм. Мэдээж тэдний зөв: Хиймэл оюун ухаан эдгээр ажлын ихэнхийг нь автоматжуулна.

Судалгаанд өөр нэгэн холбоотой жишээ дурдагджээ. The Associated Press /олон улсын ашгийн бус мэдээллийн агентлаг/ хиймэл оюун ухааны хүчирхэг програм хангамжийн роботуудын тусламжтай тайлангаа гаргаснаараа улирлын ашгаа өсгөсөн. Ингэхдээ техник технологи тайланг илүү судлах, орчуулах сэтгүүлчдийг ажлаас чөлөөлсөн.

Технологи таны дараагийн менежментийн тайланг боловсруулна гээд төсөөлөөд үз дээ. Үнэндээ, уг төсөөлөл аль хэдийн боломжтой болсон. Сүүлийн үед, Narrative Science /технологийн компани/ Tableau програмыг танилцуулсан байна.

Судалгаагаар менежерүүдийн 86 хувь нь хиймэл оюун ухаан удирдлагын ажил, тайлан гаргах үйл ажиллагааг дэмжихэд таатай байх тухай эерэг хариу гарчээ. 

Practice 2: Тунгаан бодох чадвар шаардсан ажил хэрэгт илүү анхаарал хандуулах

Маш олон шийдвэрүүд хиймэл оюун ухаан мэдээллээс юуг авахаас хэтэрсэн ойлголтыг шаарддаг. Менежерүүд байгууллагын түүх соёлын мэдлэг, түүнчлэн сэтгэлтэй чанар, ёс суртахуунаа ашигладаг. Хүн төрөлхтний тунгаан бодох чадварын мөн чанар бол: бизнесийн чухал шийдвэр, үйл ажиллагаанд дүгнэлт хийх. Менежерүүдийн ирээдүйд амжилтад хүрэхэд шаардлагатай хамгийн шилдэг 4 ур чадварын 3 нь бүтээлч сэтгэлгээ болон турших, мэдээлэлд дүн шинжилгээ хийх болон тайлбарлах, стратегийн хөгжил гэсэн тунгаан бодоход чиглэсэн ур чадваруудыг тодорхойлсон байна.

АНУ-н Тэнгисийн цэргийн ERP /Байгууллагын нөөц төлөвлөлт/ үйлчилгээний захирал Лэйн Томпсон /Layne Thompson/ бидэнд хэлэхдээ: “Үргэлж биш ч гэлээ менежерүүд тунгаан бодох чадвар, болгоомжтой хянуур байдал, туршлага, санаачлан зохиох чадвар гэх шаардлагыг хэрхэн хангах талаар бодож байх хэрэгтэй. Машины суралцах боломжит зүйлсийн нэг нь шийдвэр гаргахад туслах чадвар ба дараа нь техник технологи менежерүүдийг орлохоос илүүтэй дэмжих зориулалттай гэдгийг санах шаардлагатай.”

Practice 3: Оюун ухаант машиныг “хамт олон” гэж үзэх

Машины эсрэг тэмцэх ямар ч шаардлага байхгүй ба хамт олныхоо нэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүн төрөлхтний тунгаан бодох чадвар автоматчилагдах магадлал маш бага боловч ухаалаг машинууд ийм төрлийн асар их ажлыг дэмжиж чадна. Жишээ нь: шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, мэдээллийг боловсруулах, хайлт хийх болон шинэ зүйлийг нээж илрүүлэх гэх мэт. Бодит байдалд судалгаанд хамрагдсан менежерүүдийн 78% нь ирээдүйд бизнесийн шийдвэр гаргахдаа ухаалаг системийн зөвлөгөөнд итгэж болно гэжээ.

Эдгээр боломжуудыг шийдвэрлэх гэж хичээж байгаа нэгэн компани бол хөрөнгө оруулалтын талаарх анализын үйлчилгээ үзүүлдэг Kensho Технологи юм. Тэдний систем нь хөрөнгө оруулалтын менежерүүдэд хөрөнгө оруулалттай холбоотой асуултуудыг Англи хэл дээр асуух боломж олгодог ба асуусан асуултад минутын дотор хариулдаг ажээ.

Хиймэл оюун ухаан цор ганц менежерүүдийн ажлын хөнгөвчлөөд зогсохгүй харилцан ярилцаж үргэлж таны бэлэн туслах, зөвлөгч байх болно.

