Эхлүүлснээ яагаад дуусгаж чаддаггүй вэ?

2021/10/04 Админ 3593 0 сэтгэгдэл

 

Танд хийхийг хүсэж буй зүйл байгаа ч биелүүлж чадахгүй мэт эсвэл юу хийхээ мэдэх ч нэг л явцгүй байгаад байгаа бол таны хувийн сахилга бат муу байгаатай холбоотой юм. Хувийн сахилга бат тань таны амьдрал, өөртөө итгэх итгэл, ажил мэргэжлийн замнал, эрүүл мэнд мөн цаашдын хүмүүстэй харьцах харилцаанд хүртэл нөлөөлдөг байна.

Хувийн сахилга бат гэж юу вэ?

Хэн нэгэн танд хэлж зааж байж биш харин өөртөө ямар нэгэн зорилт тавин түүнийхээ төлөө өөрөө өөрийгөө удирдан, тууштай явж үр дүнд хүргэж буй тэр чадварыг сахилга бат гэнэ. Энэ нь бүхэлдээ өөрийгөө хянах, зохицуулах, зориглох, чармайн хөтлөх явдал юм. Өөрийгөө хийх ёстой зүйлээ хийлгэж сурах нь хүссэн амьдралаа бий болгохтой нягт холбоотой.

“Хувийн сахилга бат нь зорилт болон амжилтыг холбох гүүр болдог.” – Jim Rohn

Хувийн сахилга батын ач холбогдол

Хувийн дасгалжуулагч, ментор, эмч гээд бүхий л мэргэжилтнүүд сахилга батын тусын талаар уйгагүй ярьцгааж байна. Таны жин хасах, илүү үр бүтээмжтэй байх, эрүүл хооллох, албан тушаалаа дээшлүүлэх гэх зэрэг ямар ч хүслээс үл хамааран сахилга бат гэдэг зүйл таны хийх зүйлтэй нягт холбоотой байдаг. Судалгаанаас үзэхэд өөрийгөө удирдах чадвар өндөртэй хүмүүс өөртөө итгэх итгэл их, хоол болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэггүй, бусадтай харилцаа сайтай мөн аливаа зүйлд сэтгэл зүйн тохиромжтой хариу үйлдэл үзүүлдэг болох нь батлагдсан байна. Цаашлаад ямар нэгэн сорилт амьдралд тохиолдоход түүнээс амжилттайгаар гарч ирж чадсан хүмүүс бүгд хувийн сахилга батын чадавх өндөр хүмүүс байдаг байна.

Хэрхэн өөрийнхөө сахилга батыг сайжруулах вэ?

Хувийн сахилга батыг сайжруулах, түүнийгээ тогтвортой хадгалж явах 10 арга барил:

1. Өөрийгөө өдөөж өгөх

 Ямар нэгэн зүйлийг хийж эхлэхийн өмнө бид бодох төдийд хөөрөн догдолдог. Тэгвэл сахилга батыг өөртөө суулгахаас өмнө бидэнд сэдэл хэрэгтэй байдаг.

Нэртэй манлайлагч Simon Sinek нь хүн өөрийгөө “яагаад” ямар учиртай болохоор аливаа зүйлд өдөөгдөж байгаагаа мэдэх нь хүний дотоод сэдлийг идэвхжүүлдэг ба энэ нь анхаарлаа удаан хугацаанд барих, цаашид шимтэн суралцуулдаг талаар хэлдэг. Яг яагаад гэдгээ ойлго, тэгвэл өөрийгөө идэвхжүүлж сур.

2. Таныг уруу татаж болох нөхцөл байдлаас зайлсхийх

   Хүрээлэн буй орчин нь бидний гаргаж буй сонголтод шууд нөлөөлдөг байна. Үүнийг дараах судалгаанаас харж болно. Шүүгээн дотроо ундаа жүүс байлгадаг эмэгтэйчүүд байрлуулж тавьдаггүй эмэгтэйчүүдээс 10-12кг илүү жинтэй байсан байна. Хэрвээ та эрүүл хооллохыг хүсэж байвал гэртээ хэрэггүй амттан битгий худалдаж ав, өөрийн байгаа газартаа нүднээсээ хол байлгах нь чухал. Танд бичиж дуусгах ёстой төсөл байгаа бол орчноо бүрдүүл, цахим хаягаа түр хааж, анхаарлаа сайн төвлөрдөг газраа очиж хийх зэрэг байж болно. Хүрээлэн буй орчин чухал нөлөөтэй учраас таныг уруу татах нөхцөл байдлаас зайлсхийх нь чухал.

3. Зорилт тавих, гарч ирж болох сорилт мөн хэр их цаг зарцуулахаа нарийн тооцоолох

Цахим сүлжээнд 30 хоногийн дасгал хийх challenge, 7 хоногийн хоолны дэглэм гэх зэрэг тодорхой хугацааг зааж өгсөн сорилтууд их харагддаг. Хүн ямарваа нэг зорилтдоо тодорхой хугацааг зааж өгөх нь эцсийн гүйцэтгэлд сайнаар нөлөөлдөг байна. Тиймээс хэзээнээс эхлээд хэзээ дуусгана гэдгээ нарийн тооцоолоорой.

