2019 ондоо жижигхэн зүйлээр өөрийгөө өөрчилмөөр байна уу?

2019/02/20 Админ 6996 0 сэтгэгдэл

 

Бүтээлч амжилтын эх бол харилцаа холбооны баяр баясал юм.

Керри Петсингер

2019 он гараад 2 сар өнгөрсөн байна. Та төлөвлөгөөгөө гаргаж амжаагүй байгаа юм биш биз дээ.

Өөрийгөө болон амьдралаа сайжруулахыг тулд бэлэн үү? Та амьдралдаа өөрчлөлт хийж бүрэн боломжтой. Таны амьдралын том арга зам нь амьдралаа өөрчлөхийн тулд таны хийж чадах маш олон жижиг зүйл байдаг. Энд энэ жил таны амьдралыг өөрчлөх таны хийж чадах 29 жижиг зүйл байгаа.

Та энэхүү жижиг зүйлүүдийг амьдралдаа хэрэгжүүлснээр таньд гарсан өөрчлөлтүүдийг хараад их гайхах болно.

Дахин өөрөөр эхлэх нь таны сонголт.

  1. Та өдөр бүр өөртөө талархаж амьдар. Талархал бол өөртөө өгч байгаа хамгийн агуу бэлгүүдийн нэг юм.
  2. Өөртөө итгэлтэй бай. Яг одоо босоод өөртөө итгэлтэйгээр алх.
  3. Өмсдөггүй, ашигладгүй, хэрэглэдэггүй зүйлээ бусдад хандивла эсвэл хая.
  4. Хүсэл тэмүүлэл сонирхлоо битгий хая.
  5. Өдөр бүр эрүүл хооллож сур.
  6. Дараа өдрийн зүйлээ урьдчилан бичиж тэмдэглэж сур.
  7. Та өөртөө цагийн хуваарь гаргаж төлөвлөж сур.
  8. Зорилгоо яг одоо бич. Хэрэв та амжилтад хүрэхээр шийдсэн бол цаас бал аваад энэ жилийн зорилго төлөвлөгөөгөө тодорхой бичих хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд зорилгоо бичих нь тэдэнд хүрэх магадлалыг нэмэгдүүлдэг болохыг харуулж байна.
  9. Та өөртөө итгэлтэйгээр хувцасаа сонго.
  10. Таныг урам зоригоор дэмждэг хэн нэгэнтэй холбогд.
  11. Хөдөлгөөн дасгал сургуулалт бол та биднийг сайхан амьдрахад туслана.
  12. Шинэ эрүүл хоол хүнс хэрэглэ.
  13. Өөрийгөө урамшуул. Өөрийгөө гайхалтай цорын ганц гэдгээ мэдэр.
  14. Суралцахаа бүү зогсоо.
  15. Цэвэр агаар амьсгал. Энэ нь таныг айдас хүйдсийг ардаа хаяж эрүүл сэргэг амьдрахад туслах болно.
  16. Чухал биш зүйлийг нэн тэргүүнд тавиад илүү их хугацааг зарцуулахгүйгээр, бага цаг зарцуулж, чухал зүйлд илүү их хугацааг зарцуулж сур.
  17. Өдөр бүр өөрийнхөө дуртай ямар нэгэн хөгжилтэй зүйлийг хийж хөгжилд. Ядаж л 10 минутыг зарцуул.
  18. Өдөр бүр ямар нэгэн зүйлийг унш.
  19. Хаа нэгтээ аялалд гар. Энэ дэлхийд маш том гайхалтай, сонирхолтой газрууд ихтэй. Өөрийнхөө нүдийг баясгаад аяла.
  20. Эмчид үзүүлээрэй. Энэ нь таныг гэнэт өвдөхөөс урьдчилан сэргийлэх туслах болно
  21. Өдөр бүр 10 минутыг нам гүм чимээгүй байхад зарцуул.
  22. Бүтэн нэг өдрийг цагийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлийг хэрэглэхгүйгээр өнгрөө.
  23. Хэрэв та өдөр бүр эрүүл амьдрахын тулд өглөөний тэжээллэг хоол ид. Хамгийн гол нь өглөө яаралгүй хооллох нь чухал.
  24. Унтаж амрах тогтсон цагтай болох хэрэгтэй.
  25. Шинэ хүмүүстэй танилц. Зөв талаар танилын хүрээгээ өргөжүүлэх нь чухал.
  26. Өдөр бүрийг эрч хүчтэйгээр эхлүүл.
  27. Долоо хоног бүр сайхан сэтгэлийн санамсаргүй үйлдэл хий.
  28. Та дор хаяж 5 хэл сурах нь таны амжилтын гараанд чухал ач холбогдолтой.
  29. Ингээд сайхан амраад өөрийгөө эмчил.

Жил бүрийн эхэнд сая сая хүмүүс Шинэ он ирлээ хэмээн өөрийгөө өөрчилөх ямар нэгэн төлөвлөгөө шийдвэр гаргадаг. Гэсэн хэдий ч, судалгаанаас үзэхэд  хүн амын ихэнх нь гаргасан шийдвэр биелдэггүй. Харин тодорхой бус асар том тогтоол тохируулахын оронд та маш тодорхой зорилго тавиад  зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөгөө гаргаж оролдоод үзээрэй. Эсвэл дээрх жижиг аргуудын заримыг нь сонгож, туршаад үзээрэй.

Та өөрийн амьдралд маш их өөрчлөлт хийхийг хүсч байгаа л бол энэ санаанууд ухаалаг санаа биш байж болох ч бүгдийг нь нэг удаа өөрийн бүх амьдралдаа хэрэгжүүлж амьдралдаа сэтгэл хангалуун амьдарч болох юм. Ихэнх тохиолдолд жижиг зүйлийг сайжрууласнаар таны амьдралд маш том өөрчлөлт хийж чадах бага зуршил өөрчлөлт дээр ажиллаж байгаа. Жижиг зүйлээс урьдчилан сэргийлж чадвал өдөр тутмын зорилго дээрээ анхаарал хандуулж сэтгэл зовних зүйлгүй амьдарч чадах болно.

Амжилт хүсье!

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.