Practice 4: Дизайнер шиг ажилла

Менежерүүдэд тэдний бүтээлч чадвар маш чухал ч гэлээ магадгүй түүнээс илүү чухал нь бүтээлч ур чадвараа ашиглах чадвар юм. Менежер-Дизайнерүүд нэгдэж хамтдаа хэрэгжихүйц, сонирхол татсан шийдэл, олон төрлийн санаа гаргадаг. Тэд баг болон байгууллагын үйл ажиллагаанд дизайн сэтгэлгээг суулгах хэрэгтэй. Бидний судалгаанд менежерүүд хиймэл оюун ухааныг давж гарахын тулд сурах ёстой гол ур чадвар бол бүтээлч сэтгэлгээ, туршилт явуулах хэмээн тодорхойлжээ.

Австралийн Даатгалын Группын гүйцэтгэх захирал Петр Хармер /Peter Harmer/ өгсөн ярилцлагадаа дижитал байгууллагуудын бүтээлч хамтын ажиллагааг дэмжихэд менежерүүдийн шаардлагыг онцлон хэлэхдээ: “Бид санаан дээр санааг тусгах боломжтой хүмүүс. Хэрэв бид 2 эсвэл 3 бүр 4 ч бай бүгдийг нь хамтад нь авч чадвал маш өөр ямар нэгэн зүйлийг нээж чадна. Энэ бол менежерүүдэд шаардлагатай бүтээлч чадвар, сониуч зан юм”

Practice 5: Нийгмийн ур чадвар, харилцаа холбоогоо хөгжүүлэх

Судалгаанд хамрагдсан менежерүүд тунгаан бодох чадвар шаардсан ажлын үнэ цэнийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч тэд харилцаа холбоо тогтоох, зааварчлах, хамтран ажиллахад нэн чухал шаардлагатай нийгмийн ур чадварыг дутуу үнэлсэн. Хиймэл оюун ухааны өнөөдөр гүйцэтгэж буй удирдлагын болон шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж байгаа ертөнцөд эдгээр нийгмийн ур чадваруудыг эзэмшсэнээрээ бусдаас давуу гарч чадна.

Тэд хамтрагч, харилцагч, хамт олны мэдлэг, тунгаах бодох чадварыг илрүүлэхэд дижитал технологийг ашиглах хэдий ч тэдний үзэл санаа, туршлага, ойлголтыг нэгтгэх чадвар шаардлагатай.

Амжилтын алхмууд

Хиймэл оюун ухаан хүний үйл ажиллагаанаас илүү хямд, илүү үр ашигтай, илүү шударга гэдгийг нотолж байна. Гэвч уг дүр зураг менежерүүдийн хувьд санаа зовох шалтгаан болохгүй. Энэ нь цор ганц хүн төрөлхтний хийж чадах зүйл дээр төвлөрч ажил үүргийг өөрчлөх гэсэн үг юм.

Энгийнээр хэлэхэд, хиймэл оюун ухаан удирдлагын үйл хэргийг орлож чадах ч хүний тунгаан бодох чадварыг орлож чадахгүй юм.

Техник технологи өдөр тутмын ажлыг гүйцэтгэдэг энэ үед хүн төрөлхтөн байгууллагаа удирдахын тулд юу бэлтгэх шаардлагатай талаар удирдлагууд дараах арга хэмжээг авах ёстой:

Эрт судлах. Tодорхой бус ирээдүйг залуурдах тул менежерүүд хиймэл оюун ухаантай хамтран туршилт хийх шаардлагатай ба туршилтын дараагийн мөчлөгт мэдрэхүйгээ ашиглана.

Шинэ шалгуур. Хиймэл оюун ухаан амжилтын шинэ шалгуурыг авч ирэх болно: хамтын ажиллагааны чадавх, мэдээлэл солилцох, туршилт хийх, суралцах, үр дүнтэй шийдвэр гаргах ур чадвар.

Бүтээлч ур чадвар, хамтын ажиллагаа, хүнлэг чанар, тунгаан бодох ур чадваруудыг хөгжүүлэх сургалт. Удирдлагууд нийгмийн ур чадвар, бүтээлч чадварыг тэнцвэржүүлсэн туршлагатай менежерүүдийн баг, ажиллах хүчнийг хөгжүүлэх хэрэгтэй.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.