4. Найз нөхөдтэйгөө ярих

Хэн нэгэнтэй, эсвэл сонирхлын дагуу тохирох клубд нэгдэх тэр хүмүүстэйгээ өөрийн хийж буй зүйлсийн талаар ярилцах, тайлагнах гэх зэрэг нь зорилт биелэхэд сайнаар нөлөөлдөг байна. Учир нь та ингэснээрээ өөрийн зорьж буй зорилгоо марталгүй улам хичээдэг ба хамтрагч олох, наад зах нь өөрийн цахим сүлжээндээ зорилтоо хуучруулахгүйн тулд холбоотой мэдэгдэл хийх, пост оруулах зэргийг ч хийж болох юм.

5. Багаас эхлэх

Бидний тархи өөрийн дасал болсон нөхцөл байдалд байх дуртай бөгөөд шинэ зүйлд тийм ч таатай ханддаггүй. Тийм учраас хэт том алхмууд хийхээсээ илүү удаанаар бага багаар алхам хийх амар байх болно. Хэрэв та өдөрт 30 минут гүйдэг болмоор байвал өдөрт 5 минут гүй. Эрүүл хоолломоор байвал нэг дор бүгдийг өөрчлөх биш нэг нэгээр нь эрүүл хүнсийг идэж тодорхой хугацааны дараа та маш эрүүл хооллодог болсон байх болно. Зөв зүг рүү явж байгаа нь тодорхой байхад хэдий хэрийн том алхам хийж байгаа нь биш эхэлж байгаа нь чухал гэдгийг санаарай.

“Олон мянган бээрийн аялал эхний алхмаас эхлэлтэй” – Lao Tzu

6. Хатсан мөчир үү? Эсвэл шинэхэн лууван уу?

Энэ сонин сонсогдох боловч та өөрийгөө идэвхтэй болгохын тулд шагналаар урамшдаг уу? Эсвэл шийтгэлээс үү? гэдгийг асууж байгаа юм. Жишээ авъя, таны хүүхэд яаж ч хэлсэн огт гэрийн даалгавраа хийдэггүй байлаа. Тэгвэл хэрэв даалгавраа хийвэл 7 хоног болгоны сүүлээр шагнана гэтэл хүүхэд маш сайн хичээлээ хийж эхэлжээ. Хэрэв хийхгүй бол гадаа тоглох эрхийг нь 1 өдөр хасна гэв. Та өөрийгөө шагнал эсвэл шийтгэлийн альнаас илүү идэвхэждэгээ илрүүлэх нь зүйтэй юм.

7. Өөрийнхөө хэт хүчлэхгүй байх

   Хэрэв та үнэхээр л сүүлийн мөчид л ямар нэгэн ажлыг ягштал гүйцэтгэж чаддаг бол өөрийгөө заавал эртнээс хийлгэх гэж шахах хэрэг байхгүй юм. Хэрэв хэт өөрийгөө хүчилбэл усны урсгал дагуу биш эсрэг сэлэхтэй адил. Тиймээс бусдын нөөц бололцоог ашиглан хэрэггүй зүйлд цаг зав, хүчээ үрэх шаардлагагүй.

8. Өөртөө зуршлыг бий болгох

   Бидэнд нэгэнт далд ухамсарт тогтсон зуршлыг өөрчлөх маш хэцүү байдаг. Судалгаанаас үзэхэд хэрэв тухайн хүн шинэ даалгавар биелүүлэхдээ  ”юуг” ,“хаана”, ”хэзээ” гэх дарааллаар бодвол гүйцэтгэх чадамж нь 70% хүртэл байдаг байна. Нэгэнт тогтсон дадлаа өөрчлөхийн тулд тогтмол зан үйл хийвэл өөрчлөгдөх боломжтой байдаг ба бүр шинэ зуршлыг ч бий болгох боломжтой.

9. Хамгийн чухал гэснээ түрүүлж хийх

Хэрэв өдөрт хийх ёстой зүйлсийнхээ хамгийн чухлыг нь түрүүлж хийвэл үлдсэн жижиг даалгавруудад хамаг цагаа үрээд байх шаардлагагүй болно. Хүн өдөрт зарцуулах тогтсон энерги, цаг хугацаатай учраас дуусахаас нь өмнө чухал зүйлсээ түрүүнд хийх нь зүйтэй.

10. Өөртөө сайхан хандах

Мэдээж гэнэтхэн л тогтсон зуршлаасаа өөрийг хийх ямар ч хүнд хүндээр тусах нь ойлгомжтой. Хэрэв шантрах тохиолдол гарвал өөртөө битгий хатуурхаарай учир нь өөрчлөлт үргэлжид саад бартааг дагуулдаг. Хэрэв алдаа гаргавал өөрийгөө уучлан урагш тэмүүлэх нь зүйтэй. Алдаанаасаа суралцаад дахин тэр алдаагаа давтахгүй байхад болно.

Танд амбиц бий, өөрийгөө удирдах боломж бололцоо ч тэр. Та өөрийгөө багахан л сахилга баттай байлгавал танд ямар нөлөө үзүүлж чадахыг асуу. Тэгээд дээрх арга барилаас өөрт тохирохыг сонгон ав.

Энэ нь магадгүй ганц арга барил байж болох юм. Энэ нь өөрчлөлтийн төлөөх хийж буй эхний ганц алхам. Амжилт хүсье :) 